Shopping cart

Флебодиа 600 600 мг

Category:

75,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Доод  мөчний венийн судасны өргөсөлт, вен-тунгалагийн архаг дутагдлын эхэн үед (хөл хүндрэх) хоногт 1 шахмалыг өлөн үедээ,  2 сарын турш, вен-тунгалагийн архаг дутагдлын хүнд  үед (хавагнах, өвдөх, татах ба бусад) 3-4 сарын турш, тэжээлийн өөрчлөлт болон шархны үед 6 сар түүнээс дээш хугацаагаар тус тус эмчилгээг үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээг 2-3 сарын дараа давтана
  • Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэх ба цаашид шаардлагатай бол өдөрт 1 шахмалаар 1-2 сарын турш ууна
  • Жирэмсний II, III дахь гурван сарын үед вен-тунгалагийн архаг дутагдлын эмчилгээнд өдөрт 1 шахмалыг уух ба төрөх хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсооно
  • Хэрвээ хэд хэдэн удаагийн тунг уухаа мартсан бол ердийн тунгаар үргэлжлүүлнэ

Дэлгэрэнгүй

  • Доод мөчний венийн судасны өргөсөлтийн үед, доод мөчний тунгалаг-венийн архаг дутагдлын үед, шамбарам /геморрой/, бичил эргэлтийн алдагдлын үед тус тус хэрэглэнэ

Орц

  • Усгүй цэвэршүүлсэн диосминтэй тэнцэх диосмин 600мг

Санамж

  • Хориглох заалт: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс болон 18-аас бага насныхан хэрэглэхийг цээрлэнэ
  • Гаж нөлөө: Ховор тохиолдолд бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг байх, хоол боловсруулах замын хямрал, төв мэдрэлийн системийн талаас толгой өвдөх зэрэг шинж илэрч болох ба энэ үед эмчилгээг завсарлах шаардлагатай