Shopping cart

Минирин 0.1мг

Category:

100,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Десмопрессин нь бие махбодын аргинин-вазопрессин даавартай адил бүтэцтэй, шээсний ялгаралтыг багасгах илэрхий үйлдэлтэй бэлдмэл. Бэлдмэл бөөрний холын тахир сувганцрын хучуур эдийн ус нэвтрэх чанарыг ихэсгэн түүний эргэн шимэгдэлтийг сайжруулна. Ялгарах шээсний хэмжээг багасгах бөгөөд үүнтэй зэрэгцээд шээсний осмосын концентраци ихсэж цусных багасдаг. Үүний дүнд шээх давтамж цөөрөх ба шөнийн шээлт (никтури) багасна.

Орц

Үйлчлэгч бодис: Десмопрессины ацетат 0.1мг (0.089мг десмопрессин), десмопрессины ацетат 0.2мг (0.178мг десмопрессин).

Туслах бодис: Лактоза төмсний цардуул повидон магнийн стеарат.

Санамж

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Ердийн болон сэтгэцийн гаралтай их юм уух (шээсний үүсэлт 24 цагт 40мл/кг-с их) Зүрхний дутагдал болон шээс хөөх эм шаардагдаж буй бусад эмгэг байдал хөнгөнөөс хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 50мл/мин-с бага) цусан дахь натрийн хэмжээ багасах шээсний ялгаралтыг багасгах (антидиуретик) дааврын ялгаралт хангалтгүй байх хам шинж Десмопрессинд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс 5 хүртэл насны хүүхэд ямар нэгэн харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандана.

Болгоомжлол! Бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ! Эмчийн зааврыг нарийн баримтлах шаардлагатай! Шөнийн энурез ба никтурийн эмчилгээний үед миниринийг хэрэглэхээс 1 цагийн өмнө ба хэрэглэснээс хойш 8 цагийн турш шингэнийг хамгийн бага хэмжээнд (зөвхөн цангаа тайлах төдий) хүртэл хязгаарлана. Байнга өвдөлттэй шээх буюу никтурийн органик шалтгаантай (түрүү булчирхайн хоргүй явцтай томрол, шээс бэлгийн замын халдварт өвчин, давсагны чулуу болон хавдар) өөрийгөө хянаж чадахгүй байгаа өвчтөн ба бүрэн эмчлэгдэхгүй байгаа чихрийн шижингийн үеийн их юм уух шинж тэмдгийн үед өвчний анхдагч шалтгааныг эмчлэх шаардлагатай. Минириний шахмал лактоза агуулдаг учир галактоз зохидоггүй, лактозын дутагдалтай, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж бүхий өвчтөнд хэрэглэхгүй. Бөөрний хуримтлуулах чадварын сорил хийж байгаа үед ялангуяа бэлдмэлийг хэрэглэхээс 1 цагийн өмнө ба хэрэглэснээс хойш 8 цагийн турш уух шингэнийг 0.5л хүртэл хязгаарлана. Эмчилгээний үед уух шингэнийг хязгаарлахгүй бол бие махбодод шингэн хуримтлагдаж цусан дахь натрийн хэмжээ багасан улмаар толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, биеийн жин ихсэх, хүнд тохиолдолд таталтаа үүсэх зэрэг шинж илэрнэ. Хоногт ялгарах шээсний хэмжээ нь их (2.8-3л), цусан дахь натрийн хэмжээ бага түвшинд буй өндөр настай өвчтөнд цусан дахь натрийн хэмжээ багасах эрсдэл нэмэгдэнэ. Десмопрессиний эмчилгээний үед шингэн (ус) ба электролитийн тэнцвэрийн өөрчлөлт бүхий цочмог өвчин (системийн халдвар, халуурах, ходоод гэдэсний үрэвсэл) илэрвэл эмчилгээг зогсооно.