Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Умайн дайврын архаг үрэвсэл
- Мэс заслын дараах бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн нэвчилт эмгэгшил
- Умайн салст бүрхүүлийн үрэвсэл
- Хурц ба архаг явцтай шамбарам
- Шулуун гэдэс орчмын идээт буглаа болон тархмал үрэвсэлт нэвчдэстэй цооролт
- Идээт каудаль киста ахар сүүл орчмын уйланхай идээлэх
- Хүнд үед өдөрт 3 удаа 9 хоног, дунд үед өдөрт 2 удаа 7 хоног, хөнгөн үед өдөрт 2 удаа 2 хоног лааг шулуун гэдсээр хийнэ. Курс эмчилгээнд дунджаар 8-18 ширхэг лаа, 7-10 хоног үргэлжилнэ
Дэлгэрэнгүй
- Фармакологийн үйлдэл: Үрэвслийн голомтонд эмийн бодисын хүртэцийг нэмэгдүүлэх, өвдөлт болон үрэвсэлийг хурдан хугацаанд арилгах, наалдацаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх, идээ цусны бүлэнг хурдан хугацаанд шимэгдүүлэнэ
Орц
- 1 лаа нь идэвхтэй бодис: Стрептокиназа 15000 МЕ, стрептодорназа 1250МЕ, туслах бодис парафины тос ба висептол Н15
Санамж
- Гаж нөлөө: Заримдаа харшлын урвал илэрч болно. Халуурах мөн цус алдах хандлага ажиглагдана
- Эсрэг заалт: Бэлдмэл нь шинэ шарх эсвэл шинээр тавьсан оёдолтой хүрэлцэх ёсгүй. Учир нь оёдолыг сулруулан шархнаас цус алдуулж болно