Shopping cart

Медрол 16мг

Category:

99,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийн тунг эмчлэгч эмч тогтооно

Дэлгэрэнгүй

  • Дотоод шүүрлийн өвчин
  • Үе болон үений орчмын зөөлөн эдийн үрэвсэл
  • Системийн дерматомиозит
  • Хэрхийн гаралтай зүрхний цочмог үрэвсэл
  • Нүдний харшлын ба үрэвсэлт өвчин
  • Хоол боловсруулах замын өвчин
  • Эрхтэн суулгасны дараа ховхроос урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

Орц

 

  • Үйлчлэгч бодис: Метилпреднизолон 4мг, 16мг, 32мг
  • Туслах бодис: Кальцийн стеарат, эрдэнэшишийн цардуул, лактоза, шингэн парафин, сахароза тус тус агуулагдана

Санамж

  • Гаж нөлөө:Ус ба электролитийн тэнцвэрийн алдагдал: натри хуримтлагдах, өртөмтгий бүлэг өвчтөнд зүрхний архаг дутгадал, артерийн даралт ихсэх, бие махбодод шингэн хуримтлагдах, кали багасаж цусан дахь калийн хэмжээ багассаны улмаас шүлтшил үүсэх
  • Яс булчингийн систем стероидын гаралтай булчингийн эмгэг, булчин сульдал, ясны сийрэгжил, эмгэг хугарал, нурууны дарагдсан хугарал, хөндийт ясны эпифизийн асептик үхжил, шөрмөс задрах, ялангуяа Ахиллын шөрмөс задрах
  • Хоол боловсруулах зам цооролт ба цус алдалт үүсэж болох идэгдмэл шархлаа, ходоодны цус алдалт, нойр булчирхайн үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, гэдэс цоорох.Глюкокортикостероидын эмчилгээний дараа цусан дахь АЛАТ, АСАТ, шүлтлэг фосфатаза-ын хэмжээ ихсэнэ. Эдгээр өөрчлөлт нь хөнгөн явцтай бөгөөд ямар нэгэн эмнэлзүйн шинжтэй холбоогүй ба эмчилгээг зогсоосны дараа эргэж хэвийн болно.
  • Арьсны зүгээс шархны эдгэрэл удаашрах, хөхрөх, арьсны бат бөх байдал багасах.
  • Бодисын солилцооны зүгээс уургийн задралын улмаас азотын тэнцвэр алдагдах.
  • Мэдрэлийн зүгээс гавлын дотоод даралт ихсэх, тархины хуурамч хавдар, сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт, таталдаа.
  • Дотоод шүүрлийн зүгээс биений юмны мөчлөг өөрчлөгдөх, эмгэг үсжил
  • Онцгой анхааруулга: Глюкокортикостероидын эмчилгээний хүндрэл нь бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаардаг учир тохиолдолд бүрд эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр уг эмчилгээг шаардлагатай эсэхийг шийдэх ба түүнчлэн хэрэглэх давтамж, эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно