Shopping cart

Дифлюкан 50мг

Category:

53,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Насанд хүрэгчдэд: Үтрээний кандидоз: 150 мг-аар нэг удаа ууж хэрэглэнэ

Эмчилгээний үргэлжлэх хугацаа биеийн байдлаас хамаарна

Дэлгэрэнгүй

 

  • Нейтропени илэрсэн ба илрээгүй системийн кандидоз, түүнчлэн тархмал кандидоз (архаг хэлбэрийн үед ч), даамжирах явцтай кандидын халдварын хэвлийн гялтангийн, эндокардын, цагаан мөгөөрсөн хоолойн, шээс ялгаруулах замын мөөгөнцөрийн үед хэрэглэнэ. Флуконазолыг хорт хавдартай, цитостатик, дархлал дарангуйлах бэлдмэл хэрэглэж буй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй мөөгөнцөрт халдварт өртөмхий өвчтнүүдэд хэрэглэнэ
  • Салст бүрхэвчийн кандидозын амны хөндий залгиурын, улаан хоолойн, уушигны өнгөц хэлбэр, кандидури, амны хөндийн өнгөц ба архаг хатингаршилт кандидозын үед (мөн ДОХ-халдвартай өвчтнүүдэд, дархлалын хомсдолтой өвчтнүүдэд) хэрэглэнэ. Үтрээний кандидозын цочмог ба дахилтат хэлбэрийн үед хэрэглэнэ
  • Криптококкоз, түүнчлэн криптококкийн менингит, бусад эрхтний мөөгөнцөрт халдварын үед (уушиг, арьсны) хэрэглэнэ. Флуконазолыг ДОХ хам шинжтэй ба бусад дархлалын хомсдолтой өвчтнүүдийн эмчилгээнд хэрэглэж болно
  • Дерматофит ба кандидаар үүсгэгдсэн хөлийн улны дерматофити, гилгэр арьсны микоз, өнгөт үлд (разноцветный лишай) зэрэг хэсэг газрын эмчилгээнд тэсвэртэй арьсны мөөгөнцөрт халдварын (дерматомикоз) хүнд хэлбэрийн үед хэрэглэнэ
  • Флуконазолыг чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын өмнө ба хавдрын эсрэг эмчилгээний (цитостатик ба туяа) дараа мөөгөнцөрт халдварт өртөмхий болсон үед кандидын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Заагдсан эмгэгүүдийн үед эмчилгээний эхний өдөр 2 дахин нэмэхийг зөвлөдөг

Орц

Флуконазол 50мг.

Санамж

  • Цээрлэлт:Флуконазол, азолын нэгдлүүд, бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ.Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.Флуконазолыг цисаприд, терфенадин, астемизолтай хамт хэрэглэхийг цээрлэнэ
  • Болгоомжлол: Флуконазол нь голчлон шээсээр ялгардаг тул бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Давтан тунг креатинины клиренсээс хамааран тохируулна. Элэгний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны ферментүүд, өвчтний биеийн байдлыг хянаж флуконазолын үүсгэж болзошгүй сөрөг нөлөөг илрүүлэх шаардлагатай. Элэгний үйл ажиллагааны ферментийн идэвхжил ихсэхэд эмчилгээний ашигтай үйлдэл, элэгний эмгэг хүндрэх эрсдлийг тооцох хэрэгтэй. Флуконазол нь хүүхдэд хэрэглэгдсэн туршлага бага учраас шаардлагатай үед хүүхдэд хэрэглх эсэхийг эмч өөрөө шийдвэрлэнэ
  • Жирэмсэн, хөхүүл үед: Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх ашигтай үйлдэл нь нь урагт сөрөг нөлөөлөх эрсдлээс илүү тохиолдолд хэрэглэнэ.Хөхүүл үед бэлдмэл нь хөхний сүүгээр ялгарч сийвэн дэхь концетрацид ойролцоо хэмжээгээр агуулагддаг тул эмчилгээний үед хүүхдээ хөхүүлэхээ түр зогсоох хэрэгтэй.Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм дээр ажиллах чадварт үзүүлэх нөлөө:Бэлдмэл нь хөдөлгөөн сэтгэхүйн чадварт нөлөө үзүүлэхгүй.Тун хэтрэх: Флуконазолын бүрээсийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хүнд тохиолдолд татах гаж нөлөө илэрч болзошгүй. Ходоодыг угааж, шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөдөг. Флуконазол шээсээр ялгардаг тул форсированын диурез хийхэд үр дүнтэй. Гемодиализыг 3 цагийн хугацаанд хийхэд сийвэн дэхь флуконазолын концентраци 2 дахиан буурна.Гаж нөлөө:Дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх,суулгах зэрэг хоол боловсруулах замын талаас гаж нөлөө илүү илэрдэг. Мөн толгой өвдөх, татах, үс унах, халцрах шинж илэрч болно. Арьс хэт мэдрэгших урвал (тууралт, анафилакси, ангионевротик хаван илэрвэл эмчилгээг яаралтай зогсооно) маш ховор тохиолдолд азол буюу бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед үүснэ.Мөөгөнцөрт халдварын хүнд хэлбэртэй өвчтнүүдэд захын цусны үзүүлэлтүүд (лейкопени,тромбоцитопени) өөрчлөгдөж, элэгний үйл ажиллагааны ферментийн идэвхжил ихсэн элэгний дутмагшил үүсч болзошгүй