Shopping cart

Целебрекс 200мг

Category:

70,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр усаар даруулж ууж хэрэглэнэ
  • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед хоногийн дээд тун 400мг
  • Остеоартрозын шинж тэмдэгийн эмчилгээ: 200мг тунгаар хоногт 1 буюу 2 хувааж хэрэглэнэ
    Хэрэхийн гаралтай артритийн шинж тэмдэгийн эмчилгээ: 100-200мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ
    Хөдөлгөөн хязгаарлагдсан спондилитийн шинж тэмдэгийн эмчилгээ: 200мг тунгаар хоногт 1 удаа буюу 2 хувааж хэрэглэнэ
    Биений юм өвдөлттэй ирэх : эхлээд 400мг тунгаар хэрэглэх ба дараа нь шаардлагатай үед энхний өдөр 200мг-р нэмж хэрэглэж болно

Дэлгэрэнгүй

  • Стероид бус үрэвслийн эсрэг эм
  • Остеоартроз, хэрэхийн гаралтай артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилитийн шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ
  • Мөн нуруу, яс булчингийн, хагалгааны дараах болон бусад өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх зэрэгт хэрэглэнэ

Орц

  • 1 бүрээсд идэвхтэй бодис: Целекоксиб 200мг
  • Туслах бодис: лактозын моногидрат,натрийн лаурилсульфат, повидон К30, натрийн кроскармеллоза ба магнийн стеарат
  • бүрхүүл: титанийн хоёрч исэл, желатин. 100мг бүрээсийн бэх (хөх бэх SB-6018): шеллак, этанол, изопропанол, бутанол, пропиленгликоль, усан аммиак, индиготины (Е 132) будагч бодисын суурин дээр хөнгөн цагааны хөхийн лак FD&C

Санамж

  • Дараах үед болгоомжтой хэрэглэнэ
  • Ходоод гэдэсний өвчин (шархлаа өвчин, цус алдалтын өгүүлэмжтэй), Helico-bacter pylori-ийн халдвар
  • Цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил, клопидогрел), ууж хэрэглэдэг глюкокортикостероид (преднизолон), серотониний мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч эмтэй(циталопрам, флуоксетин, пароксетин,сертралин) хамт хэрэглэх
  • Шингэн хуримтлагдах, хаван
  • Дунд зэргийн явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт
  • Зүрх судасны системийн өвчин (Онцгой анхааруулга гэсэн хэсгийг үз)
  • Тархины судасны өвчин
  • Дислипидеми/гиперлипидеми
  • Чихрийн шижин
  • Захын судасны эмгэг