БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Үхрийн сэрээ хэлбэрийн булчирхайнаас бэлтгэсэн полипептид фракцын комплекс
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Цочмог, архаг идээт ба үрэвсэлт өвчин, түлэгдэлт, тэжээлгүйдлийн яршил зэрэг эсийн дархлал багассан өвчнүүдийн хам эмчилгээнд дархлал ба био идэвхжүүлэгч болгон хүүхэд болон насанд хүрэгсдэд хэрэглэнэ
Мөн хавдрын туяаны болон хими эмчилгээний дараах дархлал, цус төлжилт дарангуйлагдсан үе, халдварт өвчнүүдийн хүндрэлээс сэргийлэх, хагалгааны ба бэртэл гэмтлийн дараах дархлал, цус төлжилт, эд эрхтний нөхөн төлжилт дарангуйлагдсан үе зэрэгт хэрэглэнэ
Флаконтой бэлдмэл дээр 0,9%-ийн 1-2мл натрийн хлоридын уусмал хийж хөөс үүсгэлгүй зөөлөн зайлж нэг төрлийн хольц үүсгээд булчинд гүн тарина
Цусны судсанд оруулж болохгүй
Насанд хүрэгсэд өдөр бүр 5-20мг /нэг ээлж эмчилгээ 30-100г/, 1 нас хүртэлх хүүхдэд 1мг, 1-3 настайд 1-2мг, 4-6 настайд 2-3 мг, 7-14 настайд 3-5мг-аар дархлалын өөрчлөлтийн байдлыг харгалзан 3-10 өдөр тус тус хэрэглэнэ
Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 1-6 сарын дараа давтан хийнэ
Урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгсдэд өдөр бүр 5-10мг, хүүхдэд 1-3мг-аар 3-5 өдрийн турш булчинд тарина
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Тималин 10мг
АНХААРУУЛГА
Гаж нөлөө:
Тогтоогдоогүй