
Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Судсанд дуслаар тарих: 100мл-500мл хэмжээтэй 5% глюкоз эсвэл 0.9%-ийн натрийн хлоридийн шингэнд 200мл-400мл тариагаа хийж шингэлсний дараа хоногт нэг удаа судсанд дуслаар аажим тарина. Нэг ээлж эмчилгээ 15 өдөр, хоёр ээлж эмчилгээг эхний ээлж эмчилгээ дууссанаас 1-3 өдрийн дараа эхэлж болно
Дэлгэрэнгүй
- Дархлаа сайжруулах, толгойн өвдөлт, ядаргааны эсрэг
- Судас цэвэрлэх, цусан хангамж сайжруулах, бүлэнт бөглөрөл арилгах, судасны хатуурлын эсрэг
- Ой тогтоолт муудах, ухаан самуурах, хэл яриа, хөдөлгөөний алдагдал, зөнөгрөлийн эсрэг
- Саа, саажилт, цус харвалт, нүдний болон артерийн даралт, ихсэлтийн эсрэг
- Цээжний өвдөлт, зүрхний бах, ангиокардиопати, шигдээсийн эсрэг
- Нуруу, үе мөчний зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх, бие махбодийг хоргүйжүүлэх, үрэвслийн нэвчдэсийг арилгах, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх үйлдэлтэй
Орц
- Панакс ното орхоодойн сапонин 200мг
Санамж
- Гаж нөлөө: Амны хөндий, хоолой хатаж хуурайших, толгой эргэх, зүрх дэлсэх, зарим тохиолдолд тууралт болох бөгөөд эмчилгээг зогсооход арилна. Ховор тохиолдолд анафилаксын урвал илэрч болзошгүй, эмийг хэрэглэх явцад ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмзүйчдээ мэдэгдэх хэрэгтэй
- Цээрлэлт: Бэлдмэлийг тархины судасны цусархаг эмгэг цочмог хэлбэрийн үед хэрэглэхийг цээрлэнэ. Панакс хүн орхоодой, панакс ното орхоодойд хэт мэдрэг харшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно
- Болгоомжлол: Жирэмсэн эмэгтэйд болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний явцад толгой бага зэрэг дүүрч өвдөх, нүүр улайх шинж тэмдэг илрэх нь тус бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Хэрэв гаж нөлөө хүнд явцтай илэрвэл эмчилгээг яаралтай зогсоож тохирох эмчилгээг хийнэ