Shopping cart

Осталон Кальци 70мг

Category:

53,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Ясны сийрэгжилтийг эмчлэх нийлмэл бэлдмэл (ясны резорбцийг дарангуйлагч бисфосфонат + кальци-фосфорын солилцоог зохицуулагч бүлгийн бэлдмэл + кальцийн бэлдмэл).

Фармакодинамик Нийлмэл бэлдмэл  Алендронатын хүчил нь бифосфонат бөгөөд ясны идэвхтэй резорбцийн хэсэгт (остеокластын дор) байрлаж ясанд резорбцийг дарангуйлна. Ингэхдээ ясны шинэ эдийн үүсэлтэнд шууд нөлөөлдөггүй учир ясны жинг нэмэгдүүлдэггүй. Эмчилгээний явцад ясны хэвийн эд хэлбэрждэг (эмчилгээний тунгаар остеомаляци үүсгэдэггүй).Холекальциферол нь гэдэсний ханаар кальци болон фосфатын ионы шимэгдэх явцыг ихэсгэн, тэдгээрийг бөөрөөр гадагшлуулж цусанд агуулагдах кальцийн хэмжээг зохицуулахаас гадна резорб ба ясны эдийн хэлбэржилтийг зохицуулдаг.

Фармакокинетик  Алендроны хүчил  Биохүрэхүй өлөн үед эмэгтэйчүүдэд 0,64%, эрэгтэйчүүдэд 0.6% бол хооллохоос 1-1,5 цагийн өмнө 40% хүртэл буурдаг. Нэгэн зэрэг хоол ундтай болон хоол хэрэглэсний 2 цагийн дараа – маш бага. Кофе эсвэл жүржийн шүүстэй хамт хэрэглэхэд шимэгдэлтийг 60% бууруулдаг. Тархалтын эзэлхүүн – 28л (ясны эдийг оруулаад). Эмчилгээний тунгаар хэрэглэхэд цусанд агуулагдах эмийн концентраци – 5нг/мл. Цусны уурагтай – 78%, бөөрний клиренс – 71мл/мин (судсаар 10мг тарихад). Судсанд тарьж хэрэглэхэд 6 цагийн дараа цусанд агуулагдах эмийн концентраци 95%-аас нилээн хэмжээгээр буурна. Т1/2-72 цаг, төгсгөлийн Т1/2 – 10 болон түүнээс дээш жил үргэлжилдэг (ясны эдээс гадагшлах хугацаа). Ихэвчлэн бөөр, бага зэрэг гэдсээр гадагшилдаг. Холекальциферол Алендронатын хүчилтэй хавсарч хэрэглэсэн 2800МЕ нэгжтэй холекальциферолын биохүрэхүй нь дангаар нь хэрэглэсэн 2800МЕ нэгжтэй холекальциферолын биохүрэхүйтэй адил.

Орц

Холекальциферол (Витамин Д3) 400МЕ + Кальции 600мг-тай бүрхүүлтэй шахмалд:

Үйлчлэгч бодис: Холекальциферолын концентрат нунтаг 100 000 МЕ/г (400 МЕ* Витамин Д3 тэнцэнэ), холекальциферол, токоферол (рацемат), буурцагт шошны гидрогенжсан тос, гидролизжсан бухын желатин, сахароз, эрдэнэ шишийн цардуул Кальцийн карбонат (600 мг кальцитай тэнцэнэ).

Туслах бодис: Бөөм: бичилталст целлюлоз (төрөл 102), коповидон, кросповидон (төрөл А), магни стеарат.Бүрхүүл: шар сепифилм 4202 (гипромеллоз, полиэтиленгликоль 400), тальк, титаны диоксид (Е171),төмрийн шар оксид (Е172). Алендроны хүчил 70мг  бүрхүүлтэй шахмалд  Үйлчлэгч бодис: нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд алендроны хүчил 70 мг (91,350 мг алендронат натритай тэнцүү) агуулна.Туслах бодис: Бөөм: бичилталст целлюлоз, кремни диоксид коллоид, кроскармеллоз натри, магни стеарат.Бүрхүүл: Lustre Clear LC 103 (бичилталст целлюлоз, карадженин, макрогол 8000 тогтоно). Дүрслэл Холекальциферол (Витамин Д3) 400МЕ + Кальции 600мг-тай бүрхүүлтэй шахмал: зуйван хэлбэртэй, бор шаравтар өнгийн бүрхүүлтэй шахмал, голдоо хуваах хэрчистэй. Алендроны хүчил 70мг бүрхүүлтэй шахмал: дугираг, хоёр талын гадарга нь гүдгэр, цагаан өнгийн бүрхүүлтэй шахмал

Санамж

Хориглох заалт Алендроны хүчил: уг бодист харшилтай, гипокальциеми, хөхүүл ба жирэмсэн эх, хүүхдэд улаан хоолойн гаж хөгжил ба улаан хоолойгоор дамжих замд саад болох нөхцөл (ахалази, нарийсалт гм.) өвчтөн босч чадахгүй, ядахдаа 30 минутын турш суух чадваргүй өвчтөнд, бөөрний архаг дутагдал (креатинины клиренс ˂ 30 л/мин) хэрэглэхийг хориглоно.

Болгоомжтой байх үе Хоол боловсруулах замын эмгэгийн сэдрэлтийн үе: дисфаги, эзофагит, гастрит, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, Д витамины дутагдал.Холекальциферол + кальцитай нийлмэл бэлдмэлийг: уг бэлдмэлд харшилтай, хэт мэдрэг, гиперкальциеми (анхдагч ба хоёрдогч гиперпаратириозын үр дүнд), гиперкальциури, кальцийн нефролитиаз, гипервитаминоз Д, саркоидоз, хөдөлгөөнгүй улбаатай остеопороз, фенилкетонури (аспартамыг агуулдаг) болон уушгины сүрьеэгийн идэвхтэй хэлбэр.

Гаж нөлөө Алендроны хүчлээс гарах гаж нөлөө. Байнга илэрдэг (1/100, <1/10):Хоол боловсруулах тогтолцооны талаас: хэвлийгээр өвдөх, диспепси, өтгөн хатах, гүйлгэх, метеоризм, улаан хоолойн шархлаа, дисфаги, гэдэс дүүрэх, хүчиллэг зүйлээр гулгих.Тулгуур хөдөлгөөний тогтолцооны талаас: остальги, артральги, миальги.Төв мэдрэлийн тогтолцооны талаас: толгой өвдөх Цөөн (1/1000, <1/100):Арьсны талаас: загатнаа, тууралт, арьс улайх.Хоол боловсруулах тогтолцооны талаас: дотор муухайрах, бөөлжих, гастрит, эзофагит, улаан хоолойн шархлаа, өтгөн хар гарах.Ховор (1/10000, <1/1000):

Ерөнхий: харшлын урвал (чонон хөрвөс, ангиодерм, хордлогот эпидермал үхжилт), цочмог урвалыг санагдуулсан шилжих хам шинж (миалги, бие сулрах, бие тавгүйрэх, ховор тохиолдолд – өндөр халуурах) эмчилгээний эхний өдрүүдэд ажиглагдана. Тууралт, гэрэлд хэт мэдрэг болох, хэв шинжит гипокальциеми (нөлөөлөх хүчин зүйлстэй), гипофосфатеми. Бифосфонатын эмчилгээний явцад дээд болон доод эрүүний ясны үхжилт үүссэн тухай бичсэн байдаг. Ихэвчлэн хавдартай өвчтөнд хавдрын эсрэг бэлдмэлийг хэрэглэх явцад бифосфонатыг эмчилгээнд нэмэх үед үүсдэг. Хоол боловсруулах тогтолцооны талаас: улаан хоолой нарийсах, ам залгиурын шархлаа, ходоод гэдэсний дээд хэсгийн цооролт, шархлаа, цус алдах.Мэдрэхүйн эрхтэний талаас: увеит, склерит.Бусад: арьсны талаас хүнд хэлбэрийн урвал (Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот некролиз).Лабораторийн үзүүлэлт: түр зуурын шинж тэмдэггүй, дунд зэргийн явцтай гипокальциеми ба гипофосфатеми. Холекальциферол + Кальцитай гарах гаж нөлөө Цөөн (1/1000, <1/100)Тэжээлийн бодисын хувирал ба шингээх үйл ажиллагаа алдагдах: гиперкальциеми, гиперкальциури.Ховор (1/10000, <1/1000):Хоол боловсруулах тогтолцоо: өтгөн хатах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, суулгах.Арьс бүрхүүлийн талаас: загатнаа, тууралт, чонон хөрвөс гм

Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд Алендроны хүчил: гипокальциеми, гипофосфатеми, хоол боловсруулах дээд замаас гарах гаж нөлөө (цээж хорсох, эзофагит, гастрит, шархлаа). Өвөрмөц эмчилгээ байхгүй. Энэ үед сүү, антацид уухыг зөвлөнө. Улаан хоолойн цочролоос зайлсхийхийн тулд бөөлжүүлж болохгүй. Өвчтөнг босоо эсвэл суугаа байрлалд байлгана. Холекальциферол + Кальци: гипервитаминоз, гиперкалиеми, анорекси, ам хатах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, булчин сулрах, ядрах, полиури, ясаар өвдөх, гиперкальциеми, гиперкреатининеми, гиперкальциури, аритми. Удаан хугацаагаар хэрэглэхэд судас болон эдийн кальциноз үүсгэдэг.

Эмийн харилцан нөлөөлөл Кальци, антацид, дотуур ууж хэрэглэдэг зарим эмийн бэлдмэл нь алендронатын шимэгдэлтэнд нөлөөлдөг учир эм хэрэглэхээс дор хаяж нэг цагийн өмнө эдгээр эмийг хэрэглэнэ. Ранитидин нь алендроны хүчлийн биохүрэхүйг 2 дахин ихэсгэдэг боловч эмнэлзүйд энэ нь нотлогдоогүй.Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь алендроны хүчлийн хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлөх гаж нөлөөг ихэсгэдэг.Тиазидын шээс хөөх бүлгийн бэлдмэл нь кальцийн ялгаралтыг багасгадаг. Иймд гипокалиемид хүргэх эрсдлээс сэргийлэхийн тулд цусанд агуулагдах калийн хэмжээг байнга хянах шаардлагатай. Глюкокортикоид нь кальцийн шимэгдэлтийг багасгадаг. Иймд хамт хэрэглэх тохиолдолд Холекальциферол + Кальцийн бэлдмэлийн тунг ихэсгэх шаардлагатай. Нэгэн зэрэг ионы солилцоонд оролцох замаар үйлдлээ үзүүлдэг бэлдмэл болох холестерамин эсвэл суулгах бүлгийн бэлдмэл нь витамин Д-ийн шимэгдэлтийг багасгадаг.Холекальциферол + Кальцийн бэлдмэлийг нэгэн зэрэг тетрациклинтай хамт хэрэглэх тохиолдолд тетрациклинийг хэрэглэхээс 2 цагийн өмнө эсвэл тетрациклинийг ууснаас 4-6 цагийн дараа Холекальциферол + Кальцийн бэлдмэлийг хэрэглэнэ.Холекальциферол + Кальцийн бэлдмэлийг хамт зүрхний гликозидтэй хамт хэрэглэхэд зүрхний гликозидын хорон чанарыг ихэсгэдэг. Өвчтөний цусанд агуулагдах кальцийн хэмжээг тодорхойлох мөн ЗЦБ хийх шаардлагатай. Холекальциферол + Кальцийн бэлдмэлийг фторид натритай хамт хэрэглэх тохиолдолд эм хоорондын хугацаа 3 цагаас багагүй байхыг анхаар. Шавелийн хүчлийг Холекальциферол + Кальцийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд усанд уусдаггүй нэгдэл үүсгэх замаар кальцийн шимэгдэлтийг багасгадаг. Иймд өвчтөн Холекальциферол + Кальцийн бэлдмэлийг шавелийн хүчлийг ихээр агуулсан хүнсний ногоотой (ревень, шпинат) хамт хэрэглэх хоорондын хугацаа 2 цагаас илүү байхыг өвчтөнд анхааруулах ёстой.

Тусгай заалт Алендроны хүчлийг зөвхөн усаар даруулж ууна. Эрдэсжүүлсэн ус, кофе, цай болон жүржийн шүүс нь алендроны хүчлийн шимэгдэлтийг багасгадгийг анхаар! Улаан хоолойн салстын цочролоос сэргийлэхийн тулд сэрэнгүүтээ алендроны хүчлийг аяга дүүрэн усаар даруулж (хангалттай хэмжээний усаар) ууна. Эм уусны дараа 30 минут орчим хэвтэхгүй. Хэрэв өвчтөн 30 минут босох эсвэл сууж чадахгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөхгүй. Бэлдмэлийг унтахын өмнө эсвэл хэвтээ байдалд хэрэглэвэл улаан хоолойн үрэвсэл үүсгэх эрсдэлийг анхаар.Гипокальцемитай өвчтөнд алендроны хүчил хэрэглэхээс өмнө эрдсийн солилцооны алдагдлыг нөхөх эмчилгээг хийлгэсэн байх шаардлагатай. Ялангуяа гиповитаминоз Д ба гипопаратиреоз.Алендроны хүчлээр эмчилгээ хийгдэх явцад эмчилгээний үр дүн эерэг хандлагатай, ясны эдийн эрдэсжилтийн нягтрал ихсэх үед ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өвчтөний цусанд агуулагдах кальци ба фосфорын хэмжээ буурдаг. Глюкокортикостероидын фон эмчилгээн дээр бисфосфонатыг хэрэглэх үед кальци ба витамин Д-ээр баялаг хоол хүнс хэрэглэх эсвэл эдгээр бодисыг агуулсан эмийн бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай.