Shopping cart

ТАВЕГИЛ 1МГ

12,000 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл, янз бүрийн шалтгаант чонон хөрвөс,  арьсны загатнаа, загатнаат дерматоз, цочмог болон архаг намарс, хавьтал харшлын дерматит, эмийн харшил, шавьжинд хазуулж, хатгуулах зэрэгт хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

6-12 насны хүүхдэд 1/2 шахмалаар өглөө, оройд хоолны өмнө ууж хэрэглэнэ

Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд 1 шахмалаар өглөө, оройд хоолны өмнө ууж хэрэглэнэ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

1,34 гр клемастин гидрофумарат

АНХААРУУЛГА

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн, гуурсан хоолойн багтрааны үед, хөхүүл эх, 6 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно

Гаж нөлөө: Ядрамтгай болох, толгой өвдөх, толгой эргэх, гарын хуруу чичрэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй

Тун хэтэрсэн тохиолдолд: Ам хатах, хүүхэн хараа өргөсөх, их биеийн дээд хэсэгт цус дүүрэх, хоол боловсруулах замын хямралаар илэрнэ