Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Цус алдалтаас сэргийлэх зорилгоор 2мл-ийн 1-2 ампулыг хагалгаа эхлэхээс өмнө 1 цагийн өмнө булчинд буюу венийн судсанд тарина
- Яаралтай үед 1-2 ампулыг булчинд буюу венийн судсанд дараа нь 4-6 цаг тутамд 1 ампул тарина
Дэлгэрэнгүй
- Хагалгааны болон хагалгааны дараах хэсэг газрын цус алдалтаас сэргийлэх, цус нэвчдэс бүхий диатез өвчин, цус тогтоох системийн судасны хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалсан цус алдалтын хам шинж бүхий өвчнүүд, чихрийн шижингийн шалтгаантай жижиг судасны эмзэгшил, цус алдалтын яаралтай тусламжийн эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нарийн мэргэжлийн эмчийн заасан тун хэмжээгээр хэрэглэнэ
Орц
- Дицинон 250мг
Санамж
- Гаж нөлөө: Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, доод мөчдийн гаж мэдрэхүй, аюулхай орчмоор өвдөх
- Эсрэг заалт: Тромбоз, тромбэмболи, хүүхдийн гемобластоз, цочимог порфирий, бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй