Shopping cart

Нольпаза 40мг

Category:

114,200 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Ходоодны эсийн шахуурга хориглон давсны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шатыг саатуулдаг.
  • Үүний дүнд цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр суурь болон өдөөгдсөн давсны хүчлийн шүүрэл багасна. 
  • Пантопразолыг 20мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа бэлдмэлийн үйлдэл эхний 1 цагийн хугацаанд илрэх бөгөөд 2-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг.
  • Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй.
  • Пантопразолын эмчилгээг зогсоосны дараа ходоодны шүүрлийн идэвх 3-4 хоногийн дараа бүрэн эргэж сэргэдэг байна.

Дэлгэрэнгүй

  • Фармакодинамик: Ходоодны париетал эсийн Н+K+-АТФ-аза ферментийг (протоны шахуурга) хориглон давсны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шатыг саатуулдаг.
  • Үүний дүнд цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр суурь болон өдөөгдсөн давсны хүчлийн шүүрэл багасна.
  • Пантопразолыг 20мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа бэлдмэлийн үйлдэл эхний 1 цагийн хугацаанд илрэх бөгөөд 2-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг.
  • Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй.
  • Пантопразолын эмчилгээг зогсоосны дараа ходоодны шүүрлийн идэвх 3-4 хоногийн дараа бүрэн эргэж сэргэдэг байна.
  • Фармакокинетик: Пантопразол хоол боловсруулах замаар түргэн шимэгдэнэ.
  • Бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 2-2.5 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ (Cmax 1-1.5мкг/мл) хүрэх бөгөөд энэ нь бэлдмэлийг олон удаа хэрэглэх үед тогтмол байдаг.
  • Бэлдмэлийн биохүрэхүй 77%. Хоолтой хамт хэрэглэснээр бэлдмэлийн AUC, цусан дахь дээд концентраци, биохүрэхүй тус тус өөрчлөгдөхгүй бөгөөд харин бэлдмэлийн үйлдэл эхлэх хугацаа өөрчлөгдөнө.
  • Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 98% холбогдоно.
  • Тархалтын эзлэхүүн нь дунджаар 0.15л/кг, клиренс нь 0.1л/ц/кг.
  • Пантопразол элгэнд химийн хувиралд бүрэн ордог бөгөөд CYP2C19 ферментийн системийг дарангуйлна.
  • Хагас ялгарлын хугацаа нь 1 цаг.
  • Пантопразол ходоодны париеталь эсийн протоны шахуургатай өвөрмөцөөр холбогддог учир хагас ялгарлын хугацаа нь эмчилгээний үйлдлийн үргэлжлэх хугацаатай хамааралгүй. Ойролцоогоор 80% нь метаболит байдлаар бөөрөөр, үлдсэн хэсэг нь цөстэй гадагшилдаг.
  • Цус болон шээсэнд тодорхойлогддог бэлдмэлийн үндсэн метаболит нь сульфаттай коньюгацлагддаг десметилпантопразол юм.
  • Бэлдмэлийн үндсэн метаболит болох десметилпантопразолын хагас ялгарлын хугацаа нь (T1/2) пантопразолынхоос бага зэрэг илүү (ойролцоогоор 1.5 цаг) байна.
  • Бөөрний архаг дутагдлын үед (ялангуяа гемодиализ-д байгаа өвчтөн) бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй.
  • Хагас ялгарлын хугацаа нь эрүүл хүнийхтэй адил богино байдаг.
  • Маш бага хэмжээний пантопразол диализаар гадагшилж болно.
  • Элэгний хатууралтай өвчтөнд (Child-ын ангиллаар А ба В бүлэг) пантопразолыг хоногт 20мг тунгаар хэрэглэхэд хагас ялгарлын хугацаа нь (T1/2) нь 3-6 цаг болон уртсах ба эрүүл хүнийхтэй харьцуулахад AUC нь 3-5 дахин, цусан дахь дээд концентраци (Cmax) нь 1.3 дахин тус тус ихэсдэг.
  • Настангуудын AUC ба Cmax нь залуу хүмүүсийнхээс бага зэрэг ихэсдэг боловч энэ нь эмнэлзүйн хувьд ач холбогдолгүй.

Орц

  • Иэвхтэй бодис – Пантопразол натрийн 40.0 мг

Санамж

  • Пантопразолын эмчилгээг эхлэхийн өмнө хорт хавдар байгаа эсэхийг үгүйсгэнэ. (Ялангуяа ходоодны шархлааны үед дуран болон шаардлагатай үед эдийн шинжилгээ хийнэ.)
  • Учир нь пантопразолын эмчилгээ нь өвчний шинжийг далдалж зөв онош тавих хугацааг уртасгаж болзошгүй.
  • Хэрэв пантопразолын эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал давтан шинжилгээ хийх шаардлагатай.
  • Бэлдмэл протоны шахуургыг дарангуйлдаг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ходоодны хүчиллэг багассан суурин дээр цианокоболамины (витамин В12) шимэгдэлтийг багасгаж болно.
  • Ялангуяа витамин В12-ын дутагдлын эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед үүнийг анхаарна.
  • Удаан хугацааны эмчилгээний үед, ялангуяа 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өвчтөнийг тогтмол хянах шаардлагатай.
  • Бэлдмэл автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.