Shopping cart

Магневист 15мл

Category:

750,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Димеглумин гадопентетовын хүчлүүд нь парамагнит чанартай, бага концентрациараа ч сулрах хугацааг хүчтэй богиносгогч болно. Соронзон орны үйлчлэл буюу сулруулагч шинж чанар нь плазмын протоны нуруу-торон сулралтын хугацаанд нөлөөлөх үзүүлэлтээр тодорхойлогдох бөгөөд энэ нь ойролцоогоор 4.95л/ммоль*секунд байдаг(энэ нь соронзон талбайн хүчдэлээс сул хамааралтай байдаг). Диэтилентриаминпентацууны хүчил нь гадолины соронзон орны ионтой ихээхэн тогтвортой бат бэх бүрдэл үүсгэнэ(LogK=22-23). Гадопентетатын димеглуминовын давс нь ихээхэн гидрофиль шинж чанартай(тархах коэффициент n-бутанол/буфер нь рН 7.6 үед 0.0001-тэй тэнцүү болно).

Эмийн эмчилгээний бүлэг:

Магнитно-резонанст томографийн(МРТ) тодотгогч бодис.

Фармакодинамик:

Магневист® нь МРТ-ийн парамагнит тодотгогч бодис болно. Тодотгогч нөлөө нь гадолины пентетовын хүчилтэй бүрдэл болох ди-N-метилглюкамины давсаар нөхцөлдөнө(диэтилентриаминпентацууны хүчил). Өгөгдсөн дарааллын дагуу тодотгол явуулахад (ж-нь: Т1-үнэлгээний нурууны эхо) соронзон-резонанст тодотголын гадолиний ион нь атомын сэргээгдсэн цөмийн нуруу-торон сулралтын хугацааг богиносгоно. Энэ үед мэдээллийн эрчим нэмэгдэн тухайн эрхтэний дүрслэлийн тодромж сайжирдаг. Гадопентат димеглумин нь уурагтай бараг холбогдохгүй ба ферментийн идэвхийг саатуулахгүй(Ж-нь: зүрхний булчингийн Na,K-ATФаза г.м.). Магневист® нь хавсаргын системийг идэвхигүйжүүлэхгүй тул анафилакси төст урвал үүсгэх боломж ихээхэн багатай.

Фармакокинетик:

Гадопентат димеглумин нь фармакокинетик шинжээрээ бусад өндөр гидрофильт биологийн инерт нэгдлүүдтэй(Ж-нь: маннитол буюу инулин г.м.) төстэй. Магневист®-ийн фармакокинетик нь тунгаас хамаарахгүй.

Тархалт: Венийн судсаар тарьж хэрэглэхэд нэгдэл нь эсийн гаднах зайд хурдан тархдаг. Биеийн жингийн 0.25ммоль гадопентат димеглумин/кг-аас бага тунгаараа(биеийн жинд 0.5мл Магневист®/кг-тай тэнцүү) тархалтын түргэн фазын дараа хэдэн минут уртасч цусанд түүний концентраци нь багасдаг. Хагас ялгаралтын хугацаа 90 минут. 0.1ммоль гадопентат димеглумин/кг тунгаараа(биеийн жинд 0.2мл Магневист®/кг-тай тэнцүү) тарьснаас хойш 3 ба 60 минутын дараа цусны сийвэн дэх концентраци нь 0.6 ба 0.24ммоль/л байдаг. Цус тархины хориг болон цус-төмсөгний хоригийг нэвтрэхгүй. Эхэсийн хоригоор бага хэмжээгээр нэвтрэх боловч ургийн биеэс хурдан ялгардаг.

Ялгаралт: Гадопентат димеглумин нь бие мах бодоос голчлон хувиралгүйгээр бөөрний фильтрациар ялгардаг. 6 болон 24 цагийн дараа хэрэглэсэн тунгийн 83% болон 91% нь ялгардаг. Тарьсны дараах 5 хоногт хэрэглэсэн тунгийн 1%-иас бага хэсэг нь өтгөнөөр гадагшилна. Гадопентат димеглумины бөөрний клиренс биеийн гадаргуугийн 1.73м2 талбайд 120мл/мин байдаг.

