Shopping cart

Цисплатин 50мг

Category:

57,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Фармакологийн үйлдэл: ДНХ-ийн нийлэгжилтийг сонгомлоор дарангуйлж ДНХ-ын загварыг өөрчилдөг. Эсийн мөчлөгт өвөрмөц бус үйлчилгээ үзүүлдэг.Бусад эмүүдтэй солбицсон дасал үүсгэдэггүй.

Орц

1 мл-т 0.5 мг цисплатин агуулагдана.

Санамж

Цээрлэлт: Хүнд явцтай бөөрний эмгэг, цисплатин болон түүнтэй төстэй эмэнд хэт мэдрэг өвчтөн, хүнд явцтай элэгний эмгэг, хүнд явцтай ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдсан өвчтөн, сонсголын эмгэг, мэдрэлийн эмгэг, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, хурц халдварт өвчтэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Болгоомжлол: Бөөрний эмгэг, элэгний эмгэг, ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдсан өвчтөн, хүндрэл өгсөн халдварт өвчин, салхин цэцэг, настай хүмүүс, хүүхэд бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэж буй хүмүүст тус тус болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Бөөрөнд үзүүлэх нөлөө:Тун хамааралт ба хуримтлагдсан бөөрний дутагдлын шинж илэрсэн үед бэлдмэлийн тунг хязгаарлана. Бэлдмэлийг 50мг/м2 тунгаар хэрэглэхэд өвчтөний 28%-36%-д нь бөөр хордуулах шинж илэрнэ. Энэ нь эмчилгээг эхэлснээс хойш 2 дахь долоо хоногт эхэлж ажиглагдах бөгөөд цусан дахь азот, мочевин, креатинин, шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх, креатинины клиренс буурах зэрэг шинжүүд илэрнэ. Бөөр хордуулах нөлөө нь бэлдмэлийг давтан хэрэглэж байгаа үед удаан хугацаагаар хүнд явцтай тохиолдоно. Дараагийн тунг хийхээс өмнө бөөрний үйл ажиллагаа хэвийн болсон байх ёстой. Ахимаг насныхан бөөр хордуулах нөлөөнд илүү өртөмтгий байдаг. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь бөөрний сувганцар гэмтсэнтэй холбоотой. Бэлдмэлийг 6-8 цагийн турш судсанд дуслаар тарих бөгөөд бөөр хордуулах нөлөөг нь багасгах зорилгоор шингэн юүлэх ба маннитол тарина. Гэвч үүний дараа ч бөөрний хордлогын шинж илэрч болно.

Сонсгол хордуулах нөлөө: Бэлдмэлийг 50мг/м2 тунгаар хэрэглэж буй үед 31% хүртэл өвчтөнд сонсгол хордуулах нөлөө илэрсэн бөгөөд чих шуугих, 4000-8000 гц-ийн давтамжтай дууг сонсохгүй байх зэрэг шинж ажиглагдсан. Хааяа хэвийн харилцан яриаг сонсохгүй байх явдал тохиолдож болно. Маш ховор тохиолдолд бэлдмэлийн эхний тунг хэрэглэсний дараа дүлийрнэ. Цисплатин хэрэглэж буй хүүхдэд сонсгол хордуулах нөлөө илүү хүнд байдлаар илэрнэ. Сонсголгүй болох нь нэг талын болон хоёр талын байж болох бөгөөд давтан эмчилгээний үед илүү хүнд явцтай олон давтамжтай байна. Сонсгол хордуулах нөлөө нь тархины туяа эмчилгээний өмнө болон үед ихсэж болно. Цисплатинаар үүсгэгдсэн сонсгол хордуудах нөлөө нь эргэж хэвийн болох эсэх нь тодорхойгүй. Сонсгол хордуулах нөлөө нь цисплатины цусны сийвэн дэх өндөр концентрациас хамаарна. Цисплатины эмчилгээг эхлэхээс өмнө болон давтан тунг хэрэглэхээс өмнө тус тус сонсголыг анхааралтай шалгаж хянана. Мөн тэнцвэрийн өөрчлөлт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Бөөр хордуулах үйлдэлтэй бусад эм хэрэглэж байгаа өвчтөнд сонсгол хордуулах нөлөө нь илүү хүнд явцтай тохиолддог. Цусны өөрчлөлт: Бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнүүдийн 25%-30%-д нь чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдана. 18-23 дахь хоногт (7.5-45) цусан дахь тромбоцит, лейкоцитийн хэмжээ багасах ба ихэнх өвчтөнд 39 дэх хоногт (13-65) хэвийн болно. Өндөр тунгаар (50мг/м2-с их) хэрэглэж байгаа үед лейкоцит ба тромбоцитын тоо багасна. Цус багадалт (2г гемоглобин/100мл багасах) тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөхтэй хамт илрэх ба ойролцоогоор адил давтамжтай тохиолдоно. Нейтрофилийн тоо багассан өвчтөнд халуурах, халдвар илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах нь ахимаг насныханд элбэг тохиолдоно. Чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсанаас үүдэлтэй хоёрдогч цус багадалтаас гадна Куумбс эерэг цус задралын цус багадалт үүссэн талаар мэдээлэгдсэн. Цисплатины улмаас үүссэн цус задралын цус багадалт нь нэмэлт ээлж эмчилгээний үед ихэсдэг бөгөөд уг эрсдлийг эмчлэгч эмч үнэлж цэгнэнэ. Бэлдмэлийг хэрэглэх үед цочмог лейкеми ховор тохиолддог талаар мэдээлэл байдаг. Энэ мэдээлэлд циспатиныг лейкеми үүсгэдэг бусад бэлдмэлтэй хавсран хэрэглэсэн тухай дурьдсан байна.

