Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Хоногт 1 удаа хоолноос хагас цагийн өмнө зажлалгүйгээр ууж хэрэглэнэ
- Насанд хүрэгсдэд 4 шахмалаар хоногт 1 удаа, долоо хоногт 3 удаа хэрэглэнэ
- Хүүхдэд 4-6 настайд 150мг буюу хоногт 1 шахмал, 7-11 настайд 300мг буюу хоногт 2 шахмал, 12-с дээш насанд 450мг буюу хоногт 3 шахмалаар хэрэглэнэ
Дэлгэрэнгүй
- Герпесийн ба цитомегало вирусын халдварыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх, A,B,C хэлбэрийн вирусын гепатит, хүний дархлал хомсдолын вирусйн халдвар, нейровирусын халдвар ( тархмал хатуурал, менингит), хламидаар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар, янз бүрийн шалтгаантай хоёрдогч дархлал хомсдол (хагалгааны дараа, түлэгдэлт, бактерийн ба мөөгөнцөрийн архаг халдвар), холбогч эдийн системийн ба хэрлэгийн эмгэгүүд (ревматоидны артрит), үений тэжээлгүйдэлт ба сөнөрөлт өвчин зэрэгт тус тус хэрэглэнэ
Орц
- Идэвхитэй бодис: акридон цууны хүчил 0.15 г, N-метилглюкамин (меглумин) 0.146 г
- Туслах бодис: метилцеллюлоза, стеарат кальция, Kollicoat MAE 30 DP, пропиленгликоль агуулдаг
Санамж
- Бэлдмэл өвчтөнд зохимж сайтай бөгөөд зохих тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ажиглагддаггүй байна
- Харшлын урвал ажиглагдаж болзошгүй
- Цээрлэлт: Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Мөн ээнэгшилгүй элэгний циррозтой өвчтөнд цээрлэнэ