Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Кларитромициныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх бөгөөд түүний туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 50%. Хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэхэд түүний шимэгдэлт өөрчлөгддөггүй.Өлөн эрүүл хүмүүст бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа 2 цагийн дотор цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ.Кларитромициныг 500 мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэхэд 2-3 өдрийн дотор түүний цусан дахь дээд концентраци тогтворжих бөгөөд энэ нь ойролцоогоор 2-З мкг/мл байна. Мөн бэлдмэлийг 500 мг-р 12 цагийн зайтай хэрэглэх үед хагас ялгарлын хугацаа нь 5-7 цаг, түүний үндсэн метаболит 14-ОН кларитромициных 7 цаг тус тус байна. Кларитромицины фармакокинетикийн тунгийн хамаарал нь уг тунд бага байна. Бэлдмэлийн бөөрний клиренс нь тун ба бөөрний түүдгэнцрийн шүүрүүлэх хурдаас хамаарахгүй. 500 мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэхэд бөөрөөр дунджаар 30% ялгарна.ДОХ-ын халдвар бүхий өвчтөнд 500 мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэхэд кларитромицин ба 14-ОН кларитромицины тогтвортой концентраци эрүүл хүмүүсийнхтэй ижил байна.Кларитромицин нь ходоодны салст бүрхүүлд нэвтэрдэг. Түүнийг омепразолтой хамт хэрэглэх үед ходоодны салс болон салс бүрхүүлд кларитромицины хэмжээ түүнийг дангаар нь хэрэглэснээс илүү байна. Элэгний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөний цусан дахь кларитромицины тогтвортой концентраци эрүүл хүмүүсийхээс ялгаагүй байдаг ба харин кларитромицины концентраци эрүүл хүмүүсийхээс бага байдаг.Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний кларитромицины бөөрний клиренс эрүүл хүмүүстэй харьцуулахад ихэсдэг учир кларитромицины үүсэлт багасдаг. Кларитромицины фармакокинетик бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй хүмүүст өөрчлөгддөг.Кларитромицин ба кларитромицин метаболит нь бие махбодын эд ба шингэнд түргэн тархана. Тархи нугасны шингэнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй. Эсийн дотор өндөр концентрациар байдаг учир эдгээр эд дэх концентраци нь сийвэнгийнхээс их байна
Амоксициллин нь ампициллинтэй төстэй, ходоодны хүчилд тэсвэртэй, пенициллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Хоолтой хамт хэрэглэхэд амоксициллинтэй үйлдэл өөрчлөгдөггүй. Бэлдмэлийг ууж хэрэглэхэд түргэн шимэгдэнэ.250-500 мг тунгаар ууж хэрэглэхэд 1-2 цагийн дараа түүний цусан дахь концентраци 3,5-5 мкг/мл ба 5,5-7,5 мкг/мл болно.Бие махбодын ихэнх эд ба шингэнд түргэн тархана. Тархины бүрхүүл үрэвссэн үед тархи ба нугасны шингэнд нэвтэрдэг.Амоксициллин цусны уурагтай бага буюу ойролцоогоор 20% холбогдоно. Түүний ихэнх хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй ялгарах ба пробенецидтэй хамт хэрэглэх үед амоксициллины ялгаралт удааширдаг.
Лансопразолын бүрээс нь лансопразолын гэдсэнд уусдаг бүрхүүлтэй мөхлөг агуулдаг учир мөхлөг нь ходоодноос гарсны дараа шимэгдэж эхлэх бөгөөд шимэгдэлт нь түргэн явагдана. Өлөн үед түүний цусан дахь концентраци 1,5-2,2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ. Хоолтой хамт хэрэглэхэд цусан дахь дээд концентраци ба шимэгдэлтийн зэрэг нь ойролцоогоор 50 % буурна.Сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь 71-96 минут. Тунг давтан хэрэглэхэд лансопразолын фармакодинамик нь өөрчлөгдөхгүй ба бэлдмэл хуримтлагддаггүй.Бэлдмэлийн элиминаци нь метаболизмд орох замаар ба цөстэй гадагшилж явагдана. Хэрэглэсэн тунгийн 15 % шээсээр ялгарна.Цусанд 3 метаболит байна. Үүнд: сульфон метаболит, сульфон метаболит ба 5-гидроксилжсэн метаболит. Элэгний хатууралтай өвчтөний зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) нь илэрхий ихсэх ба сульфон метаболит нь хуримтлагддаг. Ээнэгшилтэй элэгний хатуурлын үед цусан дахь дээд концентраци нь илэрхий нэмэгдэнэ.Настангуудад лансопразолын клиренс бага зэрэг багасах боловч тунг давтах үед хуримтлагддаггүй. Мөн цусан дахь концентраци нь өөрчлөгддөггүй.
Орц
500 мг кларитромицины 2 бүрхүүлтэй шахмал, ЗО мг лансопразолын гэдсэнд уусдаг бүрхүүлтэй мөхлөг бүхий 2 бүрээс, 1000 мг амоксициллины (амоксициллины тригидрат хэлбэрээр) 2 шахмал агуулна.
Туслах бодис: сорбины хүчил, титанийн хоёрч исэл, сахароз, гадилын амт оруулагч агуулна.
Санамж
Уг бэлдмэлийг эмчлэгч эмч өвөрмөц заалтын дагуу зөвхөн танд зориулж бичсэн болно. Иймээс уг эмийн савлалтанд буй бэлдмэлийг дангаар иь болон бусад эмийн бэлдмэлтэй хавсарч өөр зорилгоор хэрэглэж болохгүй. Савлалтан дахь эм хэрэглэх зааварт уг бэлдмэлийн хоногийн хэрэглээний талаарх мэдээлэл агуулна.
ЦЭЭРЛЭЛТ Хелипакыг цефалоспорин, пенициллин, макролидын бүлгийн антибиотик, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.Бэлдмэлийг цизаприд, пимозид, терфенадин зэрэг эмтэй хамт хэрэглэж болохгүй. Кларитромицин буюу эритромициныг цизаприд, пимозид,терфенадинтэй хамт хэрэглэж байгаа үед эдгээр бэлдмэлийн метаболизм дарангуйлагдаж эмийн харилцан үйлчлэлийн дүнд зүрхний хэмнэл алдагдал (QT уртсах, ховдлын тахикарди, ховдлын фибриляци, ховдлын трепетани мерцани) үүснэ.
ТУСГАЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ Хелипакыг эмчлэгч эмч өвөрмөц заалтын дагуу зөвхөн таньд зориулж бичсэн болно. Иймээс уг эмийн савлалтанд буй бэлдмэлийг дангаар нь болон бусад эмийн бэлдмэлтэй хавсарч өөр зорилгоор хэрэглэж болохгүй.Эмчилгээний явцад мөөгөнцрийн болон эмгэг төрүүлэгч бактерийн давхар халдвар илэрч болно. Энэ тохиолдолд хелипакын эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээ хийнэ.