Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Насанд хүрэгсдийн эхний хоногийн тун 400мг бөгөөд эмчилгээний боломжийн үр дүн гарсны дараа хоногийн тунг 200мг хүртэл багасгана. Эмчилгээний үр дүнг бататгахад хоногт 6.5мг/кг-аас ихгүй тунгаар удаан хугацаанд хэрэглэнэ
- Хүүхдэд 6.5мг/кг-аас ихгүй тунгаар хэрэглэх тул 33кг-аас бага жинтэй хүүхдэд 200мг-ийн шахмал тохирохгүй
- Холбох эдийн өвчнийг 6 сарын турш эмчлэхэд үр нөлөө гарахгүй бол эмчилгээг зогсооно
- Нарны туяанд хэт мэдрэгээс шалтгаалсан өвчний үед зөвхөн нарны туяа хамгийн хүчтэй байгаа үед плаквенилыг хэрэглэнэ
- Хумхаа өвчний үед эмчилгээний эхний өдөр 0.8г дараа нь 6-8 цаг болоод 0.4г-ыг уух бөгөөд эмчилгээний 2-3 дахь өдрүүдэд 0.4г-ыг өдөрт 1 удаа ууна
Дэлгэрэнгүй
- Ревмоартрит, холбох эдийн өвчнүүд, нарны гэрлээс шалтгаалсан арьсны өвчин, хумхаагийн плазмодын эритроцитын хэлбэр зэрэгт тус тус хэрэглэнэ
Орц
- Плаквенил 200мг
Санамж
- Плаквенилыг хайрст үлд өвчтэй, глюкоза-6-фосфатдегидрогеназа ферментийн хомсдолтой хүмүүст тус тус болгоомжтой хэрэглэвэл зохино
- Эмчилгээний явцад нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутам оруулж байх шаардлагатай
- Плаквенилыг арьсан бүрхүүл ба харааны эрхтэнд гаж нөлөө үзүүлдэг эмийн зүйлтэй хамт хэрэглэхээс онцгой болгоомжилвол зохино
- Бэлдмэлийг дигоксинтой хамт хэрэглэхэд цусны плазм дахь дигоксины концентраци ихэснэ
- Аминогликозидүүд плаквенилын мэдрэл булчингийн синапсанд шууд хориг үүсгэх үйлдлийг дэмжинэ