Shopping cart

Этацизин 50мг

Category:

69,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Насанд хүрэгсдэд: Ихэвчлэн 50мг (1 шахмал) тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
  • Эмнэлзүйн хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд 50мг-р хоногт 4 хүртэл удаа хэрэглэн тунг нэмнэ
  • Ээлж эмчилгээ нь зүрхний хэмнэл алдагдлын төрөл, эмчилгээний үр нөлөө, бэлдмэлийн зохимж зэргээс хамаарна
  • Зарим өвчтөнд зүрхний хэмнэл алдагдлын эсрэг үйлдлийг тогтвортой түвшинд хүргэх шаардлагатай үед этацизинийг бета-адреноблокатортой хамт хэрэглэнэ
  • Настангуудын хэрэглээ: Бэлдмэлийг настангуудад болгоомжтой хэрэглэх ба ялангуяа эхний тунг хэрэглэх болон тунг ихэсгэхдээ болгоомжлох хэрэгтэй

Дэлгэрэнгүй

  • Этацизин 50мг бүрхүүлтэй шахмалыг зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм бөгөөд зүрхний хэмнэл алдагдлын эмчилгээнд хэрэглэнэ
  • Бэлдмэлийг суправентрикуляр (ховдлын дээрх) экстрасистол, ховдлын экстрасистол, суправентрикуляр тахикарди, ховдлын тахикарди, тосгуурын трепетани, фибрилляцийн эмчилгээнд хэрэглэнэ
  • Шахмалыг бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж хоолноос хамааралгүйгээр хэрэглэнэ
  • Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно
  • Этацизиний тунг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр өөрчилж болно

Орц

  • Үйлчлэгч бодис: Этацизин 50мг
  • Бусад туслах бодис: Шахмалын цөм: төмсний цардуул, сахароз, метилцеллюлоза, кальцийн стеарат
  • Шахмалын  бүрхүүл: сахароз, повидон, кальцийн карбонат, магнийн карбонат, кремнийн хоёрч исэл, карнаубын давирхай, будагч бодис: хинолин шар (Е110), титанийн диоксид (Е171)

Санамж

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ: Этацизиныг хинидин, новокайнамид, дизопирамид, аймалин зэрэг зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм болон МАО ферментийг хориглогч эмтэй хамт хэрэглэхгүй
  • Этацизиний зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл: Хэрэв эмчлэгч эмч таньд зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлж байсан бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандаж  зөвлөгөө авна
  • Шахмалын бүрхүүлийн найрлагад агуулагддаг шар өнгийн будагч бодис нь харшлын урвал үүсгэж болно
  • Анхааруулга ба болгоомжлол! Эрсдэл багатайгаар эмчилгээний дээд үр нөлөөнд хүргэхийн тулд эмчилгээний эхэнд болон эмчилгээний үед тогтмол эмч зүрхний үзлэг хийнэ
  • Зүрхний булчингийн шигдээсийн улмаас үүссэн зүрхний хэмнэл алдагдлын эмчилгээнд этацизиныг болгоомжтой хэрэглэх бөгөөд зүрхний шигдээсийн дараах 3 сарын дотор хэрэглэж болохгүй
  • Этацизиныг синусын зангилааны сульдлын хам шинж, тосгуур ховдлын хоригийн (AV) I зэрэг, Гиссын багцийн бүрэн бус хориг, хүнд явцтай цусны эргэлтийн эмгэг, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин,  түрүү булчирхайн хоргүй явцтай томрол (тунг багасгах шаардлагатай) зэргийн үед маш болгоомжтой хэрэглэнэ
  • Этацизин нь зүрхний хэмнэл алдагдал үүсгэх үйлдэл үзүүлж болно. Үүнээс зайлсхийхийн тулд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй
  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх, хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрдэг тул энэ тохиолдолд жолоо барих болон машин механизмтай ажиллахаас зайлсхийнэ
  • Этацизин элэгний эсэд хордуулах нөлөө үзүүлдэг тул элэгний эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ
  • Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эм, эм зүйчид мэдэгдээрэй
  • Этацизиныг хинидин, новокайнамид, дизопирамид, аймалин зэрэг зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм болон МАО ферментийг хориглогч эмтэй хамт хэрэглэхгүй
  • Бета-адреноблокаторууд нь ялангуяа биеийн хүчний ачаалал болон стрессийн улмаас үүссэн зүрхний хэмнэл алдагдлын үед зүрхний хэмнэл алдагдлын эсрэг үйлдлийг нь ихэсгэнэ. Энэ тохиолдолд гаж нөлөө илрэх давтамжийг нь багасгахын тулд этацизиний тунг багасгана. Уг хослолыг пароксизмаль тахикардийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ
  • Этацизинийг дигоксинтой хамт хэрэглэхэд бэлдмэлүүдийн зүрхний хэмнэл алдагдлын эсрэг үйлдэл хүчжих ба зүрхний булчингийн агшилт сайжирна. Эдгээр эмийг хамт хэрэглэх үед цусан дахь дигоксины концентраци ихэссэний улмаас дотор муухайрах, хоолонд дургүй болох шинж илэрч болно. Энэ тохиолдолд дигоксины тунг багасгах шаардлагатай