Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Бэлдмэлийг зөвхөн умайн хүзүүний өнгөц эдийн хэсэгт хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Ажилбарыг зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч хийнэ.
- Ажилбарын явцад бэлдмэлийг зөвхөн эмгэгтэй талбайд хэрэглэх бөгөөд уусмалыг гадна бэлэн эрхтэн орчмын арьс болон үтрээний эпительд хүрэхээс сэргийлнэ.
- Солковагинаар эмчлэхэд эдийн жижиг хэсгүүд ховхорч унана. Энэ нь эмчилгээ үр дүнтэй байгааг илтгэнэ.
Дэлгэрэнгүй
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Умайн хүзүүний эктопи
- Шилжилтйн бүс
- Наботын уйланхай
- Умайн хүзүүний сувгийн ургацаг
- Хагалгааны дараах гранулеми
Орц
Азотын хүчил 70% 537.0мг, Цууны хүчил 99% 20.4 мг, Хурган чихний дигидрат 58.6 мг, Цайрын нитрат гексагидрат 6.0 мг, Нэрмэл ус 1 мл хүртэл
Санамж
Цээрлэлт:
- Умайн хүзүүний хорт эмгэг (малигнизацид шилжсэн тохиолдолд); Эсийн дисплази; Жирэмсэн эх; Уг бэлдмэлд харшилтай тохиолдолд
Солковагины найрлаганд өндөр концентрацитай хүчил агуулдаг. Иймээс уг бэлдмэлийг арьс, хувцасанд хүргэхээс болгоомжлох шаардлагатай, ялангуяа нүдэнд. Хэрэв Солкованиныг гадна бэлэг эрхтний арьс, үтрээний хучуур эдэд хүргэсэн тохиолдолд яаралтай тэр хэсгийг усаар угаах шаардлатай. Солковагиныг арьс болон нүдэнд санамсаргүй хүргэсэн тохиолдолд яаралтай усаар угаах эсвэл саармагжуулах уусмал болох 1%-ийн гидрокарбонат натрийгаар угаах хэрэгтэй.
Гаж нөлөө:
- Солковагиныг эмчилгээнд хэрэглэх явцад ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй болно. Эмийн ажилбарыг явуулахад уг эмэгтэйд ямар нэгэн зовиур өвдөлт илрэхгүй бөгөөд умайн хүзүүний сувагт сорви болон