Shopping cart

Нимотоп 30мг

Category:

182,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Шахмалыг бүхлээр нь залгиж бага хэмжээний усаар даруулж ууна. Хоол ундтай хамааралгүй хэрэглэнэ. Эм хоорондох зай ойролцоогоор 4 доошгүй цаг. Дараах аргаар эмийн тунгаа сонгож хэрэглэнэ. Цүлхэн хагарснаас тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвалтын үед Нимотоп тарилгын уусмалыг 5-14 хоногийн турш хэрэглэсний дараа 2 шахмалаар өдөрт 6 удаа уухаар нийт 7 хоногт хэрэглэнэ (60 мг нимодипиныг өдөрт 6 удаа ууна). Өндөр настанд тархины үйл ажиллагаагаа алдагдсан тохиолдолд 1 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ (30мг нимодипиныг өдөрт 3 удаа). Элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд эмчилгээний тунг багасгах эсвэл өөр эмээр сольж хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Тархины судас агшиснаас шалтгаалсан мэдрэлийн өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Судасны цүлхэн хагарснаас тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвалтын үед Нимотопыг судсанд тарьж хэрэглэнэ. Өндөр настанд тархины үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хэрэглэнэ (ой толтоолд буурсан, анхаарлаа төлөврүүлж чадахгүй, сэтгэл санаа тайван бус болох). Судасны гаралтай толгойн өвдөлт болох мигрень өвчин эсвэл мигрен төст эмгэгээс сэргийлэхийн тулд хоногт 120мг ууж хэрэглэнэ

Орц

  • Идэвхитэй бодист: 30мг нимодипин
  • Туслах бодист: эрдэнэ шишийн цардуул, бичилталст целлюлоз, поливинилпирролидон, кросповидон, магнийн стеарат, гипромеллоз, полиэтиленгликоль MG 4000, шар төмрийн оксид, титаны диоксид

Санамж

  • Гаж нөлөө: Артерийн даралт буурснаас тахикарди, нүүр халуун оргих, нүүрний арьс улайх, халуун оргих, цөөн тохиолдолд зүрхний дутагдал, захын хаван, толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах, нойргүйдэл, ажитаци, цочромтгой болох, хөлрөх, агрессив болох
  • Ховор тохиолдолд: шалтгаан нь тодорхойгүй тромбоцитопи
  • Хоол боловсруулах тогтолцоо: дискомфорт, суулгалт, дотор муухайрах,  Арьсанд тууралт гарах
  • Цээрлэлт: Жирэмсэн, хөхүүл үе уг эмэнд харшилтай өндөр настанд тархины үйл ажиллаганы өөрчлөлттэй хүнд элэгний эмгэгтэй хавсарсан тохиолдолд (элэгний хатуурал) нимодипин шахмалыг эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд хамт хэрэглэхийг хориглоно (фенобарбитал, фенитоин, карбамазепин)
  • Эмийн харилцан нөлөөлөл нимодипинийг флуоксетинтай хамт хэрэглэхэд нимодипины цусанд агуулагдах концентраци 50% хүртэл нэмэгдэж харин флуоксетины хэмжээ багасдаг. Гэхдээ идэвхитэй метаболит болох норфлуксетины хэмжээ өөрчлөгдөхгүй.Нимодипиныг удаан хугацаагаар антидепрессантай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах нимодипины хэмжээ ихэснэ. Харин цусанд агуулагдах нортриптилины хэмжээ өөрчлөгдөхгүй. Удаан хугацаагаар нимодипинийг галоперидолтой хамт хэрэглэхэд эмийн харилцан нөлөө ажиглагдаагүй. Нимодипин элгэнд цитохром Р450 3А4 оролцоотойгоор хувиралд ордог. Энэ нь ферментийн тогтолцоог дарангуйлах эсвэл өдөөх үйлдэл үзүүлснээр дотуур ууж хэрэглэсэн нимодипины клиренс, хувиралд нөлөөдөг. Артерийн даралт өндөртэй хүмүүс даралт бууруулах эмийг хэрэглэх явцад нимодипиныг хэрэглэхэд даралт бууруулах үйлдлийг нь дэмждэг. Нимодипиныг хэрэглэх явцад beta-адреноблокаторыг судсаар тарьж хэрэглэж болохгүй. Учир нь даралт бууруулах үйлдлийг нь нэмэгдүүлнэ. Гистамины Н2-рецепторыг дарангуйлдаг бүлгийн эм эсвэл таталдааны эсрэг эм вальпроевийн хүчилтэй хамт хэрэглэхэд цусанд агуулагдах нимодипины хэмжээг ихэсгэнэ. Таталдааны эсрэг эм фенобарбитал, фенитоин, карбамазепинтай хамт хэрэглэхэд нимодипины хэмжээг багасгадаг. Иймд эдгээр эмийг хамт хэрэглэхийг хориглоно. Кальцийн сувгийг удаан хориглодог бүлгийн эм болох нифедипиныг рифампицинтэй хамт хэрэглэхэд рифампицин нь элэгний ферментийн үйл ажиллагааг ихэсгэснээр нимодипины хувиралтыг хурдасгадаг. Грейфрутын шүүс нь дигидропиридины исэлдэх хувиралыг дарангуйдаг. Иймд энэ хоёрыг хамт хэрэглэхээс зайлхийх шаардлагатай. Учир нь цусанд агуулагдах нимодипины хэмжээг ихэсгэнэ
  • Тусгай заалт: Нимодипиныг өндөр настай, дагалдах олон төрлийн эмгэгтэй, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (бөөрний түүдгэнцрийн фильтраци 20мл/мин), зүрх судасны эмгэгтэй өвчтөнг хяналтанд байлгах шаардлагатай. Эмчилгээний үед, эмчилгээ дууссан тохиолдолд өвчтөнг байнгын хяналтанд байлгах шаардлагатай. Элэгний эмгэгтэй хүний элэгний үйл ажиллагаа дарангуйлагдсанаас нимодипины анхдагч хувирал буурснаас биохүртэхүйн нь ихэснэ. Үүний үр дүнд гаж нөлөө ихэснэ. Даралт бууруулах үйлдэл нэмэгдэнэ. Энэ тохиолдолд эмчилгээний тунг артерийн даралтаас хамаарч тунг багасгаж хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг зогсооно
  • Болгоомжлол: Нимотопыг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. үүнд: Артерийн гипотензи (систолын даралт 100мм.муб бага байх) Илэрхий бөөрний дутагдал, зүрх судасны хүнд эмгэг Тархины дотоод даралт ихэссэн, тархины зөөлөн бүрхүүлд цус харваж тархины эдийг бүхэлд нь хамарсан хавантай үед болгоомжтой хэрэглэнэ. Тээврийн хэрэгсэл, машин механизмтай харьцах байдалд нөлөөлөх Нимодипиныг хэрэглэхэд тээврийн хэрэгсэл, машин механизмтай харьцах чадварт муугаар нөлөөлдөг. Энэ нь даралт буурах, толгой эргэх эмгэгтэй холбоотой 
  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед шинж тэмдэг: артерийн даралт огцом буурах, тахикарди/брадикарди, дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, ТМТ-ны үйл ажиллагаа алдагдана. Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эм хэрэглэхээ шууд зогсооно. Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэнэ. Эмнэлгийн анхны тусламжинд ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс хэрэглэнэ. Хэрэв артерийн даралт буурсан тохиолдолд судсаар допамин, норэпинефрин тарина. Нимодипинд өвөрмөц антидот байхгүй