Shopping cart

Үнэний хорвоо

“Хорвоогийн өнгө”, “Үнэний хорвоо”, “Энэрэлгүй хорвоо” гэсэн гурван роман нь ёс суртахууны асуудлыг өргөн цар хүрээтэй дэвшүүлэн тавьж баатруудын дүрийг тод томруун харуулсанд чухал байр суурь эзэлсэн юм.

Эргэх хорвоогийн жамыг танихуй
“…Хүн гэдэг өөрийн гэсэн бодолтой амьдрах учиртай юм байна. Тэгж гэмээнэ урагш тэмүүлэн бүтээхийн хүслээр дүүрэн явдаг байх.  зүгээр л нэг амьдралын гольдрол даган аар саархан юмаар хөөцөлдөн голд хаягдсан зомгол шиг урсаж байвал нэг л мэдэхэд хорвоо өнгөрч хувь заяа нь гунигтайгаар дуусдаг бололтой. Тэгэхлээр аав шиг явах хэрэгтэй юм байна даа” гэх Урангоо бодож байлаа. Баттөр өвгөн нэгэн удаа “Аавын хүү болж төрснийх аль ч хүн насны нараа жаргахын цагт алаг хорвоод аж төрж явсныхаа мөр улбааг үлдээх жамтай юм шүү” гэж хэлж байсан нь санагдахад Урангоо энэ олон барилгын хэчнээнийг аав минь барилцсан бол доо гэж бодон нийслэлийнхээ гоо үзэсгэлэнг анх удаа харж байгаа юм шиг нүд хужирлан харахад баяр баясгалан цээжинд нь бялхаж, хүн шиг хүн явахын хүслэнгээр атгахан зүрх нь цохилж байлаа гэснээр “Эргэх хорвоогийн жам” утгын гурвал романыхаа сүүлчийн цэгийг тавиад… үзэг цаас түр ч атугай завсарлая юү хэмээн зохиолч Жигжидийн Бямбаагийн “Үнэний хорвоо”-ийн төгсгөлд бичсэнийг уншигч таны өмнө дахин дэлгэж байнам.

15,000