Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Ультривситыг венийн болон артерийнн судас, нугасны шингэнд тарина. Хэрэглэх тун нь хэрэглэх заалт, өвчтөний нас, жин, шинжилгээний арга, ямар бэлдмэлийг хэрэглэж байгаа зэргээс хамаарна
Дэлгэрэнгүй
- Компьютерийн томографи, ангиографи, венийн судасны урографи, доод мөчнүүдийн флебографи, гистеросальпингографи, фистулографи зэрэгт тус тус хэрэглэнэ
Орц
- Идэвхтэй бүрэлдэхүүн: Ультравист 300: 1мл усан уусмалд 0,623мг (300 мг йодтой тэнцүү) иопромид агуулагдана
- Идэвхгүй бүрэлдэхүүн: Натри ба кальцийн эдетат, трометамол, давсны хүчил, тарианы ус
Санамж
- Анхааруулга: Ерөнхий зүйл Ионжоогүй тодруулагч бодисыг ионжсон бэлдмэлтэй харьцуулвал физиологийн үйл ажиллагаанд бага нөлөөлөх ба in vitro орчинд цус шингэлэх бага зэргийн үйлдэл үзүүлнэ. үүнтэй холбоотойгоор тромбэмболигоос урьдчилан сэргийлэх зорилгоор ангиографийн техникийг гүйцэтгэхдээ катетерийг физиологийн уусмалаар (боломжтой бол гепарин нэмж) үргэлж угаах ба шинжилгээ хийх хугацааг хамгийн дээд хугацаагаар багасгах шаардлагатай. Рентген тодруулагч бодист хэт мэдрэг өвчтөн, хүнд явцтай бөөр ба элэгний дутагдал, зүрх судасны дутагдал, уушгины эмфизем, биеийн ерөнхий байдал хүнд байх, тархины судсууд их хэмжээгээр хатуурах, чихрийн шижин, пирамидын системын дутагдал, далд явцтай гипертиреоз, хөнгөн болон дунд зэргийн явцтай зангилаат бахлуур, тархмал хэлбэрийн миеломийн өвчтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэхдээ зайлшгүй онцгой анхаарал тавих шаардлагатай. Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд харшлын урвал илрэх эрсдэлтэй тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гистамины эсрэг эм, стероид дааврын бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Гэхдээ харшлын урвалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй эмүүдийг тодруулагч бодистойгоо хамт хольж хийж болохгүй. beta-адреноблокатор хэрэглэж буй өвчтөнүүдэд харшлын урвал хүчтэй илэрч болно. Тархмал хэлбэрийн миеломын өвчин, чихрийн шижин, шээсний гарц ихсэх болон багасах, тулай, хөхүүл ба сургуулийн өмнөх насны хүүхэд, биеийн ерөнхий байдал нь хүнд байгаа өвчтөн зэрэгт уух шингэний хэмжээг хязгаарлахгүй бөгөөд бага осмолжилттой тодруулагч бодис хэрэглэхийн өмнө хүртэл хязгаарлахгүй. Гипертонийн криз үүсэх эрсдэл бүхий феохромцитомтой өвчтөнд alpha-адреноблокатор хэрэглэнэ. Бөөрөөр ялгардаг йод агуулсан рентген тодруулагч бодисыг хэрэглэх үед бамбай булчирхайн эд түүнйи эмгэгийг оношлох зорилгоор хэрэглэх радиоизотопыг шингээх чадвар 2 долоо хоног хүртэл зарим тохиолдолд илүү удаан хугацаагаар ч буурдаг
- Гаж нөлөө: Судсанд тарих үед: Йод агуулсан тодруулагч бодисыг судсанд тарьж хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь хөнгөн явцтай амархан арилах шинжтэй байна. Ионжоогүй бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ионжсон бэлдмэлийг бодвол ховор тохиолдоно
- Дараах гаж нөлөө илэрнэ
- 1. Дотор муухайрах, бөөлжих, эритем, өвдөх, халуун оргих зэрэг шинж гол төлөв илэрнэ. Дээрх халуун оргих, дотор муухайрах зэрэг субьектив зовиурууд нь тарих хурдаа багасгах буюу богино хугацаагаар тарилгыг зогсооход аяндаа арилна
- 2. Чичрэх, халуурах, хөлрөх, толгой өвдөх ба эргэх, цайх, сулрах, хоолой сэрвэгнэх, агаар дутагдах, амьсгаадах, артерийн даралт ихсэх ба багасах, загатнах, чонон хөрвөс болон бусад арьсны шинжүүд илрэх, хавагнах, хэсэг газар татвалзах, салганах, найтайлгах, нулимс гоожих зэрэг шинж ажиглагдаж болно
- 3. Шокын эхэн үеийн шинж тэмдэг бэлдмэлийн хэмжээ болон хийж буй аргаас хамаарахгүйгээр илэрч болох бөгөөд энэ үед тарилгыг яаралтай зогсоож хэрэв шаардлагатай бол тусгай эмчилгээг судсаар тарина. Иймээс тодруулагч бодисыг судсанд тарьж хэрэглэхэд байнгын уян катетер хэрэглэнэ. Яаралтай тохиолдолд шокын эсрэг арга хэмжээг түргэн авахын тулд шинжлэгч эмчийн гар дор шаардлагатай эм тариа багаж хэрэгсэл байнга байх хэрэгтэй
- 4. Хэт мэдрэг өвчтөнүүдэд харшлын урвал илүү илэрдэг нь туршилтаар нотлогджээ
- 5. Яаралтай эмчилгээ шаардагдах хүнд явцтай харшлын урвал ховор тохиолдох бөгөөд энэ нь цусны эргэлтийн өөрчлөлтөөр илэрч болно. Энэ үед захын судсууд өргөсч артерийн даралт буурах, рефлексийн замаар зүрхний цохилт олшрох, амьсгал өөрчлөгдөх, цочромтгой болох, ухаан санаа өөрчлөгдөх, хөхрөх зэрэг шинж илрэх ба эцэстээ ухаан алдаж болно
- 6. Судасны гадуур тодруулагч бодисыг хийх үед эдийн хүнд явцтай урвал ховор ажиглагдана. Тархины ангиографи: Тархины ангиографи болон бусад шинжилгээний үед зарим тодруулагч бодис артерийн цуснаас тархинд орох ба зарим тохиолдолд энэ үед комтой адил мэдрэлийн хүндрэл, түр зуур ухаан алдах, нойрмоглох, түр зуур саажих, хараа муудах, нүүрний булчингийн тонус сулрах, мөн ялангуяа эпилепси болон тархины голомтот гэмтэлтэй өвчтөнүүдэд эпилепсийн уналт илрэх зэрэг шинж тэмдгүүд дагалдан илэрнэ. Маш ховор тохиолдолд уналт нь тодруулагч бодисыг венийн судсанд тарихтай шууд холбоотой байдаг. Мөн зарим үед түр зуурын бөөрний дутагдал ажиглагдаж болно