Shopping cart

Инсулатард HM үзгэн 100 ОУН 3мл

Category:

70,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийн тунг өвчтөн бүрд өвөрмөц тогтооно. Ерөнхийдөө инсулины хоногийн хэрэгцээ 0,3-1,0 ОУН/кг байна. Инсулины хоногийн хэрэгцээ инсулинд тэсвэртэй болсон өвчтөнүүдэд (тарган хүмүүс болон бэлгийн хөгжлийн үед) их, харин дотоод инсулины ялгарал бүхий өвчтөнүүдэд бага байна
  • Нэг өдрийн болон хэд хэдэн өдрийн тарилга шаардлагатай эсэхийг эмч тогтооно. Инсулатардыг дангаар нь болон богино хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Инсулины эрчимтэй эмчилгээний үед хөвмөлийг суурь эмчилгээ болгож (өглөө буюу орой) хэрэглэх ба түргэн үйлдэлтэй инсулины бэлдмэлийг хооллох үедээ хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Инсулатард нь удаан хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүст цусны сахарын хэмжээг хянаж шижингийн хожуу хүндрэлээс сэргийлнэ. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг сайтар хянахын зэрэгцээ бодисын солилцоог нягт хянана

Орц

  • Saccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-ын технологиор гаргаж авсан хүний инсулин
  • 1мл-т: 100 ОУН хүний инсулин агуулагдана. 1 картридж-д 3мл (300 ОУН) бэлдмэл агуулагдана. 1ОУН (Олон улсын нэгж) нь 0,035мг хүний усгүй инсулинтэй тэнцэнэ. Инсулатард нь изофан инсулины хөвмөл
  • Туслах бодис: Глицерол, фенол, метакрезол, цайрын хлорид, дисодиум фосфат дигидрат, натрийн хлорид, давсны хүчил буюу натрийн ислийн гидрат, протамин сульфат, тарилгын ус тус тус агуулагдана

Санамж

  • Цусан дахь сахарын хэмжээ бага үе, хүний инсулин болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ
  • Бэлдмэлийн тунг тохируулаагүй буюу эмчилгээг тасалдуулвал ялангуяа чихрийн шижин I хэлбэрийн (инсулин хамааралт чихрийн шижин) үед цусан дахь сахарын хэмжээ ихсэж болно. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх анхны шинж тэмдэг аажмаар буюу 1 цагаас 1 хоногийн хугацаанд илэрнэ. Энэ үед дотор муухайрах, бөөлжих, нойрмоглох, арьс улайж хуурайших, ам хатах, шээсний ялгаралт ихсэх, ундаасах, хоолонд дургүй болох, амнаас ацетон үнэртэх зэрэг шинж илэрнэ. Чихрийн шижин I хэлбэрийн үед эмчилгээ хийхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихсэх эмгэг нь кетоацидоз-д хүрч улмаар үхэлд хүргэж болзошгүй Инсулины эрчимтэй эмчилгээгээр цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж буй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээ багасалтын дохиолол шинж тэмдгүүд өөрчлөгдөж болохыг өвчтөнд сайтар зөвлөж байх нь зүйтэй. Халдварт болон хүнд явцтай өвчнүүд хавсарч илэрч байгаа тохиолдолд инсулины тунг нэмэгдүүлнэ. Инсулиныг өөр хэлбэрийн буюу өөр үйлдвэрлэгчийн нэршилтэй инсулины бэлдмэлээр солихдоо эмнэлгийн хяналтан дор явуулах бөгөөд энэ үед цусан сахарын хэмжээ багасалтын анхны дохиолол шинж тэмдгүүд өөрчлөгдөх ба түрүүчийн хэрэглэж байсан инсулины бэлдмэлтэй харьцуулвал сул илэрнэ. Үйлдлийн хүч, хэлбэр, үйлдвэрлэгч, гаргаж авсан эх булаг (амьтан, хүний, хүний инсулинтэй төстэй), үйлдвэрлэх арга нь өөрчлөгдөхөд мөн тун өөрчлөгдөнө. Тунг тохируулах шаардлага эхний тунгийн үед болон эхний хэдэн долоо хоног буюу сар тохиолдож болно. Хоолны дэглэм барих буюу биеийн хүчний эрчимтэй дасгал сургуулилт хийх нь цусан дахь сахарын хэмжээг багасгана
  • Хэрэв өвчтөн цагийн зөрүүтэй бүсүүдэд аялах болвол өмнө нь хэрэглэх хоол хүнс болон инсулин эмчилгээг хооронд нь зохицуулах (цаг хугацааны хувьд) талаар эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Инсулины хөвмөлийг инсулины шахуургын зориулалтын системд хэрэглэдэггүй. Актрапид нь метакрезол агуулдаг учир харшлын урвал үүсгэж болзошгүй