Shopping cart

ТОСМА 1МГ

9,900 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бронхын багтра өвчний өвчин хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, харшлын бронхит, ринит, дерматоз зэрэг харшлын хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөө 1-2 сарын дараа илэрнэ

Насанд хүрэгсдэд 1 мг шахмалаар өдөрт 2 удаа /өглөө, орой/ хооллох үедээ ууна. Шаардлагатай гэж үзвэл 2 мг-р өдөрт 2 удаа хэрэглэж болно. Хүүхдэд нас жинг харгалзан бага тунгаар 1/3-1/2 шахмалаар 2 удаа/ хэрэглэнэ. Мөн тайвшруулах үйлдэлтэй эмэнд хэт мэдрэг хүмүүст эхлээд 0,5 мг-р өдөрт 1 удаа хэрэглэнэ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Кетотифен 1мг

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Нойрмоглох,ам хуурайших, толгой эргэх, хааяа хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хоолны дуршил ихсэж биеийн жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно

Цээрлэлт: Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхгүй. Шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэхгүй. Учир нь тромбоцитопени болж болзошгүй. Хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэвэл зохино