БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Кальцийн ион нь мэдрэлийн ширхгийн сэрэл дамжуулалт, араг ясны хэлбэржилт, цусны бүлэгнэлт болон бусад эрхтэн системүүдийн хэвийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны сийвэнгийн кальцийн ион багасахад таталдаа үүсдэг. Кальцийн глюконат нь цусны судасны нэвчимтгий чанарыг багасгаж харшлын ба үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ
Бамбайн ойролцоох булчирхайн ажиллагааны дутагдал
Харшлын өвчнүүд (чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил)
Цус харвах эмзэгшил
Туяаны өвчин
Зүрхний ажиллагааны дутагдал
Цус гоожилттой өвчнүүд (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө ба хойно, ходоод гэдэснээс цус гарах)
Солонгон бүрхүүлийн үрэвсэл
Иридоциклит
Нүдний салст бүрхүүл болон уушгины үрэвслүүд
Умайн дайврын үрэвсэл
Уушиг, ясны сүрьеэ
Ясны идээт үрэвсэл
Сульдаа
Ясны хугарал
Загатнаа
Намарс
Элэгний үрэвсэл
Элэгний хордлогоос үүссэн гэмтэл
Нефрит
Эклампси болон магнийн давс
Хурган чихний хүчил
Фторт хүчлийн давсууд
Хар тугалга, мөнгөн усны хордлогууд зэрэгт тус тус хэрэглэнэ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд 2-6 шахмал
Хүүхдэд 1 нас хүртэл 0.5 г
2-4 настай 1г
5-6 настайд 1-1.5 г
7-9 настайд 1.5-2г
10-14 настайд 2-3г – ийг тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө уулгана
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
1 шахмалд: Кальцийн глюконат 500мг
АНХААРУУЛГА
Тромбоз, тромбофлебит, атерсклероз болон цусанд кальци ихэссэн тохиолдлуудад кальцийн глюконатыг хэрэглэхийг цээрлэнэ