СИНАФЛАН-АКРИ 0.025%-10Г
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Хэсэг газарт түрхэх глюкокортикостероид
Фармакологийн үйлдэл: Үрэвсэл дарах, харшлын эсрэг, загатнаа намдаах үйлдэлтэй
Арьсны хаишлын урвал ба түүний илрэлийг багасгана
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Микробын бус гаралтай арьсны үрэвсэлт өвчний үед (нейродермит, намарс, загатнаа, хайрст үлд, хавьтлын арьсны үрэвсэл, үлд зэрэгт) , нарны түлэгдэлт, шавьж хорхойд хазуулах болон бусад арьс хуурайшуулдаг арьс салст бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэнэ
Гадуур. Арьс салстын гэмтэлтэй хэсгийг үжил эсэргүүцэн шингэнээр урьдчилан цэвэрлэсний дараа тосон түрхэцийг өдөрт 2-4 удаа нимгэн үеэр түрхэнэ
Өвчний байдлаас хамааран 5-10 хоног түрхэх бөгөөд архаг хэлбэрийн үед 25 хоног хүртэл эмчилгээг хийнэ
Хуурай хэлбэрийн дерматозын үед цэвэр самбайд тосоо өдөрт 2 г-аас хэтрүүлэхгүйгээр шингээж тавьж болно
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
100г тосон түрхэцэнд:
Идэвхитэй бодис: Флуцинолон ацетонид 0.025г
Туслах бодис: пропиленгликоль, вазелин, устай ланолин, церезин – 100г хүртэл хэмжээгээр агуулагдана
АНХААРУУЛГА
Цээрлэлт: Эмийн бэлдмэлд хэт мэдрэг байх, суръе ба тэмбүү, бактер, вирус, мөөгөнцрийн гаралтай арьсны өвчин
Арьсны хавдар, пиодерми, бэлгийн замын орчмын загатнаа, арьсны халдварт өвчнүүд, нярайн өлгийн туурал, судасны бүдүүрэл өвчний тууралт, батгашил, жирэмсэн ба хөхүүл үе, 1 нас хүртэл хүүхэд зэрэгт түрхэхийг цээрлэнэ
Гаж нөлөө: Зарим тохиолдолд арьсны цочхолын шинж үүсч хоердогч халдвар үүсч (загатнах, хуурайших, хорсох) болно. Удаан хугацаанд хэрэглэхэд гипертрихоз, алопеци, арьсны атрофи, телеангиоэктази зэрэг үүсч болзошгүй. Том гадаргуун дээр түрхэх үед системийн үйлдэл гарч болно ходоодын шархлаа, бөөрний дутагдал, Иценко-Кушингийн хам шинж, стероидын сахарын шижин гэх мэт
Анхааруулга: Бага хугацаагаар хэсэгхэн газарт түрхэж болно. Нүүрэнд түрхэхгүй. Нүдэнд оруулахаас хамгаална
Хүүхдэд эмчилгээг 5 хоногоос хэтрүүлэнгүй байх. Эмчилгээ хийж байх хугацаанд чөлөөтөй хувцас өмсөнө. Энгийн болон ягаан батгашилтай өвчнүүдэд эмчилгээний явцад сэдрэлт өгч болно. Хэсэг газрын халдварын хүндрэлээс сэргийлэхийн тулд микробын эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч эмчилгээг явуулна
Харилцан нөлөөлөл: Микробын эсрэг бэлдмэлүүдтэй нийцнэ. Даралт бууруулах, шээс хөөх, хэмнэл алдагдлын эсрэг, каои агуулсан бэлдмэл зэрэгийн идэвхийг бууруулдаг. Шээс хөөх бэлдмэлүүд гипокалиэми үүсгэх эрсдэлтэй
Тун хэтрүүлэлт: Загатнах, иүрхсэн газарт түлэх хорсох, гипергликеми, глюкозури, Иценко-Кушингийн хам шинж
Эмчилгээ: шинж тэмдгийн эмээ хэрэглэхээ зогсоох хэрэгтэй