Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Боолттой болон боолтгүй хэрэглэнэ. Бэлдмэлийг зөвхөн арьсанд түрхэж хэрэглэнэ. Түлэгдсэн арьсны гадаргууд мэс заслын цэгцлэлт хийсний дараа кремийг 2-мм-ын зузаантайгаар түрхэнэ. Түүнийг хоногт 1-2 удаа түрхэнэ. Бэлдмэлийг шархлааны гадаргууг бүрэн эдгэртэл үргэлжлүүлнэ. Кремийг хэрэглэх арга түлэгдэлт ба тэжээлгүйдлийн шархлааны эмчилгээнд адил байна. Боолтыг өдөр бүр солино
Дэлгэрэнгүй
- Түлэгдэлтийн халдварыг (ялангуяа өөрийх нь арьсаар нөхөх мэс засал хүртэл) эмчлэх, урьдчилан сэргийлэх, халдварлагдсан тэжээлгүйдлийн яршил ба шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтийн үед хэрэглэнэ
Орц
- Мөнгөний сульфадиазин 1.0%
Санамж
- Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Сульфаниламидын бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, сульфаниламидын бэлдмэлийн эмчилгээний үед цусан дахь билирубины хэмжээ ихсэх эрсдэлтэй учир бэлдмэлийг жирэмсэн үед (ялангуяа төрөх үед болон жирэмсний сүүлийн хугацаанд) хэрэглэхгүй
- Дутуу төрсөн хүүхэд ба төрсний дараах 2 сар хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй