Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Бэлдмэлийг өглөө, оройны алинд нь ч дотуур ууж хэрэглэнэ.
- Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази: Эмчилгээний эхний үед артерийн даралт хэт буух, ухаан балартахаас сэргийлж хоногт 1 мг-р 1 удаа ууна. Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн шинж болон шээс ялгаралтын үзүүлэлтээс хамаарч тунг 2 мг хүртэл, дараа нь 4 мг, 8 мг (дээд тун) хүртэл ихэсгэж болно
- Тунг ихсгэх хоорондын зай нь 1-2 долоо хоног байна. Ихэвчлэн 2-4 мг-р хоногт 1 удаа хэрэглэхийг зөвлөнө. Артерийн даралт ихсэх өвчин: Хоногт 1-16 мг хүртэл тунгаар хэрэглэнэ. Эмчилгээг артерийн даралт хэт буух, ухаан балартахаас сэргийлж эхний 1-2 долоо хоногт 1мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. (онцгой анхааруулга гэсэн хэсгийг үз). Дараагийн 1-2 долоо хоногт тунг 2 мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл ихэсгэнэ.
- Шаардлагатай үед артерийн даралтыг хүссэн хэмжээнд хүртэл бууруулах зорилгоор ижил цагийн зайтай байхаар тооцож эмчилгээний үр дүн ба бэлдмэлийн зохимжоос хамаарч хоногийн тунг 4 мг, 8 мг, 16мг (дээд тун) хүртэл аажим ихэсгэж болно. Ихэвчлэн 2-4 мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ
- Настангуудын хэрэглээ: Өндөр настай хүмүүст тунг тохируулах шаардлагагүй
- Бөөрний дутагдлын үеийн хэрэглээ: Доксазозины фармакокинетик бөөрны дутагдалтай хүмүүст өөрчлөгдөхгүй бөгөөд бэлдмэл нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг муутгахгүй тул ийм өвчтөнд эмийг ердийн тунгаар хэрэглэнэ
- Элэгний дутагдлын үеийн хэрэглээ: Болгоомжтой хэрэглэх шаардлагатай
Дэлгэрэнгүй
- Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази: Кардураг түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазитай холбоотой илэрч буй шинж болон шээс хаагдалтын эмчилгээнд хэрэглэнэ.
- Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази өвчтэй артерийн даралт ихэссэн болон артерийн даралт хэвийн хүмүүсийн аль алинд нь хэрэглэж болно
- Артерийн даралт нь хэвийн түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазитай өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхэд даралт илэрхий өөрчлөгдөхгүй. Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази ба артерийн даралт ихсэх өвчин хавсарсан өвчтөнд бэлдмэлийг дангаар нь хэрэглэж болно
- Артерийн даралт ихсэх өвчин Кардура бэлдмэлийг артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэх ба ихэнх өвчтөнд артерийн даралтыг хянах бэлдмэл болгон хэрэглэж болно
- Кардураг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай байвал тиазидын бүлгийн шээс хөөх эм, ветта адреноблокатор, кальцийн удаан сувгийг хориглогч бэлдмэл, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч зэрэг артерийн даралт бууруулах бусад эмүүдтэй хавсарч хэрэглэж болно
Орц
- Үйлчлэгч бодис: Доксазозин. 1 шахмалд 4 мг доксазозинтой дүйцэх доксазозины мезилат агуулагдана
- Туслах бодис: Цардуул натрийн гликолат, лактоз, бичил талст целлюлоз, магнийн стреарат, натрийн лаурилсульфат
Санамж
- Цээрлэлт: Бэлдмэлийг хиназолин, доксазозинд болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ
- Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Амьтан дээр хийсэн туршилтаар үр хөврөлд сөрөг нөлөө үзүүлээгүй боловч маш өндөр тунгаар хэрэглэхэд ургийн амьдрах чадварыг бууруулдаг болох нь ажиглагдсан. Энэ тун нь хүнд хэрэглэдэг дээд тунгаас 300 дахин их байв. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийгдсэн хангалттай судалгаа байдаггүй учир жирэмсэн эмэгтэйчүүд ба хөхүүл эхчүүдэд Кардураг хэрэглэхэд аюулгүй болох нь бүрэн тогтоогдоогүй. Иймээс бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд зөвхөн эмчийн заавраар ураг ба хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь илүү шаардлагатай болсон тохиолдолд л хэрэглэж болно
- Гаж нөлөө: Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн үед:Эмнэл зүйн туршилтаар түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн үед илэрсэн гаж нөлөө нь артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст бас илэрсэн байна.Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөөнүүд илэрсэн талаар тэмдэглэгджээ. Цус төлжилт, тунгалагийн тогтолцооны зүгээс: лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх, сонсголын эрхтэн ба тэнцвэрийн аппаратын зүгээс: чих шуугих