Zaraa.mn сайт нь ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН зардаггүй. Эмийн тайлбар үнэн зөв нь баталгаатай биш учир ТА ЭМЧЭЭС зөвлөгөө авна уу. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд zaraa.mn сайт хариуцлага хүлээхгүй болно.

САЛИМОН 100МЛ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Бэлдмэл нь Т-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх,өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах болон уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг хурдасгах, нойр ба хоолонд сайжруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг үйлдэл үзүүлнэ. Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хорт хавдар өвчний үед болон хорт хавдрын туяа хими эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хүнд хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс, Т-хелпер ба Т-супрессорын харьцаа нэмэгдэн Т-супрессор эсийн хэт эмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үйлдэлтэй

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бүх төрлийн хорт хавдар

Хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ

Дархлал дутлын бүх хэлбэрүүд

Биеийн эсэргүүцэл сулрах

Хоол тэжээлийн дутагдал болон тураал

Өвчинд амархан өртөмтгий болох

Антибиотик эмчилгээ

Архаг ужиг явцтай өвчин

Халдварт өвчин

Мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Бэлдмэлийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа ууна

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia) ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн спиртэн ханд

Үйлчлэгч бодис: Фраксетин, фраксин, клеомиксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр флавоноид бүхий ханд

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга! Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Shopping cart