Shopping cart

Нео-Пенотран форте 750мг+100мг

Category:

56,500 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Нео-Пенотран Форте-г Candida albicans-р үүсгэгдсэн үтрээний мөөгөнцөр, агааргүйтэн бактериар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл, Trichomonas vaginalis-р үүсгэгдсэн үтрээний үрэвсэл болон үтрээний холимог халдварын эмчилгээнд тус тус хэрэглэнэ Үтрээний лааг хэвтрийн байрлалд хийнэ. Лааг үтрээний гүнд савлалтанд буй 1 удаагийн хуруувчийг ашиглан хийнэ. Настангуудад (65-с дээш) насанд хүрэгсэдтэй адилаар хэрэглэнэ.Хүүхдэд хэрэглэхгүй. Мөн онгон үед хэрэглэхгүй.Бэлдмэлийг залгиж уухгүй ба мөн өөр замаар хэрэглэхгүй
  •  Хэрэглэх арга, тун:Бэлдмэлийг эмчтэй зөвлөхгүйгээр хэрэглэж болохгүй. Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол лааг 1 ширхгээр үдэш 7 хоногийн турш үтрээний гүнд хийж хэрэглэнэ. Эмгэг дахих буюу бусад эмчилгээнд тэсвэртэй үтрээний үрэвслийн үед лааг үдэш 14 өдөр хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  •  Нео-Пенотран Форте нь мөөгөнцрийн эсрэг миконазолын нитрат ба бактери болон трихомонасын эсрэг үйлдэлтэй метронидазол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.Миконазолын нитрат нь имидазолын уламжлалын нийлэг эм бөгөөд өргөн хүрээгээр үйлчлэх ба ялангуяа Candida albicans зэрэг эмгэг төрүүлэгч мөөгөнцрийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Түүнчлэн грам эерэг бактерийн эсрэг нөлөөлнө. Түүний дээрх үйлдэл нь цитоплазмын мембраны эргостеролын нийлэгжилтэнд үйлчилсэнтэй холбоотой
  • Миконазолын нитрат нь Candida зүйлийн мөөгөнцрийн эсийн нэвчимхий чанарыг өөрчлөх ба in vitro орчинд глюкоз ашиглагдахыг саатуулдаг. Метронидазол нь эгэл биетэн ба бактерийн эсрэг нөлөөлдөг 5-нитроимидазолын уламжлалын эм бөгөөд Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, агааргүйтэн бактери (агааргүйтэн стрептококк) зэрэг эгэл биетэн ба агааргүйтэн бактериар үүсгэгдсэн янз бүрийн халдварын эсрэг идэвхтэй үйлчилнэ. Миконазол ба метронидазолыг хамт хэрэглэхэд нэг нэгнийхээ үйлдэлд нөлөөлдөггүй
  • Фармакокинетик: Миконазолын нитратыг үтрээнд хийж хэрэглэхэд маш бага (ойролцоогоор тунгийн 1.4%) хэмжээгээр шимэгдэнэ. Метронидазолыг үтрээнд хийж хэрэглэхэд түүний биохүрэхүй ууж хэрэглэхтэй харьцуульвал 20% байна.Нео-Пенотран Форте-г үтрээнд хийж хэрэглэсний дараа миконазолын нитрат цусны сийвэнд тодорхойлогддоггүй ба харин метронидазолын сийвэн дэх тогтвортой концентраци нь 1.1-5.0µg/мл байна. Метронидазол нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний үүссэн гидрокси метаболит нь идэвхтэй метаболит юм. Метронидазолын хагас ялгарлын үе нь 6-11 цаг. Түүнийг ууж ба судсанд тарьж хэрэглэхэд 60-80% нь бөөрөөр (өөрчлөгдөөгүй (20%) болон метаболит хэлбэрээр) ялгарна

Орц

  • Үтрээний лаанд: Метронидазол 750мг, миконазолын нитрат 200мг тус тус агуулагдана

