Shopping cart

ХЛОРФЕНАМИН 4МГ

1,250 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Хлорфенамин нь гистаминий эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд гистаминий Н1 рецепторт хориг үүсгэж гистаминий бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө хялгасан судасний нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх, артерийн даралт буурах зэрэг үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Харшлын гаралтай загатнаа

Чонон хөрвөс

Дерматит

Ринит

Квинкийн хаван

Бронхийн багтраа зэрэг эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхэд 4мг-аар 4-6 цагийн зайтай эсвэл 8-12 мг аар 12 цагийн зайтай ууна

2-6 насны хүүхэд1 мг-аар 4-6 цагийн зайтай; 6-12 насны хүүхэд 2 мг-аар 4-6 цагийн зайтай ууна

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Хлорфенамин 4мг

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй

Цээрлэлт: Жирэмсэний эхний 3 сар, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй

Анхааруулга: Глаукома, гипертиреодизм, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үед болгоомжтой хэрэглэнэ