Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Ламотриджин нь мэдрэлийн эсийн мембраныг бэхжүүлэн бөх болгон потенциал хамааралт натрийн ионы сувагт хориг үүсгэх ба глутамины хүчлийн эмгэг чөлөөлөгдөлтийг саатуулах замаар эпилепсийн эсрэг нөлөөлнө.
Орц
1 шахмалд:
Үндсэн үйлчлэгч бодис: 50мг ламотриджин
Туслах бодис: лактозын моногидрат, бичил талст целлюлоза, А типийн цардуул натрийн гликолят, повидон, магнийн стеарат, төмрийн шар исэл Е172 тус тус агуулагдана.
Санамж
Гаж нөлөө :Гаж нөлөөний давтамж шатлалыг ДЭМБ-ын ангиллыг ашиглан гаргана. Үүнд: байнга илрэх (100-д 1-с их ), хааяа илрэх (100-д 1-с бага ), ховор тохиолдох (1000-д 1-с бага ):
Арьс ба арьсан дорх өөхөн эдийн зүгээс:Байнга тохиолдох гаж нөлөө: арьсны толбот гөвдрүүт тууралт ховор тохиолдох гаж нөлөө: Стивенса-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж. Арсьны тууралт нь ламотриджины эмчилгээг эхэлснээс хойш эхний 8 долоо хоногийн хугацаанд илрэх бөгөөд эмчилгээг зогсооход арилна. Маш ховор тохиолдолд хүнд явцтай арьсны урвал ажиглагдах бөгөөд энэ нь эмчилгээг зогсооход арилах (зарим өвчтөнүүдэд сорви үлдэнэ) ба мөн Стивенса-Джонсоны болон Лайеллын хам шинж зэрэг амь насанд аюул учруулж болзошгүй шинжүүд ажиглагдана. Цус төлжүүлэх ба тунгалгийн тогтолцооны зүгээс: Ховор тохиолдолд нейтрофиль, лейкоцит, тромбоцитын тоо цөөрөх, цус багадах, цусны дүрст элементүүд цөөрөх, цус төлжилгүйдлийн цус багадалт, агранулоцитоз зэрэг цусны өөрчлөлтийн шинжүүд илрэх бөгөөд эдгээр нь шинжүүд нь харшлын хам шинж болон ДВС- хам шинжтэй холбоотой болон холбоогүй байж болно. Дархлалын тогтолцооны зүгээс: Ховор тохиолдолд халуурах, тунгалгийн булчирхайн эмгэг, нүүр хавагнах, цусны өөрчлөлт, элэг гэмтэх, ДВС хам шинж, олон эрхтний дутагдал зэрэг харшлын хам шинж илэрнэ. Арьсны тууралт нь харшлын шинжийн хэсэг бөгөөд илрэлийн зэргээрээ янз бүр байх ба ховор тохиолдолд олон эрхтний дутагдал болон ДВС хам шинж үүсгэж болно. Харшлын анхны шинж нь (халууралт, тунгалгийн булчирхайн эмгэг) арьсны тууралтгүй явагдаж болно. Хэрэв дээрх шинжүүдийг үүсгэх өөр илэрхий шалтгаан байхгүй бол өвчтөнийг яаралтай үзэж ламотриджины эмчилгээг зогсооно.
ТМС-ийн зүгээс: Байнга тохиолдох гаж нөлөө:цочромтгой болох, айх түгшүүрлэх, толгой өвдөх, ядрах, нойрмоглох, нойргүйдэх, толгой эргэх, тэнцвэргүйдэх, салганах, нистагм хааяа тохиолдох гаж нөлөө: дайрч давшилж түрэмгий болох ховор тохиолдох: татвалзах, хий юм үзэгдэх, ухаан балартах, сэтрэмгий болох, тэнцвэр өөрчлөгдөх, хөдөлгөөний өөрчлөлт, эктрапирамид системийн өөрчлөлт, хореоатетоз, уналт таталт олшрох. Харааны зүгээс: Байнга тохиолдох гаж нөлөө: юм хоёр харагдах, хараа муудах, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл. Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: Байнга тохиолдох: дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдах ховор тохиолдох:элэгний шинжилгээний үзүүлэлтүүд ихсэх, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний дутагдал. Яс ба булчингийн тогтолцооны зүгээс: Байнга тохиолдох: үе ба ууц нуруугаар өвдөх ховор тохиолдолд: чонон яр төст хам шинж. Ламикталын эмчилгээг эпилепсийн эсрэг бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар гэнэт зогсоовол үгүйдлийн хам шинжийн улмаас уналт таталт олширч болзошгүй. Ламикталын эмчилгээг яаралтай зогсоох (арьсны тууралт илрэх) шаардлага гарахаас бусад тохиолдолд 2 долоо хоногийн хугацаанд бэлдмэлийн тунг аажим багасгана. Бэлдмэл ялангуяа эпилепсийн статусын үед үр дүнгүй байсан ба абдомиелоз, олон эрхтний үйл ажиллагаа алдагдах, цус тархмалаар бүлэгнэх зэрэг шинж ажиглагдаж болзошгүй бөгөөд зарим үед үхлээр төгсөж байсан нь тогтоогджээ.
