Shopping cart

Кардура 2мг

Category:

67,500 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийг өглөө, оройны алинд нь ч дотуур ууж хэрэглэнэ
  • Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази: Эмчилгээний эхний үед артерийн даралт хэт буух, ухаан балартахаас сэргийлж хоногт 1 мг-р 1 удаа ууна
  • Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн шинж болон шээс ялгаралтын үзүүлэлтээс хамаарч тунг 2 мг хүртэл, дараа нь 4 мг, 8 мг (дээд тун) хүртэл ихэсгэж болно. Тунг ихсгэх хоорондын зай нь 1-2 долоо хоног байна
  • Ихэвчлэн 2-4 мг-р хоногт 1 удаа хэрэглэхийг зөвлөнө. Артерийн даралт ихсэх өвчин: Хоногт 1-16 мг хүртэл тунгаар хэрэглэнэ. Эмчилгээг артерийн даралт хэт буух, ухаан балартахаас сэргийлж эхний 1-2 долоо хоногт 1мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. Дараагийн 1-2 долоо хоногт тунг 2 мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл ихэсгэнэ.Шаардлагатай үед артерийн даралтыг хүссэн хэмжээнд хүртэл бууруулах зорилгоор ижил цагийн зайтай байхаар тооцож эмчилгээний үр дүн ба бэлдмэлийн зохимжоос хамаарч хоногийн тунг 4 мг, 8 мг, 16мг (дээд тун) хүртэл аажим ихэсгэж болно. Ихэвчлэн 2-4 мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази: Кардураг түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазитай холбоотой илэрч буй шинж болон шээс хаагдалтын эмчилгээнд хэрэглэнэ
  • Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази өвчтэй артерийн даралт ихэссэн болон артерийн даралт хэвийн хүмүүсийн аль алинд нь хэрэглэж болно. Артерийн даралт нь хэвийн түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазитай өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхэд даралт илэрхий өөрчлөгдөхгүй
  • Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази ба артерийн даралт ихсэх өвчин хавсарсан өвчтөнд бэлдмэлийг дангаар нь хэрэглэж болно. Артерийн даралт ихсэх өвчин Кардура бэлдмэлийг артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэх ба ихэнх өвчтөнд артерийн даралтыг хянах бэлдмэл болгон хэрэглэж болно
  • Кардураг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай байвал тиазидын бүлгийн шээс хөөх эм, ветта адреноблокатор, кальцийн удаан сувгийг хориглогч бэлдмэл, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч зэрэг артерийн даралт бууруулах бусад эмүүдтэй хавсарч хэрэглэж болно

Орц

  • Үйлчлэгч бодис: Доксазозин. 1 шахмалд 2 мг доксазозинтой дүйцэх доксазозины мезилат агуулагдана
  • Туслах бодис:Цардуул натрийн гликолат, лактоз, бичил талст целлюлоз, магнийн стреарат, натрийн лаурилсульфат

