Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Зүрхний цочмог шигдээс /24 цагийн дотор/, уушигны тараагуур судас болон түүний салаа судсуудын тромбоэмболи, хураагуур судсуудын тромбоз, тромбоэмболи /захын хураагуур судасны хурц, хурцавтар, архаг тромбоз, архаг бөглөрөлт эндартериит, артериовенозны шунтын бөглөрөл/, нүдний торлогийн төв судасны бөглөрөлт/ тараагуурын хувьд 6-8 цаг, хураагуур судасны хувьд 10 хоног хүртэл хугацаанд/, дотор эрхтнүүдийн венийн тромбоз, гар хөлний болон аарцагны гүний хураагуур судасны тромбоз /14 хоног хүртэл хугацаатай/, судсанд мэс засал хийсний дараахь дахисан тромбоз, гемодиализны шунтын тромбоз, зүрхний хий цул хавхлагын үеийн тромбоз зэрэг болно.
Хүүхдийн эмчилгээ, оношлогооны ажилбарын гаралтай артерийн тромбоз, зүрхний шигдээсийн цочмог үеийн дан болон хавсарсан эмчилгээнд оруулж тус тус хэрэглэнэ.
Орц
Нэг флакон нь
Үйлчлэгч бодис: Цэвэр стрептокиназа 750.000 ОУН болон 1.500.000 ОУН
Туслах бодис: Полигелин L-глутамат натри агуулна.
Санамж
Цээрлэлт: Хэт мэдрэгшил, цус алдалт, цусархаг диатез, ходоод гэдэсний замын улайлт шархлаат гэмтэл, бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэг, шинэхэн олон тооны шархдалт, гол судасны давтан ховхорсон цүлхэн эсвэл тархины тараагуурын цүлхэн, цус алдах эрсдэлтэй хавдар, тархины эсвэл ТМС-д үсэрхийлсэн хавдар, артерийн даралт ихсэлт (200/110 МУБ-аас дээш), диабетийн ретинопати, цочмог панкреатит, эндокардит, перикардит, зүрхний тосгуурын мерцани бүхий митраль хавхлагын гажиг, сүрьеэ (идэвхтэй хэлбэр), уушигны хөндий, сепсис, үжилт тромб, мэс ажилбарын дараахь үе (мэс заслын дараах 8-12 хоног, томоохон хагалгааны дараах 3-6 долоо хоног, тархи-мэдрэлийн мэс заслын дараах 8 долоо хоног), ойрмогхон хийгдсэн дотор эрхтний биопси, транслюмбаль артериографийн дараах 4 долоо хоног, цочмог цус харвалтын дараах 3 сар, жирэмсэн үе (эхэс ховхорч болохтой холбоотойгоор ялангуяа эхний 18 долоо хоног), мөн жирэмсэн үеийн цус алдах эрсдэл бүхий эмгэгүүд, төрөөд удаагүй байгаа (10 хоног), эсвэл жирэмслэлтийг тасалж зогсоосон, давсагны байнгын гуурс тавьсан үед тус тус хэрэглэхгүй.