Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Нэг уут бэлдмэлийг аяга усанд хийж хутган уусгаад ууна
- Энэ эмийг зөвхөн насанд хүрэгчдэд хэрэглэх бөгөөд ихэвчлэн 100мг-р хоногт 2 удаа хоолны дараа уух боловч өвдөлтийн хүч ба өвчний онцлог байдлаас шалтгаалан тунг богино хугацаанд нэмж өгч болно
Дэлгэрэнгүй
- Өвчин намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй
- Хэрлэгийн шалтгаант үе ба үений уутны үрэвсэл, остеоартроз, төрөл бүрийн шалтгаант халууралтууд, төрөл бүрийн шалтгаант өвдөлтүүд
Орц
- Идэвхтэй үйлчлэгч бодис: 100 мг нимесулид
- Дүүргэгч бодис: сахароз нимбэгний хүчил бусад амтлаг , мальто-декстрин кетомакрогол
Санамж
- Цус бүлэгнүүлэх чадвар нь буурсан өвчтэй буюу түүнийг бууруулах үйлдэл бүхий эм хэрэглэж байгаа хүнд тун болгоомжтой хэрэглэх , ил далд хэлбэрийн цус алдалт байгаа эсэхийг урьдчилан сайтар магадлах , бөөрний үйл ажиллагааны хүнд дутагдалтай хүмүүст эмийн гадагшлалт саатсанаас хэт хуримтлал үүсэхээс сэргийлэх – Хэрэв эмчлүүлэгчийн харааны байдалд өөрчлөлт орвол эмчилгээг даруй зогсоож, нүдний эмчид хандах хэрэгтэй. – Биед натри ба шингэн хуримтлуулах гаж үйлдэлтэй тул цусны даралт ихтэй болон хавантай, өндөр настай хүмүүст болгоомжтой хэрэглэх – Нимесилийн найрлагад ордог сахароз нь чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй байдал үүсгэж болох юм
- Тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байнгын анхаарал, хурд шаардсан ажил хийдэг хүмүүст хэрэглэхгүй байхыг сануулж байна