Цээрлэлт: Бэлдмэлийг ламотриджинд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл: Эпилепсийн эсрэг эм (фенитоин, карбамазепин, фенобарбитал, примидон), парацетамол зэрэг эмүүд нь ламотриджины задралыг түргэсгэж хагас ялгарлын үеийг нь 2 дахин богиносгоно. Вальпроат нь элэгний ферментүүдийг идэвхгүйжүүлдэг учир ламотриджины задралыг удаашруулж хагас ялгарлын үеийг нь насанд хүрэгсдэд 70цаг хүртэл, хүүхдэд 45-55 цаг хүртэл тус тус уртасгана. Карбамазепиныг ламотриджинтэй хамт хэрэглэх үед толгой эргэх, тэнцэвргүйдэх, юм хоёр харагдах, хараа муудах, дотор муухайрах зэрэг шинж илрэх бөгөөд карбамазепины тунг багасгахад дээрх шинжүүд нь арилна.Ламотриджиныг хоногт 100мг тунгаар усгүйжүүлсэн литийн глюконаттай (2г-р хоногт 2 удаа) хамт хэрэглэхэд литийн фармакокинетик өөрчлөгддөггүй.Бупропионыг давтан хэрэглэх нь ламотриджиныг 1 удаа хэрэглэсний дараах концентраци ба хугацааны хамааралт зураглалын талбайн үзүүлэлтийг бага зэрэг ихэсгэхээс өөр түүний фармакокинетикт онцын нөлөө үзүүлэхгүй.
Онцгой анхааруулга! Ламотриджины эмчилгээг эхэлснээс хойш эхний 8 долоо хоногийн хугацаанд арьсны тууралт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Арьсны тууралт нь ихэвчлэн хөнгөн явцтай явагдаж аяндаа арилах боловч зарим үед ламикталын эмчилгээг зогсоох болон өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх арга хэмжээ авах хүртэл хүнд явцтай (Стивенса-Джонсоны ба Лайеллын хам шинж) илэрнэ. Харшлын урвалын нэг илрэл нь хөнгөн явцтай арьсны тууралт бөгөөд хөнгөн ба хүнд явцтай арьсны тууралт нь тунгаас хамаарна. Арьсны тууралт үүсэж болзошгүй тул эхний тунг хэтрүүлэх ба тунг ихэсгэх схемийг өөрчилж болохгүй.Ламиктал нь дигидрофолат редуктаза ферментийг бага зэрэг дарангуйлдаг учир удаан хугацааны эмчилгээний үед фолатын метаболизмд нөлөөлж болно. Гэхдээ ламотриджины удаан хугацааны эмчилгээний үед цусан дахь дүрст элементийн дундаж хэмжээ, гемоглобины агууламж, цусан дахь (1 жил хүртэл хугацаагаар) болон эритроцит дахь (5жил хүртэл хугацаагаар) фолатын хэмжээ илэрхий өөрчлөгддөггүй.Бөөрний дутагдлын төгсгөлийн үед ламотриджиныг 1 удаа хэрэглэхэд түүний цусан дахь концентраци илэрхий өөрчлөгдөхгүй бөгөөд харин ламотриджин глюкуронид метаболит хуримтлагдаж болзошгүй. Иймээс бөөрний дутагдалтай өвчтөнд ламотриджиныг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.Ламотриджин агуулсан өөр бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд эмчийн зөвшөөрөлгүйгээр ламиктал хэрэглэж болохгүй.Ламотриджинтэй харилцан үйлчлэл нь тодорхойгүй эпилепсийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнүүдэд вальпроаттай хамт хэрэглэдэгтэй адилаар ламотриджинын тунг ихэсгэх схемээр хэрэглэнэ.Хэрэв тооцоолсон хоногийн тун 1-2мг байвал ламикталыг эхний 2 долоо хоног 2мг-р өнжөөд 1 удаа хэрэглэж болно. Харин тооцоолсон тун 1мг-с бага байвал ламикталыг хэрэглэхгүй.Хүүхдийн практикт онош нь анхлан тогтоогдсон өвчтөнүүдэд эхлүүлэх эмчилгээний зорилгоор бэлдмэлийг дангаар нь хэрэглэхгүй. Ламикта болон эпилепсийн эсрэг бусад эмийн хавсарсан эмчилгээний тусламжтайгаар эпилепсийн эсрэг үр нөлөө илэрсэн өвчтөнүүдэд цаашид ламикталыг дангаар нь хэрэглэж болно. 2-6 настай хүүхдийн барих тун нь хэрэглэхийг зөвшөөрсөн тунгийн дээд хэмжээгээр шаардагдаж бүрэн болно.
Эпилепсийн үед хэрэглэх тунгийн ерөнхий зарчим: Ламотриджинтэй хамт хэрэглэж байсан эпилепсийн эсрэг бусад эмүүдийг хасах, ламотриджинийг эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэх зэрэг эмчилгээг янз бүрээр өөрчлөх үед ламотриджины фармакокинетик өөрчлөгдөж болзошгүйг анхаарна.
Тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Эмчилгээний үед анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэц хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил хөдөлмөр эрхлэхээс татгалзах шаардлагатай.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Шинж тэмдэг: Хордлогын үед толгой эргэх, толгой өвдөх, нойрмоглох, бөөлжих, нистагм, тэнцвэргүйдэх, ухаан алдаж комд орох зэрэг шинж илэрнэ.
Эмчилгээ: Хордлогын үед өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж хордлого тайлах эмчилгээ хийнэ. Хамгийн эхлээд ходоод угаана.