Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Хоол унднаас хамааралгүй дотуур ууж хэрэглэнэ
- Эмчилгээний эхний тун 10мг-г бэлгийн хавьталд орохоос 25-60 минутын өмнө ууна. Левитраг бэлгийн хавьталд орохоос 4-5 цагийн өмнө уусан ч үйлдэл үзүүлдэг. Хоногт 1 удаа ууж хэрэглэнэ
- Эмчилгээний үйлдэл, эмийн тунг даах чадвараас хамаарч эмчилээний тунг хоногт 20мг хүртэл ихэсгэж эсвэл 5мг хүртэл бууруулж болно
- Эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд бэлгийн өдөөлт зайлшгүй байх шаардлагатай. Өндөр настан (65 дээш насны) эмчилгээний эхний тун 5мг-аас эхлэх бөгөөд энэ насанд варденафилын клиренс багассан байдаг
Дэлгэрэнгүй
- Хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдсан (бэлгийн хавьталд ороход бэлэг эрхтэн гүйцэт хөвчирөх чадваргүй болсон) үед хэрэглэнэ
Орц
- Идэвхитэй бодист:Варденафил 20мг
- Туслах бодист:Кросповидон, магнийн стеарат, бичилталст целлюлоз, үсгүй коллоид кремни, макрогол 400, гипромеллоз, титаны диоксид, шар төмрийн оксид, улаан төмрийн оксид
Санамж
- Гаж нөлөө:Левитра® зохимж сайтай. Илрэх гаж нөлөө хөнгөн, дунд зэргийн шинжтэй бөгөөд амархан арилдаг онцлогтой
- Элэгний дунд зэргийн үйл ажиллагааны үед эмчилгээний тунг хоногт 5 мг эхлэнэ. Цаашид эмчилгээний үр дүн, зохимжтой байдлаас нь хамаарч эмчилгээний дээд тунг 10мг хүртэл нэмнэ. Жирэмсэн, хөхүүл үед Эмийн бэлдмэл эмэгтэйчүүдэд зориулагдаагүй болно. Эмийн тун хэтэрсэн тохиолдолд Эмийг хоногт 40мг 2 удаа хэрэглэхэд ууц нуруугаар хүчтэй өвддөг. Харин ТМТ болон булчингийн талаас ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илэрдэггүй. Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэнэ. Эхэн үед ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс ууна. Варденафил цусны уурагтай сайн холбогддог учир гемодиализын эмчилгээ үр дүнгүй. Эмийн бага хэсэг нь шээсээр гадагш ялгарна