Shopping cart

ПСИЛО БАЛЬЗАМ1% 20МЛ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шумуулд хазуулах, чонон хөрвөс, төрөл бүрийн гаралтай арьсны загатнаа, загатнаа ихтэй экзем, салхин цэцэг, арьсны харшлын улмаас үүссэн цочролууд ( холестазын үеийн загатнаагаас бусад тохиолдол), ургамалд хүрсэнээс үүссэн контакт дерматитын үед тус тус хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 3 -4 удаа нимгэн түрхэнэ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Үйлчлэгч идэвхит бодис: Дифенгидрамин гидрохлорид 1.0 г

Туслах бодис: Цетилпиридиний хлорид 0.1 г (консервант), Макрогол-6- глицерилкаприлат/капринат, Трометамол, Полиакрилийн хүчил тус тус агуулагдана

АНХААРУУЛГА

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг цээрлэнэ

Жирэмсэн ба хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ. (хөхүүлэхээ түр зогсоох)

Гаж нөлөө: Ховор тохиолдолд эм түрхсэн хэсэг газарт арьс улайж хавдах зэрэг арьсны хэт мэдрэг урвал илэрч болдог. Гадуур хэрэглэхэд системийн үйдэл үзүүлсэн тохиолдол ажиглагдаагүй

Эмчилгээ: Тун хэтэрвэл шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ. Үүнд: усаар угаах, артерийн даралт ихэсгэх эм, хүчилтөрөгч өгөх,  амсгалыг хянах, плазм орлуулах шингэн сэлбэх. Эпинефрин ба аналептик бодисууд хэрэглэж болохгүй. Тусгай антидот байдаггүй

Эмийн харилцан үйлчлэл: ТМС-ийг дарангуйлдаг эм бэлдмэлүүд ба архины үйлдлийг хүчжүүлдэг. МАО саатуулдаг ингибиторууд дифенгидрамины антихолинэргик идэвхийг ихэсгэдэг

Сэтгэл мэдрэлийн дэмжигч эмнүүдтэй хамт хэрэглэвэл антагонист үйлдэл үзүүлдэг

Онцгой анхааруулга! Псило-Бальзамаар эмчлүүлж байх үед наранд түлэгдэх, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, анхаарал шаарддаг ажил хөдөлмөрийн үед болгоомжлох хэрэгтэй