Shopping cart

Де-Нол 120мг

Category:

58,240 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ
  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хурцдал (ялангуяа Helicobacter pylori-той холбоотой), Ходоод болон ходоод ба 12 хуруу гэдэсний архаг үрэвслийн хурцдал (ялангуяа Helicobacter pylori-той холбоотой), Суулгах шинжээр илрэх гэдэс цочролын хам шинж, Хоол боловсруулах замын органик өвчинтэй холбоогүй үйл ажиллагааны хямрал
  •  Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 4 удаа хоолноос 30 минутын өмнө болон үдэш хэрэглэх ба эсвэл 2 ширхгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө хэрэглэнэ. 8-12 настай хүүхдэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө ууна. 4-8 настай хүүхдэд хоногт 8мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2 хувааж хоолноос 30 минутын өмнө ууна. Шахмалыг бага хэмжээний усаар даруулж ууна. Эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ. Дараагийн 8 долоо хоног висмут агуулсан бэлдмэл хэрэглэж болохгүй. Helicobacter pylori-ын эмчилгээнд Де-Нолыг хеликобактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Агуулагддаг бодис болох висмутын субцитрат хоол боловсруулах замаар бараг шимэгддэггүй. Ихэвчлэн өтгөнтэй ялгарна. Цусанд шимэгдсэн багахан хэмжээний бодис бие махбодоос шээстэй гадагшилна. Helicobacter pylori-г үхүүлэх үйлдэлтэй шархлааны эсрэг бэлдмэл. Мөн үрэвслийн эсрэг, аргаах үйлдэл үзүүлнэ.
  • Ходоодны хүчиллэг орчинд үл уусдаг висмутын оксихлорид ба цитрат нь тунаж уургийн бодистой хелат нэгдэл үүсгэн улмаар улайлт ба шархлааны гадаргууд хамгаалах өнгөр үүсгэнэ.
  • Эс хамгаалах механизмыг идэвхжүүлэх, хоол боловсруулах замын салст бүрхүүлийг ходоодны хүчил, давсны хүчил, фермент, цөсний хүчлийн давсны үйлчлэлд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ. Гэмтэлтэй хэсэгт өсөлтийн эпидермийн хүчил зүйлийг хуримтлуулах ба пепсин ба пепсиногены идэвхийг сулруулна.

Орц

  • 1 шахмалд:
  • Үйлчлэгч бодис: висмутын трикалийн цитрат 304.6мг (120мг висмутын исэлтэй тэнцэнэ)
  • Туслах бодис: эрдэнэшишийн цардуул, повидон К30, полиакриллат кали, макрогол 6000, магнийн стеарат тус тус агуулагдана

Санамж

  • Цээрлэлт: Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, жирэмсэн ба хөхүүл үе, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ
  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ. Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах. Эдгээр шинж нь эрүүл мэндэд аюулгүй бөгөөд түр зуурын шинжтэй байдаг. Харшлын урвал: арьсны тууралт, загатнаа. Де-Нолыг удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа үед висмут ТМС-д хуримтлагдсанаас энцефалопати үүснэ.
  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Эмчийн зөвлөсөн тунгаас их тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээс хордлого үүсэн бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж болно. Гэвч энэ нь эмчилгээг зогсооход бүрэн арилна. Хордлогын шинж илэрвэл ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх, давсан туулга өгөх зэрэг арга хэмжээ авах ба цаашдаа шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж цусан дахь висмутын хэмжээ өндөрссөн үед комплекс үүсгэгч (димеркаптоянтарын ба димеркаптопропансульфоны хүчил) хийж болно. Бөөрний үйл ажиллагаа илэрхий өөрчлөгдсөн үед гемодиализ хийнэ
  • Эмийн харилцан үйлчлэл: Де-Нолыг хэрэглэхээс өмнө ба дараа хагас цагийн хугацаанд ууж хэрэглэдэг бусад эмийн бэлдмэл, хоол унд (тухайлбал ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, сүү, жимс, жимсний шүүс) хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь дээрх эмийн бэлдмэл болон хоол ундтай хамт хэрэглэвэл бэлдмэлийн үйлдэл өөрчлөгдөнө
  • Онцгой анхааруулга! Бэлдмэлийг 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд ба хүүхдэд зориулж тогтоосон хоногийн тунг хэтрүүлж болохгүй. Де-Нолын эмчилгээний үед висмут агуулсан өөр эмийн бэлдмэл хэрэглэхгүй. Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд ээлж эмчилгээний төгсгөлд үйлчлэгч бодисын цусан дахь концентраци 3-58мкг/л-с хэтэрдэггүй бөгөөд хэрэв 100мкг/мл-с ихэсвэл хордлого үүснэ. Де-Нолыг хэрэглэх үед висмутын дисульфид үүсдэг учир өтгөн хар бараан өнгөтэй болно. Зарим үед хэл бараан болж болно