Shopping cart

ПАНФЕНИКОЛ 5ГР

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг хосолмол үйлчлэлтэй

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Арьсны идээт өвчин

Цооролт Холгодос Халдварласан шарх Хатиг Мундас Гөгийдөлт

Түлэнхий, Бактерийн гаралтай намарс, Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний улайлт, шархлаа зэрэгт хэрэглэнэ

Шархны гадаргууд нимгэн үеэр цацаад ариун хуурай самбай тавьж бооно

Хатсан, мөхсөн эдтэй шархны гадаргууд цацсаныхаа дараа самбайг физиологийн уусмалаар дэвтээж бооно

Боолтыг 2 хоног тутамд солино

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Панкипсин

Хлорафеникол

Панкипсин нь некролиз, муколиз үйлчлэлтэй буюу мөхсөн эд, өтгөн цэр, шүүгдэс, идээ бээрийн зүйлийг задлах үйлчлэлтэй тул үрэвслийн голомт хэсгийн шүүрлийг сайжруулж, эсийн нөхөн төлжих явцыг хурдасгана

Хлорафеникол агуулсан тул Грам эерэг, Грам сөрөг бактериуд болон пеннициллин, стрептомицин, сульфаниламидад тэсвэртэй бактерийн эсрэг өргөн үүйлчлэлтэй

АНХААРУУЛГА

Цацлагын найрлагад орсон эмийн бодисуудад хэт мэдрэг үед харшлын урвал илэрч болно. Панкапсин агуулсан тул идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн үед болгоомжтой хэрэглэнэ