Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Бэлдмэлийг ердийн нянгийн эсрэг эмчилгээн дээр нэмж 1 бүрээсээр өглөө өлөн үедээ өдөр бүр өвчний шинж тэмдгийг арилтал дор хаяж 10 өдөр хэрэглэнэ. Эмчилгээний дээд хугацаа 3 сар байна
- Шээсний замын архаг халдварын дахилтаас сэргийлэх: 1 бүрээсээр өдөр бүр өглөө өлөн үедээ 3 сарын хугацаанд хэрэглэнэ
- Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон давтан ээлж эмчилгээ хийх эсэхийг эмч өвчтөний биеийн байдлаас хамаарч тогтооно
Дэлгэрэнгүй
- Шээсний замын архаг халдварын /ялангуяа давсагны үрэвсэл/ дахилтыг эмчлэх, ба урьдчилан сэргийлэх хавсарсан эмчилгээнд бичил биетнээс хамааралгүйгээр антибиотик болон үжилгүйжүүлэх бодистой хамт хэрэглэнэ
Орц
- Escherichia coli-ын 18 омгийн лиофильжуулсан бактерийн лизат 6мг
Санамж
- Гаж нөлөө: Зарим өвчтөнд бага зэргийн хоол боловсруулах замын / суулгалт, дотор муухайрах, бөөлжих/ болон арьсны хямрал / загатнаа, тууралт, улайрал/ арьсны харшлын хязгаарлагдмал урвал илэрдэг
- Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