Хоол боловсруулах эрхтэний зүгээс: Бэлдмэлийг хэрэглэж байгаа бүх өвчтөнд илэрхий дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илрэх ба хэрэв энэ нь хүнд явцтай байвал эмчилгээг зогсооно. Дотор муухайрах, бөөлжих шинж эмчилгээний дараах 1-4 цагт эхэлж илрэх бөгөөд 24 цаг хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Янз бүрийн явцтай дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох зэрэг шинж нь эмчилгээний дараах 7 хоног хүртэл хугацаагаар ажиглагдаж болно. Цисплатин хийх өдөр бөөлжилтийн эсрэг эм хэрэглэсэн өвчтөнд удаан хугацаагаар (химийн эмчилгээ дараа 24 цаг ба түүнээс удаан хугацаагаар) дотор муухайрах, бөөлжих шинж илэрч байсан. Зарим үед суулгах шинж мөн илэрнэ.

Бусад хордлого: Бэлдмэлийг хавдрын эсрэг үйлчилгээтэй бусад эмүүдтэй хавсран хэрэглэж байгаа үед судсанд үзүүлэх хорт нөлөө ховор тохиолддог. Эмнэлзүйн хувьд янз бүрийн шинжтэй эмгэг тохиолдох бөгөөд зүрхний булчингийн шигдээс, тархины судасны эмгэг, бичил судасны бүлэнт эмгэг, тархины судасны эмгэг илэрч болно. Эдгээр судасны хүндрэлийн олон механизм байдаг. Блеомицин, винбластиныг цисплатинтай болон дангаар хэрэглэж байгаа үед Рейно-ын хам шинж илэрдэг байна. Хэдийгээр уг эмгэгтэй холбоотой үндсэн хүчин зүйл биш ч гэсэн цисплатиныг хэрэглэх үед магнийн дутагдал үүсдэг бөгөөд энэ нь нэмж нөлөөлж болно. Энэ нь одоогоор бүрэн тодорхойгүй бөгөөд Рейно-ын хам шинжийн шалтгаан нь энэ тохиолдолд судасны эмгэгт хүргэх өвчин, блеомицин, винбластин, магнийн дутагдал эсвэл эдгээр шалтгаанууд хавсарч байж болно. Сийвэнгийн электролитийн тэнцвэр алдагдах: Бэлдмэлийг хэрэглэж буй өвчтөний цусан дахь магни, кальци, кали, натри, фосфатын хэмжээ багасах бөгөөд энэ нь бөөрний сувганцар гэмтсэнтэй холбоотой байж болно. Цусан дахь кальций ба магнийн хэмжээ багассан өвчтөнд хааяа таталт илэрнэ. Ийм үед бэлдмэлийн хэрэглээг зогсоох буюу электролитийг нэмэгдлээр хийсэн үед сийвэн дэх элекролитийн түвшин эргэж хэвийн болдог. Антидиуретик дааврын эмгэг хам шинж илэрсэн талаар дурьдагдсан байна.

Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх: Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх нь цусан дахь азот, мочевин, креатинины хэмжээ нэмэгдэх эмгэгтэй адил давтамжтай тохиолддог. Бэлдмэлийг 50мг/м2 -аас их тунгаар хэрэглэсний дараа уг эмгэг илүү тохиолдох бөгөөд тунг хийсний дараах 3-5 дах хоногт шээсний хүчлийн хэмжээ дээд түвшинд хүрнэ. Цусанд шээсний хүчлийн хэмжээ нэмэгдсэн үед аллопуринолын эмчилгээ хийх нь шээсний хүчлийн түвшинг эрчимтэй бууруулахад үр дүнтэй байдаг.

