Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Бэлдмэлийг судсаар тарьж хэрэглэхэд түүний сийвэнгийн уурагтай холбогдолт 10%-иас хэтэрдэггүй. Урографины 60%-ийн уусмалыг биеийн 1 кг жинд 1мл тунгаар тооцон булчинд тарьснаас хойш 5 минутын дараа бэлдмэлийн сийвэн дэх концентраци нь 2-3гр/л-т хүрдэг. Хэрэглэсний дараах 3 цагийн туршид концентраци нь харьцангуй түргэн буурах бөгөөд цаашид 1-2 цагийн хагас ялгаралтын хугацаатайгаар аажим буурдаг. Амидотризоат эритроцитд нэвтрэхгүй. Судсанд тарьсны дараа эс хоорондын шингэнд хурдан тархдаг. Гэмтээгүй цус тархины хоригоор нэвтрэхгүй ба хөхний сүүнд өчүүхэн хэмжээгээр нэвтэрдэг.
Хувиралт ба ялгаралт:
Амидотризоатыг оношлогооны тунгаар хэрэглэхэд бөөрний түүдгэнцэрийн фильтрациар ялгардаг. Тарьсны дараах 30 минутын туршид хэрэглэсэн тунгийн 15% орчим нь хувиралгүйгээр шээсээр ялгарах ба 3 цагийн хугацаанд 50%-иас илүү нь ялгардаг. Эмнэлэгт хэрэглэгдэх тунгаараа Урографины тархалт болон элиминацийн кинетик тунгаас хамааралгүй байдаг. Энэ нь Урографины тунг 2 дахин багасгах буюу 2 дахин ихэсгэхэд тодотгогч бодисын нэгж хугацаанд ялгарах граммын хэмжээ нь мөн 2 дахин багасгах буюу 2 дахин ихэснэ гэсэн үг. Гэхдээ тунг 2 дахин ихэсгэхэд осмосын хуулиар шээс ихэсдэг шиг шээсэн дэх тодотгогч бодисын хэмжээ тийм хэмжээгээр ихэсдэггүй байна. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөний үзүүлэлтүүд: Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед амидотризоин хүчил бөөрний бус буюу элгээр хурд удаантай ч гэсэн элиминацид орж болно. Нефротроп тодотгогч бодисууд нь бие махбодоос гемотиализаар амархан гадагшилна. Урографиныг хаана тарьснаас хамааралгүйгээр тодотгогч бодисын бүрэн гадагшлалт нь мөнхүү эдээс ч гэсэн богино хугацаанд явагддаг.
Орц
Идэвхитэй бодис: 1мл 76%-ийн Урографинд(0.76г/мл): 597.3мг амидотризоин хүчил болон 159.24мг меглюмины усан уусмал, 1мл 60%-ийн Ураграфинд(0.6г/мл): 471.78мг амидотризоин хүчил болон 125.46мг меглюмины усан уусмал агулагдана.
Туслах бодис: Кальцийн эдетат натри, натрийн гипоксид, тарианы ус.
Ерөнхий шинж: Тунгалаг, өнгөгүй буюу үл мэдэг өнгөтэй шингэн.
Санамж
Илэрхий гипертиреоз, тэнцвэржил алдагдсан зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Урографиныг миелографийн, вентрикулографийн болон цистернографийн шинжилгээнд мэдрэл хордолт үүсч болохын улмаас хэрэглэхгүй байх нь зүйтэй. Гистеросальпингографийн шинжилгээг жирэмсэн буюу аарцгийн хэсэгт цочмог үрэвсэлтэй өвчтөнд хийдэггүй. Дурандах ретроград холангиопанкреатографийн шинжилгээг нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнд мөн хийдэггүй болно.
Болгоомжлол:
Энэхүү бэлдмэлийг иод агуулсан тодотгогч бодист хэт мэдрэгшсэн, элэг, бөөр болон зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай, уушиг тэлэгдсэн, биеийн ерөнхий байдал ноцтой хүнд байгаа, тархины судас хатуурсан, тэнцвэржилт алдагдсан чихрийн шижин өвчтэй, тархины судасны агчилттай, гипертиреозын илрэлтэй, зангилаат бахлууртай болон тархмал миеломтой өвчтөнд тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтрэлт:
Тохиолдлоор тун хэтрэх буюу бөөрний үйл ажиллагаа буурсан үед Урографиныг экстракорпораль диализийн аргаар бие мах бодоос гадагшлуулж болно.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөх нь:
Бета-адреноблокатор хэрэглэж буй өвчтөнд түүнийг хэрэглэхэд хэт мэдрэгших урвал нь илүү эрчимтэй илрэнэ. Интерлеикин хэрэглэж буй өвчтөнд тодотгогч бодисыг хэрэглэхэд хурдан илрэх гаж нөлөөний давтамж (жишээ нь, халуун оргих, чонон хөрвөс туурах, томуу төст шинж илрэх, үе мөч өдөх болон загатнах г.м.) ихэсдэг.
Тусгай анхааруулга:
Бүх заалтын үед: Дор дурьдсан анхааруулгыг уг бэлдмэлийг бие мах бодид оруулах бүх хэлбэрийн үед баримтлах хэрэгтэй, харин дээр дурьдагдсан гаж нөлөө нь судсанд тарьж хэрэглэх үед үүсэх өртөмж ихтэй.