Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Зомета 4мг/5мл бэлдмэлийг бифосфонатыг хэрэглэх аргачлалд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн венийн судсанд тарьж хэрэглэнэ. Усгүйжилтээс сэргийлэхийн тулд эмчилгээний өмнө хангалттай хэмжээний шингэн уухыг эмч танд зөвлөх болно
- Нэг удаад 4мг тунгаар хэрэглэнэ
- Зомета 4мг/5мл бэлдмэлийг венийн судсанд (дуслаар) 15 минутын турш тарьж хэрэглэх бөгөөд дуслын салангид шугамаар нэг удаа венийн судсанд тарих уусмал хэлбэрээр хэрэглэнэ. Өвчтөний цусны кальцийн түвшин хэт өндөр биш байвал кальци болон витамин-Д-ийн нэмэлтийг өдөр бүр хэрэглэж болно
Дэлгэрэнгүй
- Ясны эмгэгшилээс сэргийлэх, тухайлбал хугаралт, насанд хүрэгчдэд хавдрын ясны үсэрхийлэл (хавдар анхдагч байрлалаасаа ясанд дамжих)
- Насанд хүрэгчдийн цусны кальцийн хэмжээг багасгах (хавдартай үед цусны кальцийн хэмжээ хэт ихэсдэг). Хавдар нь яснаас кальцийг чөлөөлөх замаар хэвийн ясны өөрчлөлтийг ихэсгэнэ. Үүнийг хавдараар үүсгэгдсэн гиперкальциеми гэдэг
- Цэвэршилтийн дараах эмэгтэй болон эрэгтэй хүний ясны сийрэгжилт болон стероид эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт
- Ясны “Пагет”-ийн өвчний эмчилгээ
Орц
- Золедроны хүчил 4мг
Санамж
- Анхааруулга ба болгоомжлол: Хэрэв танд дараах нөхцөл байгаа бол Зомета 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчдээ мэдэгдээрэй. Үүнд: Хэрэв та бөөрний эмгэгтэй бол, таны эрүү өвдөж байгаа буюу өвдөж байсан, хавагнасан буюу бадайрсан, эрүү орчимоор хүнд оргиж байгаа буюу шүд суларсан бол, та шүдний эмчилгээтэй байгаа буюу шүдний мэс ажилбарт орох гэж байгаа бол Зомета 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэх тухайгаа шүдний эмчдээ мэдэгдээрэй. Хэрэв та хоногийн кальцийн нэмэлтийг авах боломжгүй байгаа бол, та бамбай орчмын булчирхайгаа мэс ажилбараар бүхэлд нь буюу хэсэгчлэн авахуулсан бол, та гэдэс тайруулсан бол зэрэг болно