Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Захын мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд булчин сульдал сульдлын хам шинж: 5-15мг тунгаар хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно
- ТМТ-ны органик эмгэгийн дараах нөхөн сэргэлтийн үе: 5-15мг/мл тарилгын уусмалыг хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Эмчилгээний үргэлжлэх хугацаа 15 хоног
Дэлгэрэнгүй
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.
- Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно. (4-р хэсгийг үзнэ үү)
Эм хэрэглэх тухайн зааварт:
- Нейромидин гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Нейромидин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
- Нейромидин бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөөний талаар
- Нейромидин бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно
Орц
- Найрлага:
- Үйлчлэгч бодис: ипидакриний гидрохлорид