Shopping cart

Ксарелто 10мг

Category:

175,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийг 10мг-аар хооллох үед ууж хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Хавхлагын бус гаралтай тосгуурын фибриляцитай өвчтөний системийн тромбэмболи ба цус харвалтаас сэргийлнэ
  • Гүний венийн судасны тромбозын эмчилгээ, уушгины артерийн тромбэмболи ба гүнийн венийн судасны тромбозын тархалтаас сэргийлнэ

Орц

  • Идэвхитэй бодис: Ривароксабан 10мг

Санамж

  • Бэлдмэлийг дараах тохиолдлуудад болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
  • Цус алдах өртөмж өндөртэй өвчтөнүүдийн эмчилгээнд(түүний дотор төрөлхийн болон олдмол цус алдах хандлагатай өвчтөн, эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа хүнд хэлбэрийн артерийн дарат ихсэх өвчтөн, ходоод гэдэсний идэвхитэй хэлбэрийн шархлаа өвчин, саяхан ходоод-гэдэсний шархлаагаар өвчилсөн өвчтөн, судасны ретинапати, саяхан гавлын хөндийн болон тархины цус алдалт үүссэн өвчтөн, тархи буюу нугасны эмгэгшилтэй өвчтөн, саяхан тархи нугас буюу нүдэндээ мэс ажилбар хийлгэсэн өвчтөн г.м.)
  • Ривароксабаны цусны сийвэн дэх түвшинг өндөрсгөх нөлөөтэй эмийн бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн дутмагшилтай(креатинины клиренс 30-49мл/мин) өвчтөн
  • Креатинины клиренс <15-30мл/мин байгаа өчвөн, гемостазд нөлөөт эмийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөн(ж-нь: стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эм, тромбоцитын агрегацийг саатуулах буюу антитромботик бусад бэлдмэл г.м.)
  • Хүүхэд болон 18 нас хүртэлх өсвөр насныхан(насны энэ бүлэгт үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй) зэрэг болно