Shopping cart

Оксалиплатин 100мг/5мл

Category:

120,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Оксалиплатиныг бүдүүн ба шулуун гэдэсний үсэрхийлсэн хавдар болон бүдүүн гэдэсний хавдрыг мэс заслаар авсны дараах нэмэлт эмчилгээнд мөн хэрэглэнэ.

Бэлдмэлийг 5-фторурацил ба фолины хүчил зэрэг хавдрын эсрэг бусад бэдмэлүүдтэй хамт хэрэглэнэ.

 

Орц

Үйлчлэгч бодис: Оксалиплатин

Бусад туслах бодис: лактозын моногидрат

Бэлтгэсэн 1мл концентрат бүхий уусмалд 5мг оксалиплатин агуулагдана.

50мг флаконд: 1 флаконд 50мг оксалиплатин агуулсан 10мл уусмал агуулагдана.

100мг флаконд: 100мг оксалиплатин агуулсан 20мл уусмал агуулагдана.

Санамж

Хэрэв та эрэгтэй бол уг эм хэрэглэх зааврын жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээтэй холбоотой хэсгийг анхааралтай уншаарай.

Дараах тохиолдолд Оксалиплатиныг онцгой болгоомжтой хэрэглэнэ.

  • Карбоплатин, цисплатин зэрэг платин агуулсан эмийн бэлдмэлд харшилтай хүмүүс
  • Дунд зэргийн явцтай бөөрний өвчин
  • Элэгний  эмгэг
  • Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа үе. Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө энэ талаар эмчтэйгээ ярилцах нь хамгийн чухал
  • Цусны цагаан эсийн тоо өмнөх оксалиплатины эмчилгээний дараа их хэмжээгээр багасах. Эмчлэгч эмч эмчилгээний өмнө шинжилгээ хийж цусны эсийн тоо хангалттай эсэхийг шалгана.
  • Оксалиплатины өмнөх эмчилгээний дараа ядарч сульдах, чилж бадайрах, амтлах буюу мэдрэхүйн өөрчлөлт зэрэг мэдрэлийн гэмтлийн шинж илрэх ба эдгээр шинж нь ихэвчлэн хүйтэн сэрүүний улмаас үүсдэг. Дээрх шинж нь ялангуяа хүндрэх  буюу 7 хоногоос удаан хугацаагаар ажиглагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Иймээс эмчилгээний өмнө болон эмчилгээний туршид ялангуяа мэдрэл гэмтээж болзошгүй бусад бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд мэдрэлийн талын үзлэгийг тогтмол хийж хянана. Эмчилгээ дууссаны дараа мэдрэлийн гэмтлийн шинж хэвээр үлдэж болзошгүй.
  • 5-фторурацилтай хамт хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэнэ. Учир нь суулгах, бөөлжих, ам гэмтэх, цусны өөрчлөлт үүсэх эрсдэл нэмэгддэг.

 

Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх

Хэрэв та жортой болон жоргүй олгодог ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа буюу хэрэглэж дуусаад удаагүй байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй. Иймээс хэрэв та жирэмсэн бол эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Мөн эмчилгээний явцад жирэмсэлвэл яаралтай эмчдээ мэдэгдэнэ.

Жирэмслэлтээс хамгаалах найдвартай аргыг эмчилгээний туршид болон эмчилгээний дараа эмэгтэйд 4 сар, эрэгтэйд 6 хэрэглэхийг зөвлөнө.

Оксалиплатин нөхөн үржих чадварт эргэлтгүйгээр сөргөөр нөлөөлж болно. Иймээс оксалиплатины эмчилгээ хийлгэсэн эрэгтэйд эмчилгээний туршид болон эмчилгээний дараа 6 сарын хугацаанд хүүхэдтэй болохгүй байхыг зөвлөнө. Түүнчлэн эмчилгээний өмнө үрийн шингэнийг авч хадгалж хамгаалахыг зөвлөнө.

Хөхүүл үед эмчилгээ эхлэхээс өмнө хөхөөр хооллолтыг зогсооно.

Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авах шаардлагатай.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Оксалиплатины эмчилгээ нь өвчтөний тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг эсэх нь тогтоогдоогүй. Хэрэв оксалиплатины тарилгын дараа нойр хүрэх ба толгой эргэх шинж илэрвэл жолоо барих болон машин механизмтай ажиллахыг хориглоно. Учир нь анхаарал төвлөрүүлэлт сонор сэрэмж буурч аюул осолд орж болзошгүй.

 

  1. Оксалиплатиныг хэрхэн хэрэглэх

Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд хэрэглэнэ.

Оксалиплатиныг нарийн мэргэжлийн эмч хавдрын эмчилгээнд бичнэ.

Бэлдмэлийг 2-6 цагийн турш венийн судсанд тарьж хэрэглэнэ.

Оксалиплатины тунг биеийн жин ба өндрөөр гаргасан  хүний биеийн гадаргуу метр квадратаар тооцно. Түүнчлэн бэлдмэлийн тун цусны шинжилгээний үзүүлэлт болон өмнөх эмчилгээний үед илэрч байсан гаж нөлөөнөөс хамаарна.

Бэлдмэлийг ихэвчлэн насанд хүрэгсэд болон настангуудад 85мг/м2 тунгаар 2 долоо хоногт 1 удаа фолины хүчилтэй зэрэг, 5-фторурацилын тарилгын өмнө нь тус тус хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Хавдрыг мэс заслаар бүрэн авсны дараа эмчилгээ дээд тал нь 6 сар үргэлжилнэ.

Бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэх ба хэрэв судасны гадуур хийвэл өвдөлт мэдрэгдэх бөгөөд энэ тохиолдолд яаралтай эмч болон сувилагчид мэдэгдэнэ.

 

Хэрэв Окалиплатиныг хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол:

Бэлдмэлийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг учир хэт бага болон их хэмжээгээр хэрэглэх магадлал бага байдаг. Хэрэв ямар нэгэн хэт их хэмжээгээр хэрэглэсэн асуудал гарвал эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

 

Хэрэв та бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:

Оксалиплатиныг тогтоосон хуваарийн дагуу хэрэглэх шаардлагатай. Бүх товлосон цагийг баримтлах хэрэгтэй. Хэрэв та бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Дараагийн тунг хэрэглэх эсэхийг эмчлэгч эмч шийднэ.

 

Эмчилгээг зогсоох

Оксалиплатины эмчилгээг зогсоовол түүний хавдрын өсөлтөнд нөлөөлөх үйлдэл мөн зогсоно. Эмчлэгч эмчтэйгээ ярилцаж зөвлөлгүйгээр оксалиплатины эмчилгээг зогсоож болохгүй.

Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна.

 

4. Илэрч болох гаж нөлөө

Оксалиплатины эмчилгээний үед бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолддоггүй. Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрч байсан бол дараагийн эмчилгээг эхлэхээс өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.