Zaraa.mn сайт нь ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН зардаггүй. Эмийн тайлбар үнэн зөв нь баталгаатай биш учир ТА ЭМЧЭЭС зөвлөгөө авна уу. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд zaraa.mn сайт хариуцлага хүлээхгүй болно.

ТРИДОКС 15ГР

5,100 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Энгийн болон харшлын дерматит (ялангуяа хоёрдогч халдвараар хүндэрсэн тохиолдолд)
Атопийн дерматит (тухайлбал тархмал нейродерматит)
Хязгаарлагдмал нейродерматит, экзем (намарс)
Дерматомикоз (дерматофит, кандидоз, олон өнгөт үлд), ялангуяа гуя цавины орчим, арьсны том нугалаасуудад байрлалтай
Энгийн архаг явцтай үлд (хязгаарлагдмал нейродерматит)

АНХААРУУЛГА

Эсрэг заалт: Хэт мэдрэгшил, арьсны сүръеэ, тэмбүүгийн үеийн арьсны илрэлүүд, салхин цэцэг, энгийн герпес, вакцины дараах арьсны урвалууд, ил шарх

Гаж нөлөө: Загатнаа, хорсох, арьс хуурайших, фолликулит, гипертрихоз, стероидын гаралтай батгашил, нөсөөжилт буурах, харшлын урвалууд. Даралттай боолт хэрэглэсэн тохиолдолд арьс зөөлрөх (мацераци), халдварлах, арьсны хатингаршил, стри урагдал үүсэх, хөлсний булчирхайн үрэвсэл. Эмчилгээ удаан үргэлжлэх, том талбайд түрхэж хэрэглэсэн үед системийн гаж нөлөө илэрч болно: биеийн жин нэмэгдэх, яс сийрэгжих, артерийн даралт ихсэх, хаван, хоол боловсруулах замын салст бүрхэвчийн шархлаа, халдварын далд голомт сэдрэх, гипергликеми, цочромтгой болох, нойргүйдэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Болгоомжтой хэрэглэх: Жирэмсэн эмэгтэйд (эхний гурван сар), хүүхдэд

Тун хэтрүүлсэн тохиолдолд:

Шинж тэмдэг: гиперкортицизмын шинжүүд илэрнэ

Эмчилгээ: уг бэлдмэлийг аажим бууруулж хасна. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Шаардлагатай бол электролитын алдагдлыг төвшитгөх эмчилгээ хийнэ

Shopping cart