Нүдэнд үзүүлэх хорт нөлөө: Бэлдмэлийг стандарт тунгаар хэрэглэж байгаа өвчтөнд харааны мэдрэлийн үрэвсэл, нүдний хөхлөг хавагнах, тархины гаралтай хараагүй болох зэрэг шинжүүд ховор илэрнэ. Ихэнхдээ цисплатины эмчилгээг зогсоосны дараа сайжрах буюу дээрх шинжүүд эргэж хэвийн болно. Хэдийгээр үр дүн нь бүрэн тогтоогдоогүй боловч стеройд бэлдмэлийг маннитолтой болон эсвэл дангаар нь хэрэглэнэ. Савлалтанд буй эм хэрэглэх зааварт зөвлөсөн тунгаас их тунгийн давтамжтай хэрэглэх буюу бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед нүд бүрэлзэх, өнгөний мэдрэмж алдагдах шинж илэрч болно. Өнгөний мэдрэмж алдагдах нь ялангуяа хөх-шар тэнхлэгт өнгө ялгахгүй болно. Нүдний угийг дурандахад шар толбоны орчимд хэвийн бус торлогийн нөсөөжил үүссэн байдаг.

Анафилакси төст урвал: Өмнө нь бэлдмэлийг хэрэглэж байсан өвчтөнд анафилакси төст урвал илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Нүүр хавагнах, амьсгаадах, зүрхний цохилт олшрох, даралт багасах зэрэг шинж бэлдмэлийг хэрэглэсний дараа хэдхэн минутын дотор илэрнэ. Харшлын урвалын үед эпинефринийг кортикостеройдын бэлдмэлтэй хамт эсвэл гистамины эсрэг бэлдмэлийг судсаар тарьж хэрэглэж болно. Цисплатинийг хэрэглэж байгаа өвчтөнд харшлын урвал илэрч буй эсэхийг сайтар ажиглаж шаардлагатай үед хэрэглэх эм бусад багажийг бэлэн байлгах шаардлагатай.

Элгэнд үзүүлэх хорт нөлөө: Бэлдмэлийг зохих тунгаар хэрэглэж байгаа үед элэгний ферментийн хэмжээ, ялангуяа АЛАТ, билирубины хэмжээ түр зуур нэмэгддэг.

Бусад эмгэг: Зүрхний эмгэг, зогьсох, цусны сийвэн дэх амилаз нэмэгдэх, тууралт гарах шинжүүд цөөн тохиолдолд илэрнэ. Үс унаж халзрах, бие эвгүйрхэх, тамирдах зэрэг шинжүүдийн талаар дурьдагдсан байна. Бэлдмэлийг судасны гадуур хийсний дараа хэсэг газрын зөөлөн эдийн эмгэг илэрч болно. Хэсэг газрын зөөлөн эдийн гэмтлийн зэрэг нь цисплатины уусмалын концентрацаас хамаарна. Судсанд дуслаар хийх уусмалын концентраци нь 0,5мг/мл-ээс их байгаа үед эдийн целлюлит, хатуурал, үхжил үүсгэнэ.

Ерөнхий анхааруулга: Цисплатины бөөр хордуулах нөлөө аминогликозидын бүлгийн антибиотикийн улмаас хүчтэй болно. Эмчилгээг эхлэх болон ээлж эмчилгээ бүрийн өмнө цусан дах креатинин ба мочевин, сийвэнгийн креатинины клиренс, магний, натри, кали, кальцийн хэмжээг тогтоох шаардлагатай. Цисплатиныг 3-4 долоо хоногт 1 удаа хэрэглэхээс олон давтамжтай хэрэглэж болохгүй. Анафилакс төст урвал илэрч болно. Уг урвал нь өмнө нь цисплатиныг хэрэглэж байсан өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхэд хэдхэн минутын дотор илэрч болох ба ийм тохиолдолд адреналин, стеройд болон гистамины эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Мэдрэлийн хордлогын шинж хуримтлагдаж болно. Ээлж эмчилгээ бүрийн өмнө захын мэдрэлийн эмгэгийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Мэдрэлийн талын үзлэгийг тогтмол хийнэ. Сонсгол хордуулах нөлөө үүсгэдэг учраас эмчилгээ эхлэхийн өмнө болон ээлж эмчилгээ бүрийн өмнө сонсгол шалгах сорил хийнэ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээг долоо хоног бүр хийж, элэгний үйл ажиллагааг тогтмол хянана. Эмчилгээний өмнө болон эмчилгээний үеэр шингэн хангалттай сэлбэх шаардлагатай бөгөөд бөөрөнд үзүүлэх хорт нөлөөг бууруулах зорилгоор маннитолтой хамт хэрэглэнэ. Эмчилгээний дараа судсаар шингэн хангалттай сэлбэж, шээсний ялгаралтыг хянана.