Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Томоохон хэмжээний мэс ажилбар хийлгэж буй өвчтөнд венийн судасны тромбо-эмболигоос урьдчилан сэргийлэх зорилгоор 1 шахмал буюу 10мг тунгаар өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ
Дэлгэрэнгүй
- Доод мөчдийн том ортопед мэс засал хийлгэж буй өвчтөнүүдэд венийн тромбоэмболизм (VTE) урьдчилан сэргийлэх
Орц
- Хальсан бүрхүүлт 1 шахмалд:
- Идэвхитэй бодис: Ривароксабан 10мг,
- Туслах бодис: бичилталстат целлюлоз, кроскармеллоз натри, гипромеллоз 5сР, лактоз моногидрат, магнийн стеарат, натрийн лаурил сульфат,
- Бүрхүүл: төмрийн улаан оксид, гипромеллоз 15сР, макрогол 3350, титаны диоксид агуулагдана
Санамж
- Бэлдмэлийг дараах тохиолдлуудад болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- Цус алдах өртөмж өндөртэй өвчтөнүүдийн эмчилгээнд(түүний дотор төрөлхийн болон олдмол цус алдах хандлагатай өвчтөн, эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа хүнд хэлбэрийн артерийн дарат ихсэх өвчтөн, ходоод гэдэсний идэвхитэй хэлбэрийн шархлаа өвчин, саяхан ходоод-гэдэсний шархлаагаар өвчилсөн өвчтөн, судасны ретинапати, саяхан гавлын хөндийн болон тархины цус алдалт үүссэн өвчтөн, тархи буюу нугасны эмгэгшилтэй өвчтөн, саяхан тархи нугас буюу нүдэндээ мэс ажилбар хийлгэсэн өвчтөн г.м.),
- Ривароксабаны цусны сийвэн дэх түвшинг өндөрсгөх нөлөөтэй эмийн бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн дутмагшилтай(креатинины клиренс 30-49мл/мин) өвчтөн,
- Креатинины клиренс <15-30мл/мин байгаа өвчтөн,
- Гемостазд нөлөөт эмийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөн(ж-нь: стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эм, тромбоцитын агрегацийг саатуулах буюу антитромботик бусад бэлдмэл г.м.),
- Хүүхэд болон 18 нас хүртэлх өсвөр насныхан(насны энэ бүлэгт үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй) зэрэг болно