Санамж

  • Гаж нөлөө: Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн үед:Эмнэл зүйн туршилтаар түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн үед илэрсэн гаж нөлөө нь артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст бас илэрсэн байна.Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөөнүүд илэрсэн талаар тэмдэглэгджээ
  • Цус төлжилт, тунгалагийн тогтолцооны зүгээс: Лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх
  • Сонсголын эрхтэн ба тэнцвэрийн аппаратын зүгээс: Чих шуугих
  • Харааны эрхтний зүгээс: Нүд бүрэлзэх
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс: Хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, суулгах, хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, ам хуурайших, бөөлжих
  • Ерөнхий : Янз бүрийн хэсэгт өвдөлт илрэх
  • Элэгний талаас: Цөс зогсонгоших, арьс шарлах, элэгний үрэвсэл
  • Дархлалын системийн зүгээс: Харшлын урвал
  • Оношлогооны үзүүлэлтүүдийн өөрчлөлт: Элэгний үйл ажиллагааны лабораторийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх, биеийн жин нэмэгдэх
  • Бодисын солилцооны зүгээс: Хоолонд дургүй болох
  • Яс булчин, холбогч эдийн зүгээс: Үеэр өвдөх, нуруу өвдөх, булчин агчих, булчин сульдал, булчингийн өвдөлт
  • Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны талаас: Мэдрэхүй сулрах, гаж мэдрэхүй, салганах шинж
  • Сэтгэхүйн зүгээс: Хөөрлийн байдал, тайван бус болох, нойргүйдэх, сэтгэл гутрал
  • Шээс ялгаруулах замын зүгээс: Шээхэд өвдөх, цустай шээх, олон удаа шээх, шөнө их шээх, ихээр шээх, шээс задгайрах
  • Нөхөн үржихүйн эрхтэний зүгээс: Эрчүүдийн хөх томрох, бэлгийн сулрал, эр бэлэг эрхтэн удаан хугацаагаар хөвчрөх
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс: Гуурсан хоолойн багтраа сэдрэх, ханиалгах, амьсгаадах, хамраас цус гарах
  • Арьсны зүгээс: Үс унах, загатнах, тууралт гарах, цусархаг тууралт, чонон хөрвөс
  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: Цус юүлэгдэх шинж, артерийн даралт буух, босох үед толгой эргэх
  • Артерийн даралт ихсэх өвчний үед: Эмнэл зүйн судалгаагаар Кардура бэлдмэлийг хэрэглэхэд артерийн даралт хэт буух, ухаан балартах эсвэл өвөрмөц бус гаж нөлөө илүү тохиолдсон байна
  • Үүнд: Сонсголын эрхтэн, тэнцвэрийн аппаратын зүгээс: Толгой эргэх
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: Дотор муухайрах
  • Ерөнхий: Сульдал, хаван, ядрамтгай болох, бие эвгүйрхэх
  • Төв ба захын мэдрэлийн тогтолцооны талаас: Толгой эргэх, толгой өвдөх, нойрмоглох, босоход толгой эргэх, ухаан балартах
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны талаас: Хамрын салстын үрэвсэл Артерийн даралт ихсэх өвчтэй хүнд Кардураг хэрэглэхэд зүрхний цохилт цөөрөх эсвэл олшрох, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, зүрхний бах, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн өөрчлөлт, зүрхний хэм алдагдах зэрэг гаж нөлөөнүүд ажиглагддаг ба эдгээр гаж нөлөө нь уг эмийг хэрэглээгүй байхад ч илэрдэг байна
  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хэрэв бэлдмэлийн тун хэтэрвэл артерийн даралт хэт буух бөгөөд энэ үед өвчтөнг яаралтай толгойг доош унжуулан нуруугаар нь хэвтүүлж, шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.Доксазозины цусны уурагтай холбогдох чадвар өндөр учраас диализ үр дүн муутай байдаг
  • Онцгой анхааруулга: Босох үед даралт буурах/ухаан балартах Эмчилгээний эхний үед бусад альфа адреноблокаторуудыг хэрэглэх үед илэрдэгтэй нэгэн адилаар цөөн тооны өвчтөнд босох үед даралт буурах (постураль гипотони) бөгөөд энэ нь толгой эргэх, бие сулрах, ухаан алдах шинжээр илэрнэ. Ямар ч альфа адреноблокаторуудыг хэрэглэхийн өмнө өвчтөнд постураль гипотонийн шинж үүсэхээс сэргийлж зайлсхийх хэрэгтэй.Кардура бэлдмэлийн эмчилгээний эхэнд өвчтөнд толгой эргэх, бие сулрах шинж илэрвэл болгоомжтой байх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгнө.ФДЭ-5 ферментийг дарангуйлагч бэлдмэлтэй хамт хэрэглэх: Кардураг ФДЭ-5 ферментийг дарангуйлагч бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь зарим өвчтөнд шинж тэмдгийн гипотензийн шинж тэмдэг илэрдэг
  • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд дозсазозиныг элгэнд бүрэн химийн хувиралд ордог бусад эмүүдийн нэгэн адилаар болгоомжтой хэрэглэнэ.  Дээд тунгаар хэрэглэхээс зайлсхийнэ
  • Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадвар ялангуяа эмчилгээний эхний үед дордож болно. Толгой эргэх шинж илэрч болно
  • Үл нийцэл: Тогтоогдоогүй