Shopping cart

ИММУНАЛ 80МГ

16,000 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Иммунал нь эхинаци эмийн ургамлаас гаргаж авсан дархлал идэвхжүүлэх бэлдмэл

Эхинаци нь бие махбодын хамгаалах чадварыг хүчжүүлэх өвөрмөц бус идэвхжүүлэх бодис агуулна

Бэлдмэл лейкоцитын (гранулоцит)-ын тоог олшруулах, бие махбодын фагоцитозын процессыг сайжруулах, өвчин үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж устгах үйлдэл тус тус үзүүлнэ. Мөн уг ургамлын өвс вирусын (томуу болон хомхойн) эсрэг нөлөөтэй болох нь тогтоогдсон

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эхинацийн шүүсийг хүндрээгүй цочимог халдварт өвчнүүд, ханиадаар өвчлөмтгий хүмүүс, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн архаг халдварт өвчний үед удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэж байгаа дархлаа нь суларсан хүмүүст хэрэглэнэ

Иммуналыг эмчилгээний үр нөлөө гаргах зорилгоор 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг тохируулахын тулд савлалт бүрт хэмжээс бүхий тунгийн дусаагуур байдаг. Дуслыг хэрэглэхийн өмнө бага зэргийн усаар шингэрүүлнэ

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 2,5мл-р хоногт 3 удаа ууна. 6-12 насны хүүхдэд 1,5мл-р хоногт 3 удаа; 1-6 настай хүүхдэд 1мл-р хоногт 3 удаа хэрэглэнэ.Ээлж эмчилгээний үргэлжлэх  дээд хугацаа 8 долоо хоног

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Иммунал болон ямар нэгэн эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Эхинацийн ханд 80  мг

АНХААРУУЛГА

Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Даамжрах явцтай системийн болон аутоиммуны өвчнүүд: сүрьеэ, лейкоз, коллагеноз, тархмал хатуурал, ДОХ буюу ХДХВ-ын халдвар. Нийлмэл цэцэгтний овгийн ургамлууд болон бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс

Гаж нөлөө: Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал илрэх бөгөөд энэ нь арьсны харшлын урвалаар (улайх, тууралт гарах) илэрнэ

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Иммуналын тун хэтэрсний улмаас хордлого үүссэн талаар тэмдэглэгдээгүй байна

Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Иммунал спирт агуулдаг учир бусад эмийн бэлдмэлийн үйлдлийг өөрчлөх болон хүчжүүлж болзошгүй

Согтууруулах ундаа (маш бага хэмжээгээр ч) ба цефалоспорины бүлгийн дараах 5 бэлдмэлийн (цефамандол, цефотетан, цефменоксим, цефаперазон, моксалактам) нэгтэй хамт хэрэглэхэд илрэх эмнэлзүйн шинж тэмдгийн талаар тэмдэглэгдсэн. Энэ үед нүүр улайх, дотор муухайрах, хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг учир иммуналыг дээр дурьдсан антибиотик хэрэглэж буй өвчтөнүүдэд хэрэглэхгүй

Цефалоспорины бүлгийн дээрх антибиотикуудын ээлж эмчилгээ дууссанаас хойш 3 хоногийн дараа иммуналыг хэрэглэж болно