Санамж

  • Бэлдмэлийг үйлчлэгч бодис болон түүний уламжлалын бодист хэт мэдрэг өвчтөн, жирэмсний эхний 3 сар, порфири, эпилепси, хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ
  • Анхааруулга ба болгоомжлол! Дисульфирам төст үйлдэл илэрч болзошгүй тул Нео-Пенотран Форте-н эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш 2 өдөр согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар ууж болон тарьж хэрэглэхэд захын мэдрэлийн эмгэг болон таталдаа үүсэж болно
  • Лааны хэлбэр оруулагч суурь бодис нь резинэн болон латексэн бүтээгдэхүүнтэй (үтрээний жирэмслэлтээс хамгаалах ерөндөг, бэлгэвч) харилцан үйлчилдэг учир лааг тэдгээр бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй.Trichomonas vaginalis-р үүсгэгдсэн эмгэг бүхий өвчтөний бэлгийн хавьтагчийг зэрэг эмчлэх шаардлагатай:Бөөрний өвчтэй хүмүүст метронидазолын тунг багасгаж хэрэглэнэ
  • Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны дутагдлын үед метронидазолын клиренс өөрчлөгдөнө
  • Метронидазолын цусан дахь концентраци ихсэн тархины эмгэгийн (энцефалопати) шинжийг ихэсгэдэг учир элэгний энцефалопати-тай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд түүний хоногийн тунг 1/3 хүртэл багасгаж хэрэглэнэ.Лидокайны хагас ялгарлын үе нь элэгний эмгэгтэй өвчтөнд 2 дахин буюу түүнээс удаан хугацаагаар уртсаж болно. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь лидокайны фармакокинетикт нөлөөлөхгүй боловч метаболит нь хуримтлагдаж болзошгүй
  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсний категороор метронидазол В, миконазол С. Нео-Пенотран Форте-г эмчийн нарийн хяналтан дор хэрэглэж болно.Метронидазол хөхний сүүнд тодорхойлогддог учир хөхөөр хооллолтыг зогсооно
  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал (арьсны тууралт), хэвлий орчмоор өвдөх, үтрээ загатнах, хорсох, цочрох зэрэг гаж нөлөө ховор тохиолдолд илэрнэ.Метронидазолыг үтрээнд хийж хэрэглэсний дараа түүний цусан дахь концентраци маш бага (ууж хэрэглэхтэй харьцуулахад 2-12%) байдаг учир системийн гаж нөлөө маш ховор тохиолдоно
  • Миконазолын нитрат нь бусад үтрээнд хийж хэрэглэдэг имидазолын уламжлалын мөөгөнцрийн эсрэг бусад эмийн адилаар (2-6%) үтрээг цочроож (загатнах, хорсох) болно. Эдгээр шинж нь лидокайны хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдлээр арилж болно. Хэрэв цочролын шинж хүнд явцтай илэрвэл эмчилгээг зогсооно. Метронидазолын системийн үйлдэлтэй холбоотойгоор харшлын урвал (ховор), лейкоцитын тоо цөөрөх, тэнцвэргүйдэх, оюуны үйл ажиллагааны өөрчлөлт, удаан хугацаагаар буюу өндөр тунгаар хэрэглэх үед захын мэдрэлийн эмгэг, таталдаа, хааяа суулгах шинж, өтгөн хатах, толгой эргэх, хоолны дуршил муудах, бөөлжих, дотор муухайрах, хэвлийн агчилт өвдөлт, хааяа амт өөрчлөгдөх, өтгөн хатах, ам хатах, металлын болон эвгүй амт амтагдах, ядрах зэрэг гаж нөлөө илэрч болно. Метронидазолыг үтрээнд хийж хэрэглэхэд цусан дахь концентраци нь маш бага байдаг учир дээрх гаж нөлөө маш ховор тохиолдолд илэрч болно
  • Гэнэт гаж нөлөө ажиглагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.Эмийн харилцан үйлчлэл: Метронидазолыг доорх эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд дараах харилцан үйлчлэл илэрнэ
  • Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа зохихгүй болно. (Дисульфирам төст үйлдэл)Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм: цусны бүлэгнэлт саатуулдаг эмийн үйлдэл нэмэгдэнэ
  • Фенитоин: Цусан дахь фенитоины хэмжээ ихсэх, метронидазолын концентраци буурна
  • Фенобарбитал: Метронидазолын цусан дахь хэмжээ багасна.Дисульфирам: ТМС-тэй холбоотой нөлөө (солиорлын урвал) илэрнэ
  • Циметидин: Метронидазолын цусан дахь концентраци болон мэдрэлийн системийн зүгээс илрэх гаж нөлөө нь ихсэнэ
  • Литий: Литийн хордлого ихсэнэ.Астемизол ба терфенадин: Метронидазол болон миконазол нь уг бэлдмэлүүдийн метаболизмыг дарангуйлж цусан дахь концентрацийг нь нэмэгдүүлнэ.Метронидазолын эмчилгээний үед цусан дахь элэгний фермент, глюкоз, теофиллин, прокайнамидын хэмжээ өөрчлөгдөж болно