Shopping cart

Мирена 52мг

Category:

650,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Эмэгтэйчүүдийн үзлэг хийсний дараа үтрээнд үтрээний толь тавьж умайн хүзүүг антисептик уусмалаар ариутгана Дараа нь нарийн, уян хуванцар гуурсны тусламжтайгаар Мирена-г умайд тавина. Мирена-г умайд тавих явцыг эмэгтэйчүүд мэдрэх боловч энэ нь хүчтэй өвдөлтийг үүсгэдэггүй
  • Зарим эмэгтэйчүүд Мирена-г умайд тавихад хүчтэй өвдөлт болон толгой өвдөхийг мэдэрдэг. Тайван байдалд 30 минутын дараа дээрх шинж арилахгүй бол магадгүй умайд уг ерөндөг буруу тавигдсан байж болно. Эмэгтэйчүүдийн үзлэг дахин хийж шалгана. Шаардлагатай гэж үзвэл Мирена-г авна
  • Зарим эмэгтэйчүүдэд Мирена-г тавьсны дараа арьсан дээр харшлын урвал өгдөг. Тавих заавар Зөвхөн эмч тавих эрхтэй Мирена ариун саванд савлагдсан байна. Мирена-г этилений оксид-оор ариутгана
  • Ариун чанарын хадгалахын тулд баглаа савыг нээхийг хориглоно. Зөвхөн нэг удаа хэрэглэхээр зориулагдсан, хэрэв дотор талын савлалт задарсан байвал Мирена-г хэрэглэхийг хориглоно. Хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ
  • Сарын тэмдэг ирсэнээс хойш 7 хоногийн дотор эсвэл эмнэлгийн нөхцөлд жирэмслэлтийг тасалсан тохиолдолын дараа дамжуулагчийн тусламжтайгаар Мирена-г умайнд тавина Мирена-г шинэ ерөндөгөөр сарын тэмдгийн дурын өдөр сольж болно
  • 1.мөрөвч 2.мирена 3.хэмжээстэй хувиар 4.заагч цагираг 5.дотроо бүлүүр агуулсан дамжуулагч гуурс 6.гүйгч 7.хэмжээс 8.утсанд зориулсан сэртэн 9.утас 10.дамжуулагч бариул Тавихад бэлтгэх эмэгтэйчүүдийн үзлэг хийж умайн байрлал, хэмжээг тогтоосны дараа хурц умайн хүзүүний үрэвсэл, жирэмслэлт болон бусад эмэгтэйчүүдийн эсрэг заалт байгаа эсэхийг шалгана үтрээний тольны тусламжтайгаар умайн хүзүүг гарган үтрээ болон умайн хүзүүг тохирсон ариутгалын уусмалаар ариутгана
  • Шаардлагатай гэж үзвэл туслагчийн тусламжийг авна Хавчуурын тусламжтайгаар умайн хүзүүний дээрх урвалыг хавчиж барина. Хавчуураар болгоомжтой умайн хүзүүг тэгшилнэ. Мирена-г умайн хөндийд суулгах хүртэл ийм байрлалаар барина 
  • Умайн зондыг болгоомжтой умайн хөндийд оруулж умайн хүзүүний чиглэл болон уртыг нь хэмжинэ (умайн ёроолоос гадна талын амсар хүртэл)Энэ үед умайн хөндий таславчтай, наалдац болон салстын доорх гаралтай фибромаг байгаа эсэхийг шалгана. Хэрэв умайн хүзүү хэт нарийн байвал умайн хүзүүг өргөсөхийн хажуугаар парацервикаль замаар өвдөлт намдаах бэлдмэлийг хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Хүсээгүй жирэмсэлтээс хамгаалах
  • Меноррагийг (их хэмжээний цус гарах) эмчлэх
  • Эстроген орлуулах эмчилгээ хийлгэх явцад эндометрийн гиперплази-гаас (умайн дотор салстын хэт ургалт) сэргийлэх зорилгоор хэрэглэх Миренагийн эмчилгээний үр дүн Миренагийн эмчилгээний үр дүнгийг цэвэршсэн эмэгтэйтэй харьцуулж болно 
  • Түүнчлэн умайн хөндийд зэс агуулсан ерөндөг тавиулсан эмэгтэй болон дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэлтэй нэгэн адил эмчилгээний өндөр идэвхтэй бэлдмэл

Орц

  • 52 мг левоноргестрел Хоногт 20мкг-ыг ялгаруулдаг

Санамж

  • Эсрэг заалт: Доор дурьдсан тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Үүнд: Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдолд Бага аарцагны эрхтэнийн үрэвсэлт өвчин Шээс бэлгийн замын доод эрхтэнийн үрэвсэлт өвчин Төрсний дараах эндометрийн үрэвсэл (төрсний дараах умайн халдвар) Сүүлийн 3 сард үр хөндүүлсний дараах умайн үрэвсэл Цервицит (умайн хүзүүний үрэвсэл) Халдварт өвчин хавсарсан тохиолдолд Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт Умай болон умайн хүзүүний гажиг, ялангуяа умайн фибромиомоос шалтгаалсан умайн хөндийг деформацид оруулсан тохиолдолд Элэгний хурц үрэвсэл болон элэгний хавдар Умай, умайн хүзүүний хавдар эсвэл хавдар байж болзошгүй тохиолдол Умайн хүзүүний дисплази атипи-тэй хавсарсан тохиолдол (умайн хүзүүний эсийн өөрчлөлт) Хөхний хавдар Миренагийн найрлаганд орсон бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийн хориглоно. Болгоомжлох арга хэмжээ Хэрэв доорх эмгэг байгаа эсвэл Мирена-г хэрэглэсний дараахан эдгээр эмгэг илэрвэл Мирена-г хэрэглэхээ зогсоох шаардлагатай. Үүнд: Мигрень, нэг талын нүдний хараа муудах Толгой хүчтэй өвдөх Шарлалт Артерийн даралт огцом ихсэх Даавар хамааралтай хавдар эсвэл байж болзошгүй тохиолдол Зүрх судасны хүнд эмгэг, ялангуяа инсульт, зүрхний инфаркт Мирена-г биед тавихын өмнө Мирена-г умайд тавихын өмнө, ялангуяа бэлгийн замаар халдварладаг өвчин байгаа эсэхийг магадлах зорилгоор үтрээнээс арчдасын шинжилгээ авна. Умайн байрлал болон хэмжээг мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн байх шаардлагатай. Мирена-г хэзээ умайд тавих вэ? Сарын тэмдэг ирсэнээс хойш 7 хоногийн дотор Мирена-г умайд тавина. Эсвэл эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсний дараа бэлгийн замын халдварт өвчнийг үгүйсгэсний дараа шууд тавьж болно. Төрсний дараа 6 долоо хоногийн дотор төрсөн эхэд тавихыг хориглоно. Сарын тэмдгийн ямар ч үед Мирена-г шинэ ерөндөгөөр сольж болно. Бэлгийн хавьтлын дараа Мирена-г жирэмсэлтээс хамгаалах зориулалтаар хэрэглэхийг хориглоно
  • Гаж нөлөө: Мирена-г умайд тавьсны дараа сарын тэмдгийн өөрчлөлт илрэх боловч энэ нь хэвийн зүйл. Эдгээр өөрчлөлтөнд бага хэмжээний цусархаг ялгадас гарах, сарын тэмдгийн хугацаа уртсах эсвэл богиносох, сарын тэмдгийн ирэх хугацаа тогтмол бус болох, сарын тэмдэг ирсэн үед цус гарах хугацаа уртсах эсвэл бүр хоригдох, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх, өвдөлттэй ирэх шинжээр илэрнэ. Мирена-г хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 12%-д өндгөвчний уйланхай үүссэн Эмэгтэчүүдийн 1-10% нь хэвлийгээр, аарцаг орчмоор, нуруугаар өвдөх, батгаших, шингэн бие махбодид хуримтлагдаж биеийн жин нэмэгдэх, хөх томрох, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унах, үтрээнээс цагаан зүйлийн ялгаралт ихсэх, эсвэл умайн хүзүүний үрэвсэл үүсэх шинж илэрнэ. Эмэгтэйчүүдийн 1-ээс доош хувьд нь бэлгийн замын халдвар илрэх, бэлгийн дуршил буурах, толгойн үс шингэрч унах, арьс үсэрхэг болж загатнаа үүснэ. Эмэгтэйчүүдийн 0,1%-д мигрень, арьсанд харшлын тууралт гарах, чонон хөрвөс, намарс үүсэхийн зэрэгцээ гэдэс дүүрэх шинж ажиглагдсан. Мирена-г даавар орлуулах эмчилгээнд эстрогены бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд дээр дурьсан шинж тэмдэг мөн адил илэрсэн. Эдгээр шинж тэмдэг нь Мирена-г анх үтрээнд суулгасан өдрөөс эхлэн илэрч яваандаа бүрэн арилдаг. Эмийн харилцан нөлөөлөл Хэрэв эмэгтэй эпилепсийн эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмийн үйлчлэл сулардаг
  • Тусгай заалт: Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд гестаген агуулсан жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэл нь тромбоз үүсгэдэг гэдэг боловч үүнийг бүрэн нотлоогүй байна. Венийн болон артерийн судасны тромбозын шинжид: аль нэг талын хөл өвдөх/ эсвэл хаван үүсэх өвчүүний араар гэнэт хүчтэй өвдөх, энэ нь зүүн гар луу дамжихтай холбоогүй гэнэт амьсгал өөрчлөгдөх гэнэт ханиалгах өвөрмөц хүчтэй удаан хугацаагаар толгой өвдөх гэнэт хараа муудах эсвэл сохрох юмыг хоёрлож харах, хэл яриа дультраадаж ойлгогдохгүй болох толгой эргэх, коллапс, хааяа таталдаа үүсэх бие сулрах эсвэл гэнэт биеийн аль нэг талын мэдрэхүй алдагдах хөдөлгөөний өөрчлөлт хэвлийгээр хүчтэй өвдөх шинж илэрнэ. Нүдний судсанд тромб үүссэнээр хараа муудах улмаар сохрох аюулд хүргэдэг. Венийн судасны өргөсөл, өнгөц тромбофлебит (вений судасны үрэвсэл тромб үүсэх ) нь венийн судсанд нөж үүсгэдэг эсэх нь одоо болтол тайлбарлагдаагүй байгаа. Мирена зүрхний булчингийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул зүрхний олдмол болон төрөлхийн гажигтай хүмүүст болгоомжтой хэрэглэх шаардлагатай, эдгээр хүмүүст Мирена-г тавьсан болон авсан тохиолдолд курс антибиотик эмчилгээг хийх шаардлагатай. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүд Мирена-г хэрэглэх явцад байнга цусан дахь сахарын хэмжээг хянах шаардлагатай
  • Төрөөгүй эмэгтэйчүүдэд төрөөгүй залуу бүсгүйчүүд болон насжилтаас хамаарч умайн хэмжээ багассан цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд Мирена нь зохимж муутай байдаг. Иймд эдгээр хүмүүст хэрэглэхгүй. ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Ерөндөгийг зөв тавьсан эсэхийг нотлох зорилгоор ультрасонографи (ЭХО)-д харуулна. Шаардлагатай гэж үзвэл шинэ ерөндөгийг тавина. Хэзээ ч хэрэглэсэн ерөндөгийг дахин умайд тавихгүйг анхаар. МИРЕНА-Г АВАХ Ерөндөгийг авахдаа утсыг хавчуураар хавчиж зөөлөн татаж авна. Тусгай заалт Жирэмслэлтээс найдвартай хамгаалахын тулд ерөндөгийг сарын тэмдэг ирсний 5 дахь өдрөөс хойш авахыг хориглоно. Ерөндөгийг авахаас 5 хоногийн өмнө жирэмслэлтээс хамгаалдаг (бэлгэвч) бусад аргыг хэрэглэнэ. Хэрэв эмэгтэй биений юмгүйдэлтэй байвал ерөндөгийг авахаас 5 хоногийн өмнөөс эхлэн цаашид сарын тэмдэг иртэл жирэмслэлтээс хамгаалдаг бусад аргыг хэрэглэнэ. Хуучин Мирена-г авсаны дараа үргэлжлүүлэн шинэ Мирена-г тавьж болно. Энэ үед жирэмслэлтээс хамгаалдаг бусад аргыг хэрэглэх шаардлагагүй