Shopping cart

Омник 0.4мг

Category:

55,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • 1 бүрээсээр (0.4мг) хоногт 1 удаа өглөөний хоолны дараа усаар даруулж ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн чөлөөлөгдөлтийн хурдад нөлөөлж болзошгүй тул бүрээсийг зажлахгүй ууна

Дэлгэрэнгүй

  • Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын дизурийн өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэнэ 1 бүрээсээр (0.4мг) хоногт 1 удаа өглөөний хоолны дараа усаар даруулж ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн чөлөөлөгдөлтийн хурдад нөлөөлж болзошгүй тул бүрээсийг зажлахгүй.

Орц

  • Тамсулозины гидрохлорид 0.4мг
  • Туслах бодис:бичил талст целлюлоза, метакрилын хүчлийн сополимер, полисорбат 80, натрийн лаурилсульфат, триацетин, кальцийн стеарат, тальк, желатин, индиготин, титанийн хоёрч исэл, шар төмрийн исэл, улаан төмрийн исэл

Санамж

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Тамсулозин болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Элэгний илэрхий дутагдал Хүнд явцтай бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэх шаардлагатай
  • Гаж нөлөө: Ховор тохиолдолд толгой эргэх, эякуляци, хааяа ортостатик гипотензи, зүрхний цохилт олшрох, зүрх дэлсэх, бие сулрах, толгой өвдөх. Хоол боловсруулах замын зүгээс: ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих,суулгах, өтгөн хатах Маш ховор тохиолдолд арьсны тууралт, загатнаа, судас мэдрэлийн хаван зэрэг харшлын урвал ажиглагдана. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тамсулозины цочмог хордлого илэрсэн талаар тэмдэглэгдээгүй. Онолын хувьд хордлогын үед артерийн даралт унах, зүрхний цохилт олшрох зэрэг шинж илэрч болох бөгөөд энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Артерийн даралт болон зүрхний агшилтын давтамж өвчтөнийг хэвтрийн байрлалд байлгавал хэвийн болж болно. Хэрэв үр дүнгүй байвал эргэлдэх цусны эзлэхүүнийг ихэсгэх эм, шаардлагатай бол судас нарийсгах эм хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Тамсулозин цусны уурагтай хүчтэй холбогддог учир диализ үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй. Бэлдмэлийг цаашид шимэгдэхээс сэргийлэх зорилгоор ходоод угаах ба идэвхжүүлсэн нүүрс, давсан туулга хэрэглэнэ