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөний үзүүлэлтүүд: Бөөрний үйл ажиллагаа дутмагшсан үед ч(креатинины клиренс>20мл/мин) Гадопентат димеглумины элиминаци нь бөөрөөр явагддаг. Бөөрний үйл ажиллагааны дутмагшлын зэрэгтэй пропорционалиар сийвэнгийн хагас ялгаралтын хугацаа уртсах боловч харин бөөрний бус ялгаралт ажиглагддаггүй байна. Сийвэнгийн хагас ялгаралтын хугацаа 30 цаг хүртэл уртассан бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд Гадопентат димеглуминыг бие мах бодоос экстракорпораль гемодиализаар гадагшлуулж болно.

Орц

Идэвхитэй бодис: 469.01мг Гадопентетовын хүчлийн димеглуминовын давс

Туслах бодис: Меглумин, диэтилентриаминпентацууны хүчил, тарианы ус.

Ерөнхий шинж: Тунгалаг, өнгөгүй буюу бараг өнгөгүй гадны хольцгүй шингэн

Санамж

Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Болгоомжлол:

Харшлын урвалын өгүүлэмжтэй, гуурсан хоолойн багтраа, цусан хангамжын хүнд хэлбэрийн дутмагшил, эпилепситэй өвчтөн болон жирэмсэн үед. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшлын өртөмжтэй өвчтөнд түүний ашигтай эсэхийг харьцуулан бодолцох шаардлагатай, учир нь тийм өвчтөнд тодотгогч бодисын ялгаралт саатаж болзошгүй.

Гаж нөлөө:

Магневист® хэрэглэсэнтэй холбоо бүхий гаж нөлөө өөрийн илрэлээрээ сулавтар буюу дунд зэрэг байдаг. Гэхдээ хүнд хэлбэрийн буюу амь насанд аюултай урвал үүссэн тухай мэдээлэл бий. Гаж нөлөөний илрэлийг давтамжаар нь дараах байдлаар тодорхойлон элбэг, цөөн, ховор хэмээн тэмдэглэсэн болно.

Үүнд: Элбэг: давтамж > 1:100 Цөөн: давтамж &ge 1:100, харин >1:1000 Ховор: давтамж &le1:1000 *гаж нөлөөний илрэлийн давтамжийг бүртгэлийн дараах эмнэл зүйн судалгааны урсгал мэдээллээр тооцсон болно.

Ерөнхий урвал ба тарьсан хэсгийн урвал: Цөөн: ам цангах, толгой өвдөх, Ховор: ууц нуруугаар өвдөх, үе мөч өвдөх, цээж орчмоор өвдөх, бие эвгүйцэх, хөлрөх, муужрах, халуурах, тодотгох бодис тарьсан хэсгийн судас орчимд өвдөх ба эд үрэвсэн үхжих, хүйтэн оргих, халуун оргих, хавагнах, флебит ба тромбофлебит үүсэх зэрэг болно.  Анафилаксийн урвал буюу хэт мэдрэгшил:

Ховор: Судаслаг хаван, конъюнктивит, ханиалгах, ринит, найтаах, гуурсан хоолой агчих, төвөнх агчих, төвөнх буюу хоолой хавагнах, артерийн даралт унах, шок, арьсны урвалууд: арьс болон арьсан доорх эдийн хэсгийг үз.

Мэдрэлийн системийн талаас: Элбэг: толгой эргэх, толгой өвдөх, парастези Ховор: цочромтгой болох, ой ухаан будангуйрах, хараа, үнэр, сонсгол, хэл яриа өөрчлөгдөх, таталт үүсэх, гар хуруу чичигнэх, чих шуугих, астени, ком, нойрмоглох зэрэг болно.

Харааны эрхтэний талаас: Ховор: нулимс гоожих, нүд өвдөх .

Зүрх судасны системийн талаас: Ховор: артерийн даралт буурах, зүрхний хэм алдагдах болон зүрх зогсох. Захын судас өргөссөнтэй холбоотой илрэлүүд тухайбал артерийн даралт буурах, муужрах, рефлексийн гаралтай тахикарди үүсэх, амьсгаадах, хөхрөлт үүсэх болон уушги хавагнах зэрэг болно.

Амьсгалын эрхтэний талаас: Ховор: амьсгаадах, амьсгалын дутмагшил үүсэх, ханиалгах , амьсгал зогсох.

Ходоод гэдэсний замын талаас: Цөөн: дотор муухайрах, бөөлжих, Ховор: хэвлийгээр өвдөх,суулгах, амтны мэдрэмж өөрчлөгдөх, ам хатах, шүлс гоожих .

Элэг цөсний талаас: Ховор: элэгний ферментүүд түр зуур өндөрсөх.

Арьс арьсан доорх эдийн талаас: Ховор: арьс улайх (судас тэлэгдэх), хавагнах, чонон хөрвөс, загатнаа, тууралт .

Бөөр, шээс ялгаруулах эрхтэний талаас: Ховор: шээсээ бариж чадахгүй болох, олон дахин болон дүлэлттэй шээх, урьд нь бөөрний эмгэгтэй байсан өвчтөнд цусны сийвэнд креатинин өндөрсөх болон бөөрний цочмог дутмагшил үүсэх.

Цусны талаас: Ховор: цусны сийвэнд төмөр буюу билирубин түр зуур өндөрсөх зэрэг гаж нөлөө илэрдэг болно.

Тун хэтрэлт (биеийн жинд 0,3 ммоль/кг-аас илүү өндөр тунгаар хэрэглэхэд): Магневист®-н үед осмосжилть ихэссэнтэй холбоотой гаж нөлөө илэрдэг. Үүнд: уушгины артерийн даралт ихсэх, шээсний ялгаралт ихсэх, гиперволеми болон усгүйжилт үүсэх. Бөөрний эмгэгтэй өвчтөнд бөөрний үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай.

Тун хэтэрсэн тохиолдолд буюу бөөрний үйл ажиллагааны илэрхий дутмагшилтай үед Магневист®-г бие махбодиос гемодиализийн тусламжтайгаар гадагшлуулж болно.

Бусад эмийн бэлдмэлүүд болон эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:

Бета-адреноблокаторууд хэрэглэж байгаа өвчтөнд тодотгогч бодис хэрэглэх үед хэт мэдрэгшлийн урвал үүсэх магадлал ихэсдэг. Өөр бусад эмийн бэлдмэлүүдтэй хэрхэн харилцан нөлөөлөл үүсгэх нь тодорхойгүй болно.

Тусгай заалт:

2-с доош насны хүүхдэд Магневист® тодотголтой аргыг &ldquoбүх биеийн МРТ&rdquo-д хэрэглэсэн туршлага хомс. Амьсгалын замын аспираци үүсэх өртөмжийг багасгахын тулд хоол идэхийг шинжилгээ хийхээс өмнөх 2 цагт зогсоосон байх ёстой. Магневист®-г хэрэглэсний дараа заримдаа хэт мэдрэгшлийн урвал болон харшлын урвалууд илэрдэг. Ихээхэн хүнд хэлбэрийн харшлын урвал үүсч болох юм. Эдгээр тохиолдолууд нь ихэнхдээ тододгогч бодис тарисаны дараах хагас цагийн дотор илэрдэг байна. Ховор тохиолдолд заримдаа хурдан хугацаанд урвал илэрч болно. Тодотгогч бодисыг тарихын өмнө өвчтөнд харшлын өгүүлэмж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй (Жишээ нь: далайн хоолны харшил, улиралын чанартай халууралт, чонон хөрвөс, тодотгогч бодисын хэт мэдрэгшил болон гуурсан хоолойн багтраа г.м). Тийм өвчтөнд тодотгогч бодисын гаж нөлөө, илрэх өртөмж ихтэй байх тул тухайн тохиолдолд гистаминий эсрэг эмүүд буюу кортикостероид хэрэглэх шаардлагатай. Гуурсан хоолойг багтраатай өвчтөнд гуурсан хоолойн агчил буюу хэт мэдрэгшлийн урвал үүсэх өртөмж ихтэй болно. Гавлын доторхи хавдартай буюу үсэрхийлэлтэй, мөн эдилепситэй өвчтөнд МРТ-ийн шинжилгээг явуулахад тодотгогч бодис тарих үед таталт үүсэх магадлал ихтэй байдаг.

Жолоо барих болон механизмтай ажиллах чадварт нөлөөлөх:

Ямар нэгэн нөлөө ажиглагдаагүй.

Оношлох сорилд нөлөөлөх: Магневист®-н уусмал нь бага хэмжээний диэтилен-триамин-пента-цууны хүчил агуулдаг тул бэлдмэл тарьсны дараах 24 цагийн туршид сийвэнд төмрийн тоон тодорхойлолт хийх комплексонометрийн шинжилгээний үзүүлэлт буурч